"УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уучлал гуйхгүй бол шүүхэд өгнө"

"УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уучлал гуйхгүй бол шүүхэд өгнө"

"УИХ-ын гишүүн Б.Энхбаяр уучлал гуйхгүй бол шүүхэд өгнө"

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж, Хятад компанид давуу байдал олгосон тухай "Erennews.mn" сайтын ерөнхий эрхлэгч сэтгүүлч Э.Саруултөгс өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр нь 2024 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр 1/1 дугаартай албан даалгавар гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан болон ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн нарт хууль бус даалгавар биелүүлэхийг үүрэгдсэн. Энэхүү албан даалгавар нь маш өндөр мөнгөн дүнтэй, хоёр компанийн маргааны асуудалд хөндлөнгөөс оролцож, шүүх эрх мэдлээс давсан, Хятад хөрөнгө оруулалттай “Хуашенконстракшн Монгол” компанид илт давуу байдал олгосон тухай мэдээлэл байсан юм. Ийн мэдээлэл гаргасны дараа Б.Энхбаяр сэтгүүлч Э.Саруултөгсийг нүүрсний хулгайч, шантаажилж мөнгө авсан гэж гүтгэсэн тул түүнийг шүүхэд өгч буй талаараа сэтгүүлч Э.Саруултөгс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Сэтгүүлч Э.САРУУЛТӨГС:

-Намайг энэхүү мэдээллийг нийтэлсний дараа Б.Энхбаяр өөрийн твитер хуудаснаа нүүрсний хулгайчдаас мөнгө авсан шантаажчин гэх зэргээр жиргэсэн. Өнгөрсөн оны аравдугаар сард зохион байгуулсан Нүүрсний гэх сонсголыг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа даргалсан. Тухайн үед тэрбээр “нүүрсний машинтай 40 сэтгүүлч байна” гэх ор үндэслэлгүй, худал мэдээлэл тарааж байсан. Хууль зүйн сайд гэх хариуцлагатай албан тушаал хашиж явсан хүн сэтгүүлчид, бүхэл бүтэн сэтгүүл зүйн салбарын нэр хүндэд халддаг, үүнд нь хууль үйлчилдэггүй байж таарахгүй. Надад хэн нэгнээс мөнгө авч, машинаар шагнуулж, шантааж хийсэн зүйл огт үгүй. Надад эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр 12 жил бичсэн туршлага бий. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй баримт дээр тулгуурладаг гэдгийг та бүхэн мэднэ. Иймийн учир Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаярыг уучлалт гуйхыг шаардаж байна, үгүй бол хууль шүүхийн байгууллагад хандаж, эцсээ хүртэл явна.

МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.ОТГОНБААТАР:

-МСНЭ-ийн ерөнхийлөгчийн хувьд сэтгүүлч болон салбарынхаа нэр хүндийг хамгаална. Алив нэгэн улстөрчийн ор үндэсгүй гүтгэлгээс болж, нийгэмд сэтгүүл зүйн салбарын нэр хүнд унаж байна. “Шантаажчин” гэх нэр томъёо сэтгүүлчийн нэртэй хамт явах болсон. Энд цугласан сэтгүүлч та бүхнийг ч хамтран ажиллаж салбараа хамгаалъя гэж уриалж байна. Бодит нэгэн явдлыг ярихад, өнгөрсөн зун арабууд шонхор шувуу хууль бусаар барьж байгаа тухай сэтгүүлчид тухайн газар дээр нь очиж мэдээлсэн. Тэгтэл тухайн сэтгүүлчдийг 500 сая төгрөг авсан гэдэг гүтгэлэг гарсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандаад худал гэдгийг тогтоолгосон. Бид сэтгүүл зүйн төлөө амь нэгтэй байх ёстой.

Д.Энхбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 74.14.152.237

Энxбаярыг xүн бүр мэднэ, шударга үнэнийг туxайн үед туxайн газар нь xэлдгийг, xарин ийм сонин улс Саруул ..хэн гэвээ гэнэт шүүx гээд гараад ирдэг xэн бэ?

Avatar

АРД 2024-12-03 66.181.190.107

Энэ энхбаярын шударга гэж хаашаа харсан юм байдаг юм? Жинхнэ худлаа гар шүү.

Avatar

Нэргүй 2024-12-03 202.72.245.121

Шантаажилсан болоод л шантаажчин гэж нэр томьёо гарна шүү дээ. Сэтгүүлчид боргосон зуудаг ноход шиг үнэнийг хэлдэггүй, зүгээр л олуулаа нийлээд ноцоод дайрчих болтой юмаа.

Avatar

Нэргүй 2024-12-03 139.5.219.14

Энхбаярын үг ортой байж болно. Саруултөгсөд хамаараагүй байж болно. Гомдол гаргагч өөөрийгөө барьж өгсөн ч байж болно. Энхбаяр бухимдахдаа ам алдсан байж ч болох. Ямарч гэсэн Б.Энхбаяр шударга нөхөр мөнийг бүгд мэднэ

Avatar

Зочин 2024-12-03 202.126.88.209

Энхбаяр гишүүн бол шулуун шудрага, зөв явдалтай хүн юм бишүү. Энэ хүнийг ийм байсных нь төлөө нэр хүндийг нь унагах санаатай янз бүрийн зүйл хийх нүү. Ард түмэн хар, цагааныг ялгаж чаддаг, ойлгодог юм шүү. Шудрага хүнийг оролдох хэрэггүй

Avatar

Хотын уугуул иргэн 2024-12-03 202.126.89.140

шударга юм ярьдаг хүний эсрэг элдэв иймэрхүү явуулга хийхээ зогсоох хэрэгтэй. Ичихгүй бол тэр шүүхдээ хандаач.

Avatar

Ccc 2024-12-03 139.5.218.208

Hulgaich nar Enkhbayaraas mash ih aij bgaa yumm bna da. Enkhbayar arai l olon hulgaich nariig duudaj baitsaaj durguig ji hurgesetsen l dax. Ene setguulch bol ugaasaa daalgavartai huuhen bna lee . Daraagiin Shantaaj Unuruu

Avatar

Зочин 2024-12-03 82.144.201.2

МСНЭ- ерөнхийлөгч өө, Та ….Өнөрцэцэг ээ суллах талаар юу хийж бнаа!!!???

Avatar

Нэргүй 2024-12-03 103.212.117.75

Бас нэг шантаажчин гараад иржээ дээ

Avatar

Нэргүй 2024-12-03 103.212.117.251

Сэтгүүлчийн эгнэ буруутгал үнэн эсэхээс үл хамааран Б.Энхбаяр Хууль зүйн сайд хүний буурь суурьтай байж чадаагүй, явган хов живэнд хутгалдсан нь үнэн байна!!

Avatar

Нэргүй 2024-12-03 202.72.245.121

хн явган хов жив гэж юу вэ. бурь суурь гэж юу вэ хаха. Шантааж хийснээ өмөөрөх ч үг олдохгүй байгаа юмаа даа

Avatar

Нэргүй 2024-12-03 103.57.92.167

shaardaj bona ugui bol gedeg chini shantaaj bish yum uu

Avatar

зочин 2024-12-03 66.181.183.226

ухнын ишиг хүрэлсүх, данхан толгойт хулгайч , хятад амарбаясгалан нар нийлж Саруултөгс, Отгонбаатар мэтийн зээлийн өрөндөө баригдсан хямдхан барааануудыг хөлсөлж Б. Энхбаярын эсрэг тавьж эхэллээ. шударга үнэнийг хэлсэн хүнийг ад үзэж, золигт гаргах хуучирсан куммунист аргаа ашиглаж байх шиг байна. тийм юм байхгүй ээ. эд нарын булхайг яагаад нэлж болдоггүй юм. их солироод байвал Энхтүвшин, Ганзориг зэрэг шудрга гишшүүдээ аваад АН-д орчих л доо, тэгээл болоо ш дээ, Номтойбаяр шиг

Avatar

Нэргүй 2024-12-03 103.212.117.75

Тэнэгтэхэд бас хязгаар хэрэгтэй л дээ тэнэг минь

Avatar

Нэргүй 2024-12-03 66.181.160.101

балай шахуу юм даа

Avatar

Зочин 2024-12-03 202.126.92.98

за зайлаа мэдээний сайт нэртэй гөлөгнүүд дураараа ямар ч баримтгүй хүнийг захиалагчийнхаа даалгавраар харлуулдаг юу дуртайгаа бичдэг. эргээд хэнээс ч уучлалт гуйдаггүй хүний үнэргүй новшнууд шүү дээ

Avatar

Zochin 2024-12-03 202.126.90.128

сэтгүүлчид гэгч ямар боловсролгүй шантаажаар баяжсан шалгаач,тэд ямар баян бна бүгд хулгайчид эдэнд хатуу хууль цензур хэрэгтэй

Avatar

Зочин 2024-12-03 103.212.119.193

наад муу энхбаяр с** чинь хогийн шаар шд ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж