"Ажлаа муу хийвэл ЗГ огцорно, бүр муу хийвэл УИХ тарна"

"Ажлаа муу хийвэл ЗГ огцорно, бүр муу хийвэл УИХ тарна"

"Ажлаа муу хийвэл ЗГ огцорно, бүр муу хийвэл УИХ тарна"

Эдийн засагч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газар 2025 оны төсвийн хуулийг хоёр дахь удаагаа УИХ-д өргөн барьсан нь анхны тохиолдол болж байна.  Нийгмийн зүгээс төсвийн зардлаа танахыг хүчтэй шаардаж байгаа. Гэхдээ төсвийн зардлаа танахаар эдийн засгийн тэлэлтэд сөргөөр нөлөөлөхгүй байж чадах уу?

-Сүүлийн гурван сарын хугацаанд буюу наймдугаар сараас төсөв батлагдах хүртэл хугацаанд төсвийн орлогыг найман их наядаар нэмчихсэн. Энэ л асуудлын гол гогцоо юм. Өөрөөр хэлбэл, хамтарсан Засгийн газар байгуулагдмагцаа 2024 оны төсөв 27 их наяд байхад тодотгол оруулж, гурван их наяд төгрөгөөр нэмэгдүүлэн 30 их наяд болгосон. Гэтэл дахиад ирэх оны төсвийг 35.8 их наяд төгрөгийн зарлагатай баталсан. Нэг ёсондоо өнгөрсөн 3-4 сарын хугацаанд 8.6 их наяд төгрөгөөр төсөв нэмэгдэнэ гэдэг аюултай үзүүлэлт. Угтаа 2024 оны төсвийн тодотгол болон ирэх оны төсвийн тооцоолол дээрээ орлогын хувь хэмжээгээ буруу тооцоод байгаа юм. Төсөв тэлсэн хэмжээгээр буюу найман их наяд төгрөгөөр татварын орлого биелэх боломж байхгүй. Татварын орлогыг хурааж авдаг систем 2016 оноос эхлэн НӨАТ-ын системээр дамжиж хэрэгжсэн. Сүүлийн найман жилийн хугацаанд татварын орлого жил бүр давж биелж байгаа боловч одоо ханалтын цэгтээ хүрчихсэн. Ханалтын цэгийг танд тайлбарлаж өгье л дөө.

НӨАТ-ын шинэ хууль 2016 онд хэрэгжиж эхлэхэд 1600 кассын машин байсан бол 2023 оны байдлаар 305 мянган цэг дээр нэг тэрбум 80 сая талон хэвлэж байна. Үүний цаана 183 их наяд төгрөг тэнд тэмдэглэгдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, анх 1600 кассын машин байсан бол  305 мянган кассаас болсон нь энэ системээр авч байгаа нь орлогын хамгийн өндөр хувь хэмжээнд өнгөрсөн жил хүрчихсэн. Дараа жилээс эхлээд энэ орлого багасна.

Аливаа эдийн засагт ханалтын цэг гэж бий. Тодорхой ханалтын цэгтээ хүрээд эргээд унадаг. Монгол Улсад ба бусад улсад татварыг ямар хэмжээтэй байвал  татварын орлого ч бүрдээд, бизнест ашигтайгаар, хамгийн бага татвар байх вэ гэдэг л асуудлыг би хайж явдаг хүн л дээ. Яг үүнтэй адилхан НӨАТ-ын системийн бүрдүүлэлтийн ханалтын цэг бий болчихсон учраас дараа жилээс энэ төрлийн орлого унана. Гэтэл Засгийн газраас өмнөх 3-5 жилийнх шиг татварын орлогыг дахиад 20-30 хувь өснө гэж тооцоолоод байна. Ингэж нэмэгдэх боломж байхгүй. Хоёрдугаарт, уул уурхайн бүтээгдэхүүний үнийг хэт өөдрөгөөр төсөөлсөн. Сүүлийн хэдхэн сарын хугацаанд Монгол Улсын эрдэс баялгийн түүхий эдийн үнэ нэлээд буурсан үзүүлэлттэй байна. Тийм учраас голлох хоёр орлого болох татварын орлого болон уул уурхайн бүтээгдэхүүний орлогыг ийм өндрөөр төсөв дээр тавьж болохгүй. Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч яг энэ зардал тал дээр нь онцгойлон хориг тавьсан. УИХ ч өмнөх төсвийн төслөө батлаад, тогтоол гарахдаа зардлын асуудлыг эргэн харж, төсвийн тодотгол хийж, дахин хэлэлцэх шийдвэр гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгч ч, УИХ ч гэсэн төсвийн зардал дээр анхаарч, эргэж харахаас өөр аргагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.

-Ирэх оны төсвөөс хамгийн түрүүнд ямар зардлуудыг танах боломжтой гэж та харж байна?

-Урсгал зардал болон хөрөнгө оруулалтын зардлуудаасаа хаанаасаа юу хасах нь УИХ болон Засгийн газрын бүрэн эрх хэмжээний асуудал. Би ганцхан арга зааж өгье. Эргээд НӨАТ-ын систем рүүгээ оръё. Монгол Улс өнгөрсөн жил 305 мянган цэг дээр нэг тэрбум 80 сая талон хэвлэсэн. Үүн дээр 183 их наяд төгрөг тэмдэглэгдсэн. Монгол Улсын ДНБ 70 их наяд, ирэх оны улсын төсөв чинь 37 их наяд төгрөг. Гэтэл  183 их наяд төгрөг тэмдэглэгдсэн. Эндээс зөвхөн арилжааны банкууд хамгийн ихээр бодоход 1.8 их наяд төгрөгийн ашиг олж байна. Арилжааны банкууд орлогоос нэг хувийг нь татдаг. Иргэд талх авахдаа ч банкны картаа уншуулдаг. Яг ийм карт унших 305 мянган цэг байдаг гэсэн үг. Зөвхөн эндээс гэхэд арилжааны банкнууд 1.8 их наяд төгрөгийн ашиг олж байна. Багасгаад бодоход нэг их наяд төгөргийн ашиг олж байгаа. Ийм замбараагүй юм байж болохгүй. Анх 2015 онд НӨАТ-ын системийг нэвтрүүлэхээр ажиллаж байхад арилжааны банкнууд 14 мянган карт уншигч машинтай байсан. Тухайн үед нийт төлбөрийн зөвхөн долоохон хувь нь картаар хийгддэг байсан. Үлдсэн 93 хувь нь бэлэн мөнгөөр төлбөр тооцоогоо хийдэг байсан. Тэр үед арилжааны банкнууд зөвхөн долоон хувийн карт уншуулсан орлогоос долоон тэрбум төгрөгийн ашиг олдог байсан. Гэтэл одоо 183 их наяд төгрөгийн тэмдэглэгдсэн орлогоос нэг хувийн шимтгэл авахад  1.8 их наяд төгрөг болж байна. Би Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнээр ажиллаад 6-7 жил болж байна. Хяналтын зөвлөлийн гишүүний хувьд Монголбанкинд байнга асуудал тавьдаг. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр “Арилжааны банкны карт уншуулсаны төлбарт авч байгаа шимтгэлийг багасгаач ээ. Банкны карт уншуулсан шимтгэл авах журам дээр 0-1 хувь гэж заасан байдаг.  Өнөөдөр хамгийн өндөр буюу нэг хувиар шимтгэл авч байна. Энэ хувь хэмжээг Монголбанкны ерөнхийлөгч 0.01 хувь ч юм уу, 0.001 хувь болгож бууруулж болно. Гэтэл одоо хүртэл нэг хувийн шимтгэл авдаг хэвээр л байна.

Арилжааны банкуудын санхүүгийн үйлчилгээнээс авч байгаа асар өндөр шимтгэл дээр Засгийн газар, УИХ чаддаг юм бол 90 хувийн татвар тавьчих. Уг өөрчлөлтийг хийхэд л Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсээд байгаа 1.9 их наяд төгрөгийн алдагдлын дийлэнх хэсгийг бүрдүүлчихнэ. Бид нийслэлд төлж байгаагаас илүү их татвар арилжааны банкинд төлж байна.

Та нар бодоод үз дээ, нийслэл Улаанбаатар хот архи согтууруулах ундаанаас нэг хувийн татвар авдаг. Гэтэл арилжааны банкууд орлого болгоноос нэг хувийн татвар авч байгаа нь аюултай үзэгдэл шүү. Та дэлгүүрээс 20 мянган төгрөгийн худалдан авалт банкны картаараа хийхэд нэг хувийг нь арилжааны банкууд шимтгэлд авчихдаг. Арилжааны банкуудад зөвхөн карт уншуулахдаа л нэг хувийн татвар төлнө гэдэг бол асар том дампуурал. Асар их хэмжээний том орлогыг  тэдэнд зүгээр өгч байна. Ерөнхийлөгчийн хайгаад байгаа 1.9 их наяд төгрөгийн төсвийн алдагдлыг зөвхөн арилжааны банкны карт уншилтыг 90 хувийн татвартай болгоход 1.7 их наяд төгрөг нь ороод ирнэ. Арилжааны банкнуудад карт уншилтаас 200 тэрбум төгрөг олно гэдэг хангалттай байхгүй юу.

-Төсвөө батлаж чадахгүйд бараг хүрч буй нь засаглалын хямрал мөн үү. Эсвэл парламент 126 гишүүнтэй болсноор олон ургалч бий болж, төсвийн хяналт сайжирсан гэж үзэж байна уу?

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар төсөв, мөнгөний бодлого бол УИХ-ын онцгой эрхэд хамаардаг асуудал. УИХ-ын гишүүд буюу УИХ энэ онцгой эрхээ эдэлж чаддаггүй л байсан байхгүй юу. Харин шинээр байгуулагдсан парламентын гишүүд ирэх оны төсвийг батлах  үед тэр онцгой эрхээ эдэллээ гэж харж байна. Төсвийн III, IV дүгээр хэлэлцүүлэг дээр шууд төсөв батална гэсэн ойлголт байхгүй. Өмнө нь явж байсан буруу, хуучин уламжлалаараа автоматаар төсөв III, IV дүгээр хэлэлцүүлгээрээ батлагддаг гэж ойлгоод байна. Тийм зүйл байхгүй. УИХ-ын гишүүд  төсвийг III, IV дүгээр хэлэлцүүлэг дээр ч унагаж болно. Хэрэв унагаж болдоггүй юм бол III, IV дүгээр хэлэлцүүлэг гэж байгаад яадаг юм.  Нэгдүгээрт, УИХ-ын гишүүд УИХ-ын өөрийн онцгой эрхээ мэдэрсэн тийм үйл явц болсон. Хоёрдугаарт, татвар төлөгчдийн мөнгийг, орлогыг замбараагүй зарцуулж байгаад Монгол Улсын Ерөнхийлөгч онцгойлон анхаарал тавьж төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Гуравдугаарт, Засгийн газар яг ийм үйл явцын дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчихсон байх ёстой. Юун тэр төсөв дахин шинээр оруулж ирэх. Бүүр байг гэхэд Сангийн сайд лав огцорчихсон байх ёстой. Ер нь бол татвар төлөгчдийн, нийтийн санхүү мөнгийг дураараа, үр ашиггүй зарцуулах шийдвэр гаргасан Засгийн газар хариуцлага тооцох хэрэгтэй. Сүүлдээ энэ бүхний бурууг янз бүрийн сенсац дэгдээгээд институт хоорондын маргаан зөрчил шиг юм руу оруулах оролдлого гарч байна.Тийм юм байхгүй. Засгийн газар ажлаа муу хийсэн. Ялангуяа сүүлийн 2-3 сард төсвийн зардлыг найман их наяд дээр нэмэх шийдвэр нь  татвар төлөгчдийн нуруун дээр асар том ачаалал нэмсэн.

-Төсвийг танаснаар төрийн албаны цомхотгол явагдана гэж улстөрчид яриад эхэллээ…?

-Засгийн газраас төрийн албан хаагчдын 20 хувийг шууд танах хэрэгтэй. Сүүлийн хоёр хоногийн мэдээллийг харахад төрд ажиллаж байгаа хүмүүс цалингаараа барьцаалж шантааж хийж эхэлж байна шүү дээ. Төрийн албанд ажиллаж байгаа 226 мянган иргэнээсээ 20 мянган хүнээ хасчих л даа. Миний мэдэхээр гааль дээр 1000-1600 байцаагч ажиллах огт хэрэггүй.  Угтаа 3 сая иргэн НӨАТ-ын системээрээ дамжуулаад бүх зүйлээ хянадаг байхад, 1000 байцаагч ажиллах ямар ч хэрэг байхгүй. Одоо бараг 2000 байцаагч ажиллаж байна.  Би аргыг нь Ерөнхий сайдад хэлж өгөөд байгаа. Гааль дээр НӨАТ авахаа больчих. НӨАТ-ын бүртгэлээ мөнгөн сууринд оруулчих. Тэгэхэд энд 1000 байцаагч ажиллах хэрэггүй. Ийм технологи мэдээллийн сүлжээний бүх суурь нь хийгдчихсэн.  Энэ шийдэл рүүгээ шилжихгүй байгаа нь улстөрчдийн өөрийнх нь харалган бодлого. Төрд ажиллаж байгаа 70 мянган даргаасаа 20 мянгыг нь хас. Төрийн албан хаагчдын тоо, зардлаа бууруул гэхээр буцаад цэрэг, цагдаа, багш, эмч нарын цалинг багасгах тухай асуудал яриад байна. Нарийндаа ярих юм бол дарга даамлуудаа хас. Өнөөдөр УИХ-ын 31 гишүүн Японд томилолттой явж байна. Тэр зардлыг шууд хас. УИХ өөрөө ийм дампуу байж болохгүй шүү дээ.  Өнөөдөр Монгол Улс битгий хэл АНУ манайхаас бага зардлаар энэ өөрчлөлтийг хийж чадаж байна. Энэ зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр хийж байгаа юм биш. Тухайлбал, Элон Маск  твиттерийг худалдаж авангуутаа л ажилчдын тоог 80 хувиар хассан. Тухайн үед бүх хүмүүс гайхаж байсан. Чадаж байна, технологи ашиглаж байна. Өнөөдөр технологийн дэвшил байхад гаалийн байцаагчдын тоог 1000 бууруулж болно.

-Улс төрийн намууд олон жил гишүүд дэмжигчдээ татвар төлөгчдийн мөнгөөр ужигжиж, ямар нэгэн байдлаар ажилтай байлгах гэсэн явцуу эрх ашигтай холбоотой учраас дорвитой өөрчлөлт хийж чадахгүй байгаа юм биш үү?

-Үүнийгээ хийх ёстой. Одоо тэр гурван нам нийлээд олуулаа засаг барих нь огт падлийгүй. Үндсэн зарчмаа бариад ажиллах ёстой. Монголын төр цомхон, чадварлаг байх ёстой. Харин эсрэгээрээ  хамтарсан Засгийн газар нэрийн дор гурван намын нөхдүүд төрд шургалчихсан, яамдын бүтэц томорч байгаа энэ дампуу үйлдлүүдийг бүгдийг нь зогсоох ёстой.

Хэрвээ төсвөө цомхон баталж чадахгүй бол засагт орсон хоёр намыг хөөж явуулах хэрэгтэй. МАН дотор энэ хоёр намтай намгүй төсвийг чинь аятайхан боогоод оруулж ирж чадах маш олон залуучууд бий. Засгийн газраа наалдаад байгаа намуудаасаа салгачих. Ний нуугүй хэлэхэд наад хоёр намаа дагаж орж ирсэн төсвийн орон тоо нэмэгдсэн бүтцүүдээ бүгдийг нь хасчих. Чаддаг юм МАН  буцаад ард түмний сонголтоор Засгийн газраа байгуул.  Цомхон, чадварлаг байх зарчмаа барь. Энэ чинь МАН-ын л ажил шүү дээ.

-Ийм том өөрчлөлт хийх зориг МАН-ын удирдлага, Ерөнхий сайдад байх болов уу. Хамтарсан Засгийн газар байгуулж, олон намын төлөөллөөс бүрдсэн парламент байгуулсан гэдэг нь олон улс, хөрөнгө оруулагчдад эерэг мессеж өгөх амбицаасаа ухарсан үйлдэл болох юм биш үү?

-Шал худлаа шүү дээ. Сонгуулийн үр дүн нэг нь 60 гаруй, нөгөө нь 40 гаруй суудал авсан. Бусад нь бослого гаргах юм бол Засгийн газар задарчихна, бутарчихна гэсэн дээ Л.Гантөмөр, Т.Доржханд хоёрыг урьж авчирсан болохоос тэд нараа нэг их ажил хийлгээд байгаа юм байхгүй шүү дээ. Ийм инээдтэй зүйлд итгэх хүн ховор болсон. Тэртээ тэргүй  Л.Оюун-эрдэнэ яг өндөг барьчихсан юм шиг сонгуулийн дүн хүлээж авсан. Өндгөө хагалчихгүйн тулд бид нарын амьдралаар тоглож болохгүй. Засгийн газарт багтсан үр дүнгүй, үрэлгэн зардалтай нөхдүүдээ хөөж явуулж чадахгүй бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө зайлах ёстой, огцрох ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч “Зардлаа 1.9 их наядаар танаж чадахгүй бол дараагийн удаа дахиад хориг тавина” гэж онцгойлон хэлсэн. Дахиад ч хориг тавих эрх Ерөнхийлөгчид бий.

-Муугаар бодоход Ерөнхийлөгч дахин хориг тавих юм бол үүсэх эрсдэл юу байх вэ?

-УИХ ч, Засгийн газар ч тарж болно. Ер нь бол УИХ, Засгийн газар тарна л биз, дахиад сонгууль явуулна л биз.  Бид олон зүйл үзэж туулсан. Олон улсын нөхцөл байдлыг ашиглаад татвар төлөгчдийн нуруун дээр ачаа үүрүүлсэн юмыг цааш нь явуулахыг татвар төлөгчид бид лав зөвшөөрөхгүй. Мөн ирэх оны төсвөө энэ ондоо багтааж баталж чадахгүй бол төрөөс цалинждаг төрийн албан хаагчид, тэтгэвэр халамж авагчид ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина гэх айдас бий болгож байна. Энэ бол иргэдийг айдаст автуулах гэсэн худлаа тоглолт. Бид нар секунд тутам татвараа төлдөг. Даатгалын орлого, татварын орлого эд нар байсан байгаагүй автоматаар бүгд орж байгаа. Тэтгэвэр, тэтгэмжийн асуудал Даатгалын хуулиар явдаг. Төсвөө энэ ондоо багтааж баталсан, батлаагүй даатгалын сан, татварын санд бүх мөнгө нь нэгдүгээр сарын 1-ээс ордгоороо ороод явна. Айх зүйл огт байхгүй. Огноогоор айлгах юм байхгүй. Хамгийн гол нь өнөөдөр татвар төлөгч, даатгуулагч бид нарын өгч байгаа орлого ирэх оны 1-2 сар битгий хэл эхний хагас жилийг ямар ч асуудалгүй даваад гарчих хэмжээний мөнгө бий.

 Одоо УИХ-ын гишүүдээс төсвийн зарлагыг бууруулах ёстой гэж гарын үсэг зурсан 25 гишүүн чуулганы хуралдаа суугаад, Байнгын хороондоо ажиллаад, энэ судалгаа, шинжилгээ, хүмүүстэйгээ ажиллаад, яг наад ярьсан юмандаа үнэнч байгаарай гэж хүсэх байна. Бүх юм буцаад ирлээ. Эхнээсээ оролцоогоо сайтар хангаарай. Дахиад сүүлд нь улс төр хийнэ, хожоо олно гэсэн юм байхгүй. Хэрвээ ажлаа муу хийвэл Засгийн газар  чинь огцорно. Бүүр муу хийвэл УИХ өөрөө тарна.

Өдөр шөнөгүй төсвийн төсөл дээрээ 1.9 их наядаар төсвөө танахад анхаарч ажилла. Ядаж 126-аас 120 гишүүн нь  хуралдаа суугаач дээ. Гадаад, дотоод тэнээд байлгүй. Жирийн сонгогчийн хувиар УИХ-ын гишүүдийг хараад үнэхээр уур хилэн төрж байна. Төсөв нь  уначихсан байхад гадаад, дотоодод хөөрцөглөөд гүйгээд байх юм. Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавьсан нь УИХ, Засгийн газрыг аварсан үйл ажиллагаа болсон. УИХ-ын 126 гишүүн ажлаа хий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

үнэн 29 минутын өмнө 202.179.22.28

тооцоо судалгаатай ярьж байгаа хүнийг сонсох хүн УИХ-д цөөн л байгаа даа,ёстой л нөгөө илжигний чихэнд алт дусаасан ч адил ус дусаасан ч ижил гэдэг энэ

Avatar

я 6 цагийн өмнө 103.212.118.86

Авто машины дугаараар битгий бизнес хийгээд байгаач ээ. Зогсоо энэ луйвар аа. Даварсан муусайн луйварчид. Ажлаа хийж чадахгүй бол огцорцгоо. Ард түмнээ татвараар битгий дарамтлаад бай. Цалин хөлсөө нэмээч. Ямар ч хэрэгцээгүй их наядын төсөв зохиож бхаар цалин хөлсөө нэмбэл таарна.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.189.211

Монгол шиг хүн ам цөөтэй улсад хүчтэй цомхон төр хэрэгтэй! Аливаа улсын хөгжил иргэн нь баян, бас хүчтэй Хувийн хэвшилд тулгуурлаж байдаг! Гэтэл манайд яаж бна… татвар төлөгчдийнхөө мөнгөн дээр цалинждаг хувалзнууд болчдог! Ингээд бүгдээрээ төрд ажиллах юм бол хэн баялаг бүтээх юм бэ?! Цомхотгоочээ! Тэгэхгүй бол төсвийн зардал чинь хэтэрлээ! Энэ олон ТӨК-даа татан буулгаачээ! Хөрөнгө оруулалт нэрээр мөнгө идэхээ болиочээ! Бөөн хулгай луйвар! Одоо болоо шдэ худалч популистуудаа!!!

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.183.253

Дэлхий даяар дайн байлдаан дэгдэх эрсдэл үүсээд байхад 14 мега төслөө зогсоо. Угаасаа 5ш ажиллагаа болон сонгуулиас өмнө сүр бадруулаад байсан ажил амлалт шиг сүр бадруулаад хийсэн юмгүй дуусна. Төсвийг 2 наядаар зогсохгүй ихээхэн том дүнгээр танаж хэмнэлт үүсгэх нь зүйтэй.

Avatar

Зочин 2024-12-03 202.126.89.238

энэ Лхагважав гоё2 юм яриад байх юм.Гэвч өөрөө нам2 дамжаад албан тушаал өгөхгүй бол намаасаа урваад өөр намд орчих юм.Монголд хамгийн олон нам сольсон нөхөр дөө.МҮХАҮТ-н дарга байхдаа мөн ч их самарсан даа.Урбаниктаа ч ХХБ-с авсан 12 тэрбумаа одоо болтол төлөөгүй луу унжсан нөхөр шүү

Avatar

Зочин 2024-12-03 203.91.115.40

Хоёрхон их наядаар танахгүй ээ, Лхагважаав! Дор хаяж 8 их наядаар танах ёстой.

Avatar

Ухаантан 2024-12-03 66.181.182.237

ОлОн юм хуцалгүй зээлээ төлөөчээ

Avatar

Нэргүй 2024-12-03 202.9.40.213

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Avatar

Н.Адан 2024-12-03 66.181.179.39

Хулгайчууд ингэж улайрч байна. Ард түмнийг үл тоож, хүчээр шийддэг аргаараа төсвийг батлах юм байна. Өөрсдөд нь хэрэгтэй байвал шинээр хууль гаргаж батлаад л он дамжуулаад төсвөө хэлэлцээд явж чадна. Улаан цагаандаа гарсан эдгээр луйварчдын засаг төрөөс зайлуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-12-03 202.179.26.26

126 хүн болоод зарлалаас өөр юу ч өөрчлөгдсөнгүй. ТАРАХ НЬ ЗӨВ

Avatar

Нэргүй 2024-12-03 66.181.180.31

ЗГ ЫГ ОГЦРУУЛ УИХ ЫГ ТАРААВАЛ ТААРНА

Avatar

Нэргүй 2024-12-03 62.195.45.93

Turiin alban haagchiin too 226 mynga gedeg ni 100 yamaand 60 uhna geh shig l sonsogdoj bna. Bolovsrol, eruul mend, huuli sahiulah baiguulllagaas busad turiin todotgoltoi yam, tamgiin gazruudiinhaa alban haagchdiin toog bur 51-60% hurtel hasah heregtei, tend mash tsomhon chadvarlag buteelch mergejliin bag ajillah yostoi. Mongolchuud denduu zalhuu, achaallaas aidag. 17 say huntei ulsad 150 myngan turiin alban haagchid ajil uurgee yos jurmiih ni daguu guitsetgedeg jishee baij l bna.

Avatar

zochin 2024-12-03 202.9.46.200

saixan yarix yum.

Avatar

Нэргүй 2024-12-03 202.9.40.236

НӨАТ-ыг би болгож ард түмний худалдан авах чадварыг доройтуулж харин компаниуд баяжсан. Муугийн уршиг олон гэж энэ дээ. Попрох дуртай. МАН-ын гишүүн гэдэг мөртлөө АН-ын гишүүн шиг юм ярьдаг.

Avatar

Нэргүй 2024-12-03 62.195.45.93

NUAT – gui uls gej barag baihgui baih, Uunii achaar tatvar tuluhuus daijigchdiin dald ediin zasgiig ilchilsen ym bishuu

Avatar

хүннү 2024-12-03 202.9.46.88

Лхагвжав зөв зүйлийг яриад байна. Энэ хоёр намыг хөөж явуулах ёстой. Үзэл бодолгүй ийм намуудаар яах юм? АН, ХҮН-ыг Засагт оруулдаг нь төрд хяналтгүй дураараа дургих боломжийг нээж өглөө.

Avatar

Бат 2024-12-03 202.55.188.126

Карт уншуулах бүрт 1 хувь банкны орлого болдог
юм байна. Арай Арай

Avatar

з 2024-12-03 202.9.46.233

НӨАТ гэж шударга компаниудыг шулдаг тогтолцоог бий болгосон муу хүн.

Avatar

Нэргүй 2024-12-03 202.126.89.154

МОНГОЛД ТИЙМ ЮМ БАЙДАГҮЙМАА ХОНГОР ОО 🤣🤣🤣

Avatar

Зочин 2024-12-03 59.153.113.104

Хөөрхий муу ЛХАГВАЖАВ САЯ ХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД ӨРСӨЛДӨӨД ХАМГИЙН БАГА САНАЛ АВСАН ЮМ БАЙХ. ТҮҮНЭЭС ХОЙШ Л НОЙР НЬ ХҮРЭХГҮЙ УУРТАЙ БАЙГАА ЮМ ГЭЖ ХҮМҮҮС ЯРИАД БАЙХ ЮМ.Хүн бүр л албан тушаалын төлөө хөөцөлдөж байхад түүнийг буруутгаад чяахав дээ. Албан тушаалын төлөө зорьж яваг цаашаа

Avatar

Нэргүй 2024-12-03 202.126.89.234

засгийн газрыг огцруулах хэрэгиэй бна ийм чадамжгүй боловролгүй гишүүдээс бүрдсэн их хурлыг тараая

Avatar

Нэргүй 2024-12-03 59.153.114.97

Одоо 8 төгссөн_ хуурамч дипломтой , сэтгэлийн хөөрөл ихтэй, араас хутналдаг ,мурьдаг, худалч , авилгачин, ах дүү , үеэлүүдээ өндөр албанд томилдог, хуурамч баагийнуудаас салах цаг болсон.

Avatar

Иргэн 2024-12-03 66.181.165.93

Боловсролын зээл авсан нь эрх мэдэлтнүүд голдуу юм бишүү. Эх орноо гэх сэтгэл байвал зээлээ төлөөчээ. Зээлийг нь төлүүлээчээ. Ажлаа хийцгээгээчээ. Төрийн албанд ажил хийдэггүй паразитлаад сууж байдаг дарга нараа болиулаачээ. Дарга гэхээр л юу ч хийдэггүй улс яаж хөгжих вэ дээ. Төрийн албаа цомхон болгох нь зөв дөө. Цаг нөгцөөсөн хүмүүс олон байдаг даа.

Avatar

Зочин 2024-12-03 66.181.185.151

Ийм л мэдлэг чадвартай хүмүүсийг их хуралд сонгох байсан юм. Юугаа ч мэдэхгүй жагсаалтаар орж ирсэн, сонгогдсон ч тэр ямар ч э.з санхүү аж ахуйн мэдлэггүй нөхдүүд сонгогдсоны хар гай энэ. Одоо энэ 126 яаж цавчаа хийх үү, сонгуулиар зарлагадсан мөнгөө яаж олж авах уу гэж бодохоос өөр юу ч хийж чадахгүй толгой нь үнэхээр хүрэхгүй байна.

Avatar

иргэн 2024-12-03 62.55.205.86

Энэ чадварлаг хүн маань 200 мянган долларын төрийн сангийн зээлээр хүүхдүүдээ гадаадад сургачихсан л байгаа юм даа, төлсөн болов уу??????

Avatar

Нэргүй 2024-12-03 66.181.178.27

Ард иргэдийн өмнө – би ажил хийнэ гэж гарч ирчихээд –одоо чуулгандаа ч ирэхгүй гадаад аялаад л байхаар Тарсан нь дээрдээ !!!!!!!! Тэгээд л асуудалаа ойлгохгүй юм нуудийн өмнөөс ичээд Танай чуулганыг харахаар бүүр нэг дарангуйлал Тогтчихсон !!!!!!! Тарвал таарна !!!!Та ер нь яах юү хийхээ мэддэггүй юм бишүү ???????!!!!!!!!Тар огцорсонь амар тайван юү чүгүй өвблжих юм лдаа хөөрхий худал хулнайчидын үр удамалсан шаарнууд!!!!!!!!!!########

Avatar

Зочин 2024-12-03 103.145.234.48

Боловсролын зээлийн сангаас авсан 185000 доллараа төлөөд солиор. Монгол улсад улс төрийн тогтвортой байдал юу юунаас илүү хэрэгтэй. Чи гишүүн болоогүй бол УИХ тарж ЗГ огцрох ёстой юу? Гадаадаас Урбанек дарсан ногоо авчирч зардаг ганзагын наймаачин юу мэдэх вэ? Улсаас хулгайлахдаа гаргуун хэр баргийн зальтай этгээд Боловсролын зээлийн сангаас 185000 доллар авч чадахгүй.

Avatar

oyun 2024-12-03 202.126.91.157

Зөв сансан санааг хэлж өгсөн бна

Avatar

Зочин 2024-12-03 202.179.18.225

Энэ этгээд төр засгийг тогтворгүй байдалд оруулж, ашиг хонжоо олохыг л их хичээдэг нөхөр дөө.

Avatar

Нэргүй 2024-12-03 122.201.23.226

Ашиг харж ажилладаг байсан бол Оюук, Хүүктэй аль эрт нэг хөнгжилд орчихсон байгаа.

Avatar

Нэргүй 2024-12-03 51.158.252.31

ирэх 2025 он тамын жил болголоо бүх юмны үнийг 2-3 дахин нэмлээ иргэдээ яаж төл гэж байгаам бол тэр офшор нүүрс, бүх зээлийн сангийн хулгайчид хаачив

Avatar

өөө 2024-12-03 66.181.164.23

Улаа шагайсан хэдэн хүүхэд улс болж тоглож байна, яана даа хойч үе үр хүүхдүүд минь,
Хятад шаахайн улан доор эрс нь толгойгоо бөхийлгөж халуун ханзны гудсан дээр эмс нь умайгаа дэлгээстэй…

Avatar

Бизнес эрхлэгч 2024-12-03 202.179.2.134

Төсөвийн зардалыг багасгах нь туйлын зөв. Банкууд арайл даварч байнаа???. Иргэн, бизнес бүр бараг банкны ажилтан шиг өглөө бүр зээлээ төлөхийн тулд хөл дээрээ босож борив бохисхийхгүй хөдөлмөрлөж байхад дээрээс нь зөвхөн хийсэн гүйлгээ бүрээс 1,8 их наяд төгрөг сул олж бна гэдэг арай л дэндүү юмаа. Гаалийн байцаагч гэдэг авилгалын үүр уурхай болсон нийгмийн шимэгч гахайнуудыг гудманд нь хөөж гаргах цаг нь бол болсоншүү?

Avatar

Нэргүй 2024-12-03 203.91.115.53

балай худлаа мэдэмхийрсэн энэ мэтийн эрх мэдэл горьдсон новшнууд үхэж далд орно доо

Avatar

Нэргүй 2024-12-03 139.5.219.14

За Ардын намд гомдогсдын толгойлогчдын нэг Лхагважав гэгч УИХ-ыг тараах санаатай гэнэ. Эний эдийн засагч гэж юу байдийм, УИХ хонзогногч өшөө авагчдын тоглоом биш байлтай

Avatar

Нэргүй 2024-12-03 59.153.114.121

сайн муу хийх нь чухал биш тултал сууж ашиглаж авах байх эд нарт хэн байснаа ортос мартсан харагдах

Avatar

Нэргүй 2024-12-03 66.181.160.116

engiin irged tatvar tologch nar bugd iim l bodoltoi bgaa. lhagvajav tsegtselj oilgomjtoi ilerhiilj ogch bna. sangiin said chadvargui teriigee neg l ih gartsgui boltson hun shig yum yariad l buhel buten 6 sar heregtei ch geh shig teneg hun huurch bgaa yum shig yum yarij bna lee. husehgui bval ajlaa erthen ogoh heregtei. chadahgui ni todorhoi bolson bgaa

Avatar

Нэргүй 2024-12-03 122.201.31.66

danhiig tulgun communisttai ne zailuulalhgui bol rne uls sunuluu

Avatar

зочин 2024-12-03 66.181.191.179

Монголыг самуун байдалтай байлгахыг хүсэгчид цөөнгүй бий ,Түүний нэг төлөөлөгч нь Лхагважав гэгч энэ нөхөр, Монголыг ковидоос эхлээд асар хүнд бэрхшээлүүдээс МАН татан гаргасан,Эдийн засаг бизнесээ богино хугацаанд сэргээж,иргэдийн амьдралыг хэвийн болгосон, Сүүлийн хоёр жилд,гадаад худалдааг өргөжүүлж,ашиг орлогоо нэмж ,төсвөө өсгөв,Одоо эдийн засгаа тэлэх гэж бололцоот бүхнээ хийж байна,Энэ нь Лхагважив мэт нөхдийн эрх ашигт огт тохирохгүй байгаа бололтой, Төрийн эсрэг байнга дайсагнаж байна

Avatar

Зочин 2024-12-03 103.145.234.48

Үнэн. Монгол улсад улс төрийн тогтвортой байдал ус агаар шиг хэрэгтэй. Энэ Лхагважав гэдэг хүний хүүхдүүд 185000 доллар Боллвсролын зээлийн сангаас авсан гэсэн. Түүнийгээ төлөөд солиороорой Лхагважаваа

Avatar

БЗС 2024-12-03 202.9.46.14

Боловсролын сангийн зээлээр АНУ д сургасан 2 хүүхдийнхээ зээлийг яаралтай төлөөрэй.

Avatar

Зочин 2024-12-03 66.181.187.226

МУ чадвартай мэдлэгтэй хүнээ зохих байранд нь тавьж чадахгүйгээс хөгжихгүй байна. Сангийн сайд эсвэл ЭЗасгийн сайд бүр болохгүй бол ЕС аараа энэ хүнийг /Лхагважавыг тавибал УЛС урагшлах хөгжил рүү эргэлт буцалтгүй л орох гээд байна даа

Avatar

зочин 2024-12-03 66.181.189.174

Их мэдэгч мэдэмхийрэгч хор найруулагч тооцоолон бодох чадваргүй хардан сэрдэгч нар төсөв баталж чадахгүй 4сар гацлаа

Avatar

Мбэх 2024-12-03 103.57.94.221

Энэ хүний ярьсаныг яагаад анхаардаггүй юм бэ? Сангийн сайд, монгол банкны ерөнхийлөгчөөс сэтгүүлч хариулт авах хэрэгтэй!!!

Avatar

Нэргүй 2024-12-03 66.181.190.205

Данхановыг зайлуулахгүй бол энэ улс орон өөдлөхгүй. Ванга байна шүү. Бодохгүй жатгадаад зайлуулна

Avatar

Нэргүй 2024-12-03 66.181.183.159

лхагажав зөв чадалтай
хүн энэ чадвартай хүнийг
ашиглахгүй харамсалтай

Avatar

Нэргүй 2024-12-03 124.158.110.8

энэ УИХ дотор ард түмнийг төлөөлж чадах гишүүд цөөнгүй байх шиг байгаа юм даа. Ард түмэн мэдээд л сонгож гаргаж ирсэн байлгүй дээ.

Avatar

Irgen 2024-12-03 70.187.210.175

Ganc ch gesen iim zorigtoi shiideltei hyn ih hurald ordogyi yum bh daa ardolon shuud songochoh yumsan daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж