УИХ-ын Лхагва гаригийн /2024.12.03/ ээлжит бус чуулган эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлж, Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжид 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүхэлд нь хориг тавьсан. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн хүлээн авсан.
Монгол Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль тогтоомжийг хүчингүй болгосон ба үүнтэй холбогдуулан “Хууль, тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоол баталсан. Уг тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг 2024 оны 12 дугаар сарын 10-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан юм.
Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан төсвийн цаглаврын дагуу жилийн төсвийн төслийг Засгийн газар 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Улсын Их Хурал жилийн төсвийн төслийг 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор батлахаар тус тус заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33.1-д заасны дагуу яаралтай хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэсэн дээрх хуулийн төсөлд “Төсвийн төслийг дахин мэдүүлж, батлах” гэсэн 321 дүгээр зүйлийг нэмэхээр тусгасан байна. Хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэхийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 70 гишүүний 50 нь буюу 71.4 хувь нь дэмжсэн тул Төсвийн байнгын хороонд өчигдөр шилжүүлсэн. Тиймээс өнөөдөр УИХ-ын чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн анхны болоод эцсийн хэлэлцүүлгийг хийж байна
Чуулган: Төсвийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлав
УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийн анхны болоод эцсийн хэлэлцүүлгийг хийж Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонх нь дэмжлээ.
УИХ зардлыг бууруулж, алдагдлыг нэмэгдүүлж болохгүй
УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьсантай холбоотойгоор Г.Занданшатар дарга хэлэхдээ, Манайх шиг уул уурхайн эдийн засагтай, мөчлөг дагаж төсвийн өндөр бий болдог улсад алдагдалгүй төсөв батлах шаардлагатай. Хэрэв Ерөнхийлөгчийн тавьсан хориг хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй. Хууль эрх зүйн хувьд боломжтой гэсэн байр суурь илэрхийлсэн. Хуулийн төсөл дээр өргөн мэдүүлсэн нийт төсвийн зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй гэсэн байна. Үүнийг бууруулна гэж оруулаад ирвэл яасан юм. Цаашдаа жижиг тогтоож зардлаа бууруулж орж ирдэг жишиг тогтоовол яасан юм бэ гэдэг санал бөгөөд асуулт байна.
Сангийн сайд Б.Жавхлан: Үндсэн хууль дээр байдаг заалт бараг энд байгаа юм. УИХ-д өргөн барьсаны дараа, УИХ-аар хэлэлцүүлэх явцдаа Засгийн газраас оруулж ирсэн төсвийг муутгахгүй шүү л гэсэн санаа. Зардлыг бууруулж болохгүй, алдагдлыг нэмэгдүүлж болохгүй гэсэн санаа.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Аудитын байгууллагын дүгнэлт шинээр гарна
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Аудитын байгууллагын дүгнэлт дахин оруулах уу?
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: УИХ-аас ирэх 2025 оны төсвийг бүхэлд нь хүчингүй болгосон учраас үзэл баримтлалын хүрээнд ч тэр шинэчлэгдэх учраас шинээр Төсвийн тухай хуулийг өргөн барих юм. Тиймээс шинээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон Аудитын байгууллагын дүгнэлт гарна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: УИХ-ын гишүүдийг тухай тухай үед нь асуудлыг судалж мэд гэх юм. Эсвэл Ерөнхийлөгчийг тухайн үед нь асуудлыг тавьж байхгүй яасан юм гэх юм. Эцсийн үр дүнг харж байж дараа дараагийнхаа алхамыг хийдэг биз дээ. УИХ-ын гишүүд хуулиа судлаад үйл ажиллагаагаа явуулдаг. Явцын дунд буюу Засгийн газраас оруулж ирсэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуулийг II дугаар хэлэлцүүлгийн үед ч буцаах боломж байсан.
С.Бямбацогт: Дээрээ хөлөө олохгүй бол доороо суудлаа олохгүй
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-УИХ 34 жилийн хугацаанд анх удаа ийм байдалд орчихлоо. Яагаад төсөв хугацаандаа батлагдахгүй, дахин хэлэлцэхээр болов гэдэг дээр Засгийн газар, УИХ хаа хаанаа анхаарах ёстой. Нэг удаа асуудал үүслээ гэж биш цаашид гарах үр дагаварыг бас бодох ёстой. Гэхдээ ийм байдалд орохгүйгээр шийдвэрлэх гарц байсан л гэж харж байна. Төсвийг УИХ хугацаанд баталдаг байсан. Монгол Улсын Ерөнхийлөгч төсөвт хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавьдаг байсан. Тухайн үед зарим тохиолдолд хоригийг хүлээж авдаг, заримдаа авдаггүй байсан. Авсан тохиолдолд холбогдох байнгын хороод нэмэлт, өөрчлөлт оруулаад явдаг байсан. Төсвийн хуулийн хууль тогтоох процесс явагдаж байсан. Ерөнхийлөгчийн хориг тавигдаад хууль хүяин төгөлдөр мөрдөгдөж эхлээгүй байхад бид хуулиа хүчингүй болгосон. Уг нь ингэхгүйгээр хоригийг хүлээж аваад Төсвийн байнгын хороо хэлэлцээд Засгийн газраас саналыг нь аваад үргэлжлүүлэн хэлэлцээд явчихсан бол илүү хялбар замаар, өмнө нь явж байсан замаар шийдэх боломжтой байсан. Цаашид анхаарч, асуудалд нухацтай ханддаг болоё. Тэгэхгүй бол ийм алдаанууд дахин дахин гарсаар байж магадгүй. Хоёрдугаарт, үүнээс болоод аймаг, нийслэл, сум дүүрэг төсвөө хэлэлцэн батлах нь. Дахиад л тэнд шахуу асуудал үүсч байна. Зарим нь мэдэхгүй байгаа учраас өнөөдөр төсвөө хэлэлцээд явж байна. Зарим нь асууж байна. Тиймээс 2025 оны төсөв баталсны дараа аймаг, орон нутгийг төсвөө хэлэлцэх чиглэл өгмөөр байна.Дээрээ хөлөө олохгүй бол доороо суудлаа олохгүй гэж УИХ, Засгийн газар хэлэлцэж байгаа асуудалдаа нэлээд нухацтай, хариуцлагатай хандаж, үр дагаврыг нь тооцож, ханддаг байхгүй бол хөнгөн хуймгай хандснаас үүдэн УИХ анх удаа эвгүй байдалд орж байна.
УИХ энэ сарын 10 дотор хэлэлцэн баталчихвал аймгууд хуулийн хугацаандаа амжина
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
–Хуулийн төслийг дэмжиж байгаа. Өөр гарц байхгүй байх ч гэж бодож байна. Хэрвээ УИХ төсвөө батлах явц нь хойшлогдоод оны эцэс рүү шахагдаад сарын сүүлчээр баталчихдаг. Дараа нь аймаг, сумдууд төсвөө батлах гэтэл он гараад явчихвал яах вэ. Нэгжийн хуулийн 36:1:2-т заачихсан байгаа шүү дээ. Аймаг, сумдууд хугацаандаа төсвөө баталж чадаагүй бол ИТХ нь бүрэн бүрэлдэхүүнээрээ тарна. Үүнийг хэрхэн анхаарч, ажиллаж байгаа вэ гэдгийг Төсвийн байнгын хорооны даргаас асууя.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Засаг захиргаа, нэгжийн тухай хуульд хугацаандаа төсвөө баталж чадаагүй аймгийн ИТХ тарна гэсэн заалттай. Тийм учраас бид улсын төсвийг арванхоёрдугаар сарын 10-ны дотор хэлэлцэж батлаад аймаг, орон нутгууд төсвөө оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 20-ны дотор батлах боломжтой гэж харж байгаа.
Ондоо багтаж төсвөө баталж чадахгүй бол аймаг, сумдын ИТХ тарах нөхцөл үүснэ
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
-Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Үүссэн шинэ нөхцөл байдалтай уялдуулаад төсвийг дахин өргөн мэдүүлэх эрх зүйн харилцаа зохицуулагдаагүй. Тийм учраас Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж энэ харилцааг зохицуулах зайлшгүй нөхцөл байдал үүссэн. Гэхдээ энэ төсөв бүхий л цаг хугацааны цагалбараар боловсруулагдаж ору ирсэн төсөв дээр тодорхой топдотгол, өөрчлөлтүүд хийж оруулж ирж байгаа учраас арай хялбаршуулсан байдлаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлж болох тухай асуудлыг уг хуулиар зохицуулж байна гэж ойлгож байна. Үүгээрээ дамжуулж энэ жил шинэ нөхцөл байдал үүсгэлээ гэж харж байна. Төсвийнхөө талаар төрийн эрх барьж байгаа байгууллага нь ч тэр, гүйцэтгэх засаглалын байгуулага, иргэд олон нийт анхаарал хандуулж, төсвийн бүтэц, үр ашигтай байх тал дээр анхаарал хандуулсан он жил болж байна. Цаашид төсвийн шинэчлэлийн асуудал дээр томоохон эхлэл үүсэх байх гэж харж байна. Харин хэлэлцүүлгийн түвшинд анхаарах асуудал бий. УИХ,аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ төсөв батлах үйл явцыг тодорхой цаг хугацааны цагалбартай болгож гурван шатандаа тодорхой хугацаагаар шахаж ажиллаж, илүү хариуцлагажих шаардлага гарч байна. Энэ тал дээр төсөл өргөн баригч ямар байр суурьтай байна вэ?
-Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн:
-Энэ асуудлыг байнгын хороон дээр нэлээд ярилцсан. Ялангуяа хугацаандаа багтаж батлах. Цаашид хүндрэлтэй үргэлжилж болох асуудал бол Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн 36-д зааснаар ондоо багтаж төсвөө баталж чадахгүй бол сумд, аймгийн ИТХ тарах нөхцөл үүсгэж болзошгүй болгочихоод байгаа юм. Төсвийн тухай хуульд заасан дэгээр бол төсвийн хэлэлцүүлэгүүд тав хоногийн хугацаатай явдаг. Энэ хугацааг богисгох шаардлага үүсч байна. Үүнийг нэг удаагийн дэгээрээ зохицуулаад яаралтай хэлэлцэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдал орон нутагт хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байна.
Нэргүй 2024-12-03 62.195.45.93
UIH iin gishuun S. Bymbatsogt” UIH anh udaa evgui baidald orj baina” gene. Ene ch odoo nuguu “Olon havar negendee”, “Daravch daldaina, bulavch bultsaina” gedeg ni bolj bna gej oilgood baigaa. Tiim ajil heregch, archaatai, zutgeltei baisiin bol ungursun 30 garan jild uls, hun zonoo hulduu chireh baisan gejuu????
Нэргүй 2024-12-03 202.21.107.11
70 гүшүүнээс 50-ых нь саналаар …гэнээ Энэ 50 чинь тэгээд 126-ын чинь тал нь хүрэхгүй байна ш дээ
тогтох 2024-12-03 202.21.100.210
Өмнө нь төсөвт хориг тавьж л байсан гаргалгаа олдог л байсан төсвийн байнгын хороо гэж арай юу үүнийг хэн удирдаж байгаагаас шалтгаалж байна гэж бодож байна шантааж хэрэггүй дээ хүмүүс мэддэг болсон хорооны даргаа соль арай эх оронч хүн тавь.
Нэргүй 2024-12-03 203.91.115.40
Хулгайчууд улайрч байна. За яахав, та нар тэгэж л бай.
зочин 2024-12-03 66.181.191.179
Харин чи л яг чоно шиг харагдаж байна, Иргэдийг хуурч жүжиглэж байга,Иргэдийг юу ч мэдэхгүй малууд гэж бодоо юу
өөө 2024-12-03 66.181.164.23
Улаа шагайсан хэдэн хүүхэд улс болж тоглож байна, яана даа хойч үе үр хүүхдүүд минь,
Хятад шаахайн улан доор эрс нь толгойгоо бөхийлгөж халуун ханзны гудсан дээр эмс нь умайгаа дэлгээстэй…
зочин 2024-12-03 66.181.191.179
Төсөв анх зохиож байх үед нь л алдагдалгүй төсөв боловсруулах шаардлагыг хүчтэй тавих ёстой байсан Харамсалтай нь үүнийг хэн ч бодсонгүй, эсвэл хүссэнгүй , Мэдээж салбар бүр, аймаг орон нутаг бүр төсвөөс ахиу хүртэх,,ажил хэрэг бүтээхийг хичээнэ, Тэгээд л УИХ-д төсөв алдагдалтай орж ирэв,шүүмжилж эхлэв, Бүх зүйлийг үймүүлэв,Эх орончид олшров ,Нэг ёсондоо төсвийг зориуд алдагдалтай хийлгэж, улс орноо улс төржүүлж, тоглоом тохуу болгож байна,Улс төрийн тэмцлийг зориуд хурцатгаж байна
Нэргүй 2024-12-03 202.126.89.249
л*****н хулгайч манж х***а хог шааруудыг л***р болго.
зочин 2024-12-03 66.181.191.179
УИХ-ын гишүүдийн тоог буцааж цөөрүүл,Намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болгох заалтыг эргэж хар, Өөр хоорондоо хэрэлдэж,улс орноо самуун байдалд оруулахаас өөр үр дүн алга, Барууны тавиулууд төрд орж, улс орныг сүйтгэх үүд хаалгыг л улам нээж байна
Зочин 2024-12-03 66.181.176.171
харин тийм 126 болоод ч нэмэр алга бүүр дордлоо хулгайчийн тоо л өслөө
Нэргүй 2024-12-03 202.21.118.125
"Төсвийн тухай хуульд заасан дэгээр бол төсвийн хэлэлцүүлэгүүд тав хоногийн хугацаатай явдаг. Энэ хугацааг богисгох шаардлага үүсч байна. Үүнийг нэг удаагийн дэгээрээ зохицуулаад яаралтай хэлэлцэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн". 10 хувь бас шантааж хийж бгаад дутуу, буруу юм хийх нээ