“Нисванис” хамтлаг “Unplugged” тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

“Нисванис” хамтлаг “Unplugged” тоглолт хийнэ

“Нисванис” хамтлагийн “Oxygen” фэн клубын таван жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Ойн хүрээнд “Нисванис” хамтлаг энэ сарын 18-нд “C1” телевизийн “Их завсарлага” нэвтрүүлгээр хаана ч тоглож байгаагүй “Unplugged” тоглолтыг үзүүлэх гэнэ. Тус тоглолтыг үзэх тасалбарын үнэ 10000 төгрөг бөгөөд энэ сарын 10-наас зөвхөн “Hi-Fi Mega Store”-оор худалдаалах аж. Тасалбарыг дагаж метал хөгжмийн “Corrosion” сэтгүүл болон “Нисванис” хамтлагийн 2010 оны хуанлиг өгөх юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж