Өнгөрсөн Бямба гаригт Германд болсон хөлбөмбөгийн тоглолтын дараа мөргөлдөөн гарч, 79 хүн гэмтжээ. Германы хөлбөмбөгийн дөрөвдүгээр дивизоны Карл Зайсс Жена болон БСЖ Чеми Лейпциг багуудын тоглолт 5-0 гэсэн харьцаатай Женагийн хожлоор өндөрлөсөн. Гэвч тоглолт үүгээр дууссангүй. Хоёр багийн фанатууд хоорондоо мөргөлдөж, олныг хамарсан аж.
Турингиа мужийн цагдаагийн газрын мэдэгдсэнээр тоглолтын дараа Лейпциг багийн хөгжөөн дэмжигчид эсрэг багийнхаа дэмжигчид руу салют шиджээ. Улмаар уурссан Женагийн фанатууд тусгаарласан ханыг эвдэж, дайрсан гэнэ. Цагдаа, алба хаагчид байсан ч тэднийг зогсоож чадаагүй гэв.
Үр дүнд нь нийт 79 хүн бэртэж, гэмтсэнээс 64 нь хөгжөөн дэмжигч, 10 нь цагдаагийн алба хаагч, тав нь тоглолтын сайн дурын ажилтан байв. Мөн гэмт хэргийн шинж чанартай 40 хэрэг нээж, их хэмжээний хохирлын нөхөн төлбөр гарчээ.
Дээрх явдлын дараа Лейпциг клубээс мэдэгдэл гарган хөгжөөн дэмжигчдийнхээ өмнөөс Жена клубээс уучлалт гуйж, "жигшүүртэй" үйл явдал гэлээ. Харин Жена клубын зүгээс хөгжөөн дэмжигчдээ хурдан эдгэрэхийг хүсч, удахгүй дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, мэдэгдэл гаргана гэжээ.
Зөв дуудлага 5 цагийн өмнө 202.70.34.70
Карл Цайсс Еэна, Химий Лайпцих баг Тюринген муж улс
Нэргүй 2024-12-03 85.203.15.26
Leipzig, Jena гээд хотууд хамгийн их ажилгүйдэл ихтэй газар, дүүрэн халзан толгойтнууд амьдардаг хотууд даа. Германы оркууд нь
Нэргүй 2024-12-03 103.57.94.146
мөргөлдсөн юм байх гээд сонирхоод уншсан чинь зодолдсон л юм байна дээ