Голомт банк болон "LIME" оператор "Natur Bucks" клубыг дэмжинэ

Голомт банк болон "LIME" оператор "Natur Bucks" клубыг дэмжинэ

Голомт банк болон "LIME" оператор "Natur Bucks" клубыг дэмжинэ

Голомт банк болон "LIME" виртуал оператор хамтран хүүхэд, залуучуудын дунд волейболын спортыг хөгжүүлж, сурталчлахад дэмжлэг үзүүлэхээр "Natur Bucks" волейболын клубыг ивээн тэтгэн ажиллаж байгаа билээ.

Голомт банк энэхүү хамтын ажиллагаагаар дамжуулан хүүхэд, залуучуудын эрүүл зөв дадал, сонирхолд хөрөнгө оруулах, өсөх ирээдүйтэй тамирчдыг дэмжих, цаашлаад Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Монголын волейболын цөмийг тодорхойлогч Монголын Волейболын үндэсний дээд лиг нь олон жил завсарласны эцэст 2019 оноос эхлэн дахин зохион байгуулагдаж буй. Үүнээс хойш Монголд волейболын спорт эрчимтэй хөгжиж, сонирхогчдын тоо сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдсээр байгаа юм.

Харин "Natur Bucks" клубын хувьд олон улсад өрсөлдөхүйц ур чадвартай тамирчдаар багаа бүрдүүлж, 2020 оноос эхлэн Монголын Волейболын үндэсний дээд лигт тэргүүлэх болсон бөгөөд өдгөө Монголын волейболын спортыг өнгөлж буй тус багийн ирээдүйн амжилт бүрийг Голомт банк болон "LIME" виртуал оператор дэмжин ажиллах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж