
Дэлхийд танигдсан Tiger брэндээс залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний бүтээлийг дэлхийд сурталчлах зорилгоор зохион байгуулдаг “Tiger Translate 2010” наадам Улаанбаатар хотноо эхлээд 9 сарын 3-ны өдөр Iloft танхимд хаалтаа хийлээ.
Уг наадмын бас нэгэн онцлог нь электрон хөгжмийн хөтөлбөр шинээр бий
болгосон явдал ба энэ онд зохиогдсон цуврал арга хэмжээнүүдээс авъяас,
ур чадвараараа тэргүүлсэн шилдэг Ди-Жэй-ийг мөн Шинэ Зеландад болох
дэлхийн наадамд оролцуулах байсан. Тэгвэл хаалтын ажиллагааны үеэр
үзэгчдээс sms санал асуулга явуулан Ди-Жэй Золоо хамгийн их саналыг авч
уг эрхийг гардлаа.
Монголд гурав дахь жилдээ амжилттай зохиогдож
буй уг наадам энэ жил цар хүрээгээ тэлж олон улсын хэмжээнд зохион
байгуулагдаж байгаа ба Наадамд Монголын залуу уран бүтээлчдээс гадна
Дани, Англи, Австрали орны уран бүтээлчид мөн Нидерланд улсын алдарт
Ди-Жэй Барт Клаессен ирж оролцсон. Тэд хаалтын арга хэмжээний үеэр
Монголын уран бүтээлчидтэй хамтран хурдан зургийн уралдаан зэрэг олон
үзүүлбэрийг үзэгч олонд толилуулсан бол зочноор оролцсон Ди-Жэй Барт
Клаессен Монголын Ди-Жэй нартай хамтран тоглож үндэсний болон электро
хөгжмийн гайхамшигт хослолыг мэдрүүлэн үзэгчдийг хөгжөөсөн юм.







Уран бүтээлчид маань энэ оны 11 сард Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотыг зорих ба наадмын ялагч, уран бүтээлч Б. Орхонтуул ярихдаа “Tiger Translate наадамд би 3 дахь удаагаа оролцож байна. Энэ жилийн наадамд би “1:1 хүрдэн” бүтээлээрээ оролцсон. Түрүүлээд “Tiger Translate 2010” дэлхийн наадамд оролцох болсондоо туйлын их баяртай байна. Эх орноо төлөөлөн оролцоно гэдэг утгаараа асар их үүрэг хариуцлага оногдож байгаа болохоор бага зэрэг эмээж байгаа хэдий ч ур ухаан, бүх чадлаа дайчлан ажиллах болно. Бидэн шиг залуу уран бүтээлчдийг уран бүтээлээ туурвих, үзэгч олонд тэр тусмаа олон улсын хэмжээнд үзүүлэх боломжийг олгодог уг наадмыг зохион явуулдаг Tiger брэндийн хамт олонд талархаж явдагаа хэлмээр байна.” гэлээ.
“Тiger Translate-2010” олон улсын наадам Монголд 8 сарын 26-наас эхлэн 9 сарын 3-ны хооронд Улаанбаатар хотноо болсон ба энэ он дуусахаас өмнө Хятад, Шинэ Зеланд зэрэг улсуудад зохион байгуулагдана.
Tiger брэнд нь Монголын урлаг, спортын хөгжлийг дэмжихэд чиглэсэн олон талт хөтөлбөрүүдийг тогтвортой хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд цаашид тэдгээрийн цар хүрээг тэлж, Монголын шилдгүүдийг дэлхийд сурталчлах үйлсээ улам бүр дэлгэрүүлэх болно хэмээн Tiger брэндийнхэн хаалтын ажиллагааны үеэр ярьсан юм.