Байнгын хороо, чуулган төсвийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэнэ

Байнгын хороо, чуулган төсвийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэнэ

Байнгын хороо, чуулган төсвийн нэмэлт, өөрчлөлт хэлэлцэнэ

УИХ-ын Төсөв, Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулганы хуралдаан өнөөдөр /2024.12.03/ хуралдахаар товложээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд бүхэлд нь хориг тавьж, УИХ хориг хүлээж авсан учраас ирэх оны төсвийг дахин өргөн мэдүүлэхээр болсон. Гэвч хориг хүлээж авснаар төсөв хэлэлцэх хууль эрх зүйн орчин байхгүй учраас Засгийн газраас төсвийг дахин боловсруулж өргөн барих, түүнийг УИХ-аар хэлэлцэх хууль эрх зүйн орчныг бий болгохоор Засгийн газраас Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан. Тиймээс энэ хуулийг яаралтай горимоор хэлэлцэж батлах учраас байнгын хороо, чуулган ээлжит бусаар хуралдахаар товлосон юм.

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ:

1 дүгээр зүйл. Төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай 32 1 дүгээр зүйл нэмсүгэй:
  • "32 1 дүгээр зүйл.Төсвийн төслийг дахин өргөн мэдүүлж, батлах
  • 32 1 1.Улсын Их Хурал улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн тухай хуулийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгосон бол Засгийн газар холбогдох төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
  • 32 1 2.Энэ хуулийн 32 1 .1-д заасан төсвийн төслийн танилцуулга, тооцоолол, судалгааг энэ хуулийн 8.4.5-д заасны дагуу өргөн мэдүүлсэн нэгдсэн төсөвт үндэслэн боловсруулж, холбогдох өөрчлөлтийг тусгасан байна.
    32 1 3.Энэ хуулийн 32 1 1-д заасны дагуу төсвийн төслийг өргөн мэдүүлэхдээ энэ хуулийн 8.4.5-д заасны дагуу өргөн мэдүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүй.
  • 32 1 4.Энэ хуулийн 32 1 1-д заасны дагуу өргөн мэдүүлэх төсвийн төсөлд энэ хуулийн 8.4, 8.5 дахь хэсэг, 28 1 дүгээр зүйл хамаарахгүй.
  • 32 1 5.Улсын Их Хурал энэ хуулийн 32 1 1-д заасан төсвийн төслийг, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны төсвийн төслийг дараагийн төсвийн жил эхлэхээс өмнө хэлэлцэн батална."
2 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж