Иран репперийг цаазын ялаас хэлтрүүлжээ

Иран репперийг цаазын ялаас хэлтрүүлжээ

Иран репперийг цаазын ялаас хэлтрүүлжээ

Засгийн газрын эсрэг жагсаалыг дэмжсэн хэргээр цаазын ял авсан иран реппер Түүмаж Салехи суллагджээ. Толгойн алчуураа зүүгээгүйн улмаас баривчлагдаж, улмаар амиа алдсан Махса Амини охины үхлийн дараа Иран даяар жагсаал цуглаан өрнөсөн. Энэ үеэр жагсаалыг ил тодоор дэмжсэн Салехи баривчлагдсан аж.

Түүнд цаазын ял оноосон ч гэлээ 2023 оны зургадугаар сард цуцалж, оронд нь зургаан жил гурван сарын хорих ял оноосон байжээ. Дараа нь түүнийг батлан даалтаар сулласан ч гэлээ нотлох баримтгүй худал мэдээлэл тараасан хэргээр хэдхэн хоноод дахин баривчилсан байна. Улмаар 2024 оны дөрөвдүгээр сард дахин цаазын ял оноосон ч хүчингүй болгожээ. Түүнийг цахим орчинд худал мэдээлэл тараасан, олон нийтийн хэв журмыг алдагдуулсан, байгууллагын эсрэг суртал ухуулга хийсэн зэрэг олон гэмт хэрэгт буруутгаж байсан юм.

Ираны нэрт репперүүдийн нэг Салехи 34 настай. Тэрбээр уран бүтээлээрээ дамжуулан эрх баригчдыг хүчтэй шүүмжилдэг тул баривчлагдахаасаа ч өмнө тоглолт хийх эрхээ хасуулсан байсан.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-03 103.212.118.132

enenii duug sonsoj baisan allah allah akbar allah geed

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж