УИХ-ын гишүүн Х.Баттулгын тарьсан балгийг засахын тулд хамтарсан Засгийн газар нүүрээ ширлэн, Хятадын төрийн өмчит “Чайна энержи” компанитай энэ өдрүүдэд хэлэлцээ хийн, Гашуун сухайт-Ганц мод боомтын хил холболтын төмөр замаа бариулж авахаар яаравчилж буй.
Хэдийгээр хоёр тал хил холболтын төмөр зам дээрээ харилцан тохиролцсон ч нүүрс худалдах, худалдан авах гэрээн дээрээ эцэслэн тохироогүй байна гэх мэдээллийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдэгдсэн.
Учир нь тус компанийн зүгээс 16 жилийн турш нүүрс худалдан авах саналыг тавиад буй. Гэхдээ нүүрс худалдан авах хүрээнд “Чайна энержи” компанийн хувьд биржийн үнийг барихгүй, тусдаа аргачлал гаргаж тооцох санал тавьсан нь анхаарал татна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Чалько компанитай байгуулсан оффтейк гэрээгээр тус компаниас авсан зээлд нүүрс нийлүүлж, өрөө дардаг. Энэхүү нүүрсний өрийг барагдуулах хугацаа 2027 оноор дуусгавар болно. Нүүрсийг хэдэн ам.доллараар зардаг вэ гэх мэдээлэл нууцын зэрэглэлд явж ирсэн. Шалтгаан нь оффтейк гэрээ байгуулсантай холбоотой.
Гэхдээ зарим нэг мэдээлэл ил болсон нь “Чалько”-д нийлүүлж буй нүүрсний үнэ нь Хятадын таван боомтоор зарагдаж буй нүүрсний үнийн дунджаар тогтдог. Тэр жишиг дагуу “Чайна энержи” нүүрс худалдан авах санал тавьсан байж мэдэхээр буй.
Энэ тохиолдолд Засгийн газрын хувьд дээрх хувилбараар саналыг хүлээн авсан нөхцөлд УИХ-аас баталсан Биржийн тухай хуулийг зөрчих болно. Иймээс энэ асуудал дээр нухацтай ярилцах, нөгөө талдаа УИХ-аас зөвшөөрөл авахгүйгээр дан ганц толгой мэдэн шийдэх эрхгүй болж буй юм.
Мөн нүүрсний худалдан авалттай холбоотой хэлэлцээр хийж буй энэ цаг мөчид Хятадад нүүрсний үнэ уналалттай байгаа нь нэрмээс болж мэднэ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалсан эрчим хүчний нүүрсний үнэ /2024.11.22/ 49.8 ам.доллараар зарагдсан нь өмнөх жилийнхээс бууралттай байгааг илтгэж буй. Дэлхийн банкнаас гаргасан судалгаагаар нүүрсний үнэ ирэх онд ч уналттай байх төлөв гарсан. Тодруулбал, ирэх онд нүүрсний үнэ 13 орчим хувийн уналттай байх төлөв гарсан гэдгийг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Иймээс “Чайна энержи” компанитай байгуулах нүүрс худалдах, худалдан авах гэрээг Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийнхэн хэр зөв ашигтай хийж чадахаас Монголын хар алт үнэгүйдэх, үнэд орох эсэх шалтгаалах болж буй.
Нөгөө талаар “Чайна энержи” компани Тавантолгой бүлэг ордын Онч хараат, Бортолгой ордод 16 жил олборлолт явуулах саналыг давхар тавьсан гэх мэдээллийг хэвлэлүүд бичих болсон.
Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Эрдэнэс Тавантолгой компанийн баруун, зүүн цанхийн орд маань одоогийн хүчин чадлаараа экспортолж байгаа нүүрснээсээ илүүг гаргах боломжгүй. Тийм учраас олон улсын нээлттэй тендер зарлаж, шинээр хажуу талд нь Онч хараа, Бортолгой гэсэн өмнө нь судлагдсан байсан ордуудаа ашиглалтад оруулж илүү их экспорт хийх боломжтой болно. Гурван асуудлыг цогцоор нь шийдвэрлэж байж, асуудал гацаанаас гарна” гэдэг мэдээллийг өгөөд буй нь “Чайна энержи” компани нь нүүрс олборлох саналыг давхар тавив уу гэдэг ойлголтыг ч төрүүлээд байгаа юм.
Нөгөөтэйгүүр, “Чайна Энержи” компани Онч хараат, Бортолгой ордод 16 жил олборлолт явуулахдаа эхний 5 жил 27, дараагийн 11 жил 20, нийт 247 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн тухай мэдээлэл ч цацагдах болсон.
Өөрөөр хэлбэл, хил холболтын төмөр зам ашиглалтад орсон нөхцөлд өмнөд хөрш рүү гаргах нүүрсний экспортыг нэмэгдүүлж байж, үр ашгийг нь богино хугацаанд хүртэх бололцоо бүрдэх тул “Чайна энержи”-гийн тавьсан саналыг бүхэлд нь хүлээн авахаас өөр арга байхгүй гэдэг асуудал ч хөндөгдөж эхлээд байна.
Хамтарсан Засгийн газрын 2028 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөний 14 мега төслийн эхэнд Гашуунсухайт-Ганц мод хил холболтын төмөр зам эрэмбэлэгдсэн ч түүний дараа Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавчийн хил холболтын төмөр замыг барьж байгуулснаар жилд нүүрсний экспортоо 120 сая тоннд хүргэх бололцоотой болно. Тиймээс зөвхөн Гашуун сухайт-Ганц мод хил холболтын төмөр замыг барьж байгуулснаар сэтгэл ханаж болохгүй. Цаашид экспортын төмөр зам барих ажлууд тууштай хийгдэх ёстой гэх байр суурийг барих хүмүүс ч олон байна.
Хэлэлцээрт тохирсноор Гашуун сухайт-Ганц мод хил холболтын төмөр замыг “Чайна энержи” хоёр жилийн дотор буюу 2027 онд ашиглалтад оруулахаар амлажээ.
Гол нь Монгол Улс амласандаа байж, төлөвлөснөөрөө ажлаа эхлүүлж дуусгах тууштай байдал чухал. Дахин хөршөө муривал олон улсын арбитарт дуудагдах анхааруулга авсан байгааг бодолцох учиртай. “Чайна энержи” компанийн зүгээс Монголын тал хэлсэн ярьсандаа байгаагүйгээс болж үүссэн алдагдал 2.7 тэрбум юань гэсэн тооцоог гаргасан. Монголын талын алдагдсан боломж ч бас том тоогоор яригддаг. Аж үйлдвэр эрдэс баялгийн яамнаас гаргасан тооцооллоор 2015 оноос хойш төмөр зам ашиглалтад орсон бол 232 сая тонн нүүрсийг экспортод гаргаж, 18.5 тэрбум ам.долларыг нэмж олох боломж байсан гэх нь бий.
Иймээс энэ удаагийн хэлэлцээрээс Монгол Улс буцвал урд хөрштэйгээ дахин нүүр тулах аргагүй болно. Мөн өмнө нь “хулхидаж” байсан гээд буулт хийн, Монголын эрх ашигт харшлах гэрээ хэлэлцээрийг хийж болохгүй. Тиймээс тун хүнд хэлэлцээрт Засгийн газар нүүрээ улалзуулан зүтгэж байна гээд хэлэхэд буруудахааргүй байгаа юм.
Г.ХОРОЛ
Засаг 2024-12-03 172.59.221.181
Эрчим хүчний буюу коксжсон нүүрсний биржийн үнэ 49,8 $ биш 249, 8 $ байгаа шүү яагаад худлаа мэдээлэл тараагаад байнаа, нийтлэл бичсэн этгээдийг шууд баривчлах хэрэгтэй.
Нэргүй 2024-12-03 202.9.40.236
АН-ын дарга байсан мөн АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшиж Ерөнхийлөгч болж байсан, 2024 онд болсон УИХ-ын сонгуулиар АН-аас нэр дэвшиж улмаар УИХ-ын гишүүн болсон одоо АН-ын гишүүн байгаа Х.Баттулга шүү дээ. Танай сайт бодит байдлыг гуйвуулж АН-д хамаагүй хүн мэтээр бичихээ болих хэрэгтэй. Өргөн цагирагийг АН олонх байхдаа УИХ-аар баталсан. Бүх мууг ганцхан Х.Баттулгад тохох санаатай
Нэргүй 2024-12-03 122.201.31.114
Х.БАТТУЛГА БОЛ ЖИНХЭНЭ ФЁОДАЛ ПОМЁШИК ШҮҮ ДЭЭ ГАРАЛ ҮҮСЭЛ ДАНЖААДЫН ҮРС ЛУУХААНЫ УДАМ УГСАА ГАРАЛ ҮҮСЭЛ ТЭЙ НӨХӨР ШҮҮ ДЭЭ ГАРАЛ ҮҮСЭЛ
Даваа 2024-12-03 66.181.189.154
Нүүрсээ ер нь ашигт малтмалаа биржээр зарах нь хамгийн зөв, ер нь хамгийн шударга, нүүрсний үнэ өсөөд буураад хэлбэлзлэлтэй байж болно. Бирж гэдэг чинь үнэ хаялцуулдаг тул өссөн үед өндрөөр , буурсан үед хямдаар л зарна шүү дээ, энэ зарчмаараа л явах нь зөв шүү дээ,
Нэргүй 2024-12-03 202.55.191.130
Жонхууг шоронд хатаа.
зочин 2024-12-03 66.181.180.142
Гайтай Түвдийн мухар төмөр замаар нүүрсээ хил хүртэл зөөгөөд цааш нь машинаар зөөнө биз, хятадууд нүүрс хэрэгтэй бол дэлхийн зах зээлийн үнээс 20, 30 долларын хямд хаяандаа байгаа нүүрсыг авч л таараа, элдэв гэрээ ,хэлэцээ хэрэггүй ээ, төмөр зам холбоод овойж оцойтол нүүрс гаргана гэж байхгүй ээ ,хятадийн импортын нүүрсный хэмжээ хязгаартай,
Нэргүй 2024-12-03 202.126.89.184
Худалдан авалт найдвартай бж л төсөл явна шүү дээ
Нэргүй 2024-12-03 66.181.178.205
Batlaga gej glg Orosiin tald uilchleed, nogooduul ni ene hoiguur tomor zam holbotson nuursnii gol exportlogch ni bolson doo hoorhii.
Нэргүй 2024-12-03 66.181.160.101
г***й сайт элийрэхээ зогсоосон нь дээр шүү
Нэргүй 2024-12-03 66.181.176.208
8-р ангийн боловсролтой наймаачин бөх Женко ч маниусыг ёстой сайхан хорлосон л даа..
dalaihuu 2024-12-03 66.181.164.23
Улаа шагайсан хэдэн хүүхэд улс болж тоглож байна, яана даа хойч үе үр хүүхдүүд минь,
Хятад шаахайн улан доор эрс нь толгойгоо бөхийлгөж халуун ханзны гудсан дээр эмс нь умайгаа дэлгээстэй…
Зочин 2024-12-03 103.212.162.135
төмөр замын бүдүүн. нарийн царигийн аль нь Улс эх оронд ашигтай болохыг цаг хугацаа харуулах байх аа.
Бид чинь Нүүрстэй машинаа хил гарахад нь тоолж чаддаггүй, хоосон ачаатайг нь мэддэггүй улс шүү дээ..
Нэргүй 2024-12-03 66.181.186.202
30 гахуй жил тасралтгүй зөөж хятадын түүхийн эдийн бааз болж 30 н гэр бүл хагартлаа баяжлаа улс орон цулайтлаа баяжиж хөгжсөн үү үгүйшдээ хятадуудтай халаас нэгтэй нүүрсний хулгайч цөөн тооны гэр бүл цулайж ард түмэнд юу наалдсан юм бэ нохойн жогорхой
Нэргүй 2024-12-03 202.131.234.179
Ажнай л биздээ ер нь хятадуудтай хамгийн ойрхон худлаа Өмнөговь энэ тэр л гээд байдаг. Өмнөговь хөгжсөн нь хаа байгаан. Муу сайн хятадын гар хөлүүд, Капитрон банк нь хүртэл хятадуудад үйлчилдэг тусгай салбаруудтай, заваан юмнууд
зочин 2024-12-03 66.181.191.179
Ардчилагч гэх бүлэг этгээдүүд л ардчилал хөгжүүлж, зах зээлд шилжвэл монгол богино хугацаанд эрс хөгжинө гэж нийгмийг хуурсан,, Хувьчлал нэрээр нийгмийн өмчийг идэж уусан,Олонх иргэдийг хувьцаа гэх хоосон цаасаар хуурсан, АН дотроос л анхны том хөрөнгөтнүүд үүссэн, Одоо монголын ихэнх хөрөнгө тэдний гарт ороод байна,Монголчуудыг 30 жил шулж баяжиж байна, Зарим нь хамаг хөрөнгөө аваад баруун рүү арилав,Тэдний үр сад нь АН-ын нэрийн дор, УИХ-д суугаад эх оронч дүр эсгэн жүжиглэж ёаяна
Нэргүй 2024-12-03 66.181.178.221
2015 онд ашиглалтад орох нарийн төмөр замыг Х.Баттулга нүүрсний орос магнатуудтай нийлж балласан цагийн урсгалд хоног хоногоор тодровч Х.Баттулга бишрэгдээд бдаг нь бидний тэнэглэлд ёроол алга аа. Наад зах нь 80 ихнаяд ашиг хаасан. Ийм том хулгай хийсэн хүн Монголд бхгүй. Тэгэхээр Женьког яллаагүй цагт хэнийг яллах вэ?
зочин 2024-12-03 66.181.191.179
АН-ын зарим нөхөд Баттулгыг хилсдүүлж,нам дотрох сөрөг хүчнээ намнах зорилготой юм шиг байна, Тухайн үед АН-ын нөхөд засгийн газарт орж ажиллаж байсан, УИХ-ын гишүүдийн олонх нь байсан биз, Зам тээврийн асуудал эрхэлсэн сайдаар Баттулга ажиллаж байсан, Төмөр замын царигийн асуудлыг мэдээж Засгийн газар УИХ-д оруулж хэлэлцүүлсэн,Нилээн маргаж байгаад бүдүүн цармгаар барихаар шийдсэн санагдана, Үүнийг ганц Баттулга шийдээгүй,хуулийн дагуу УИХ-дээр олонхын саналаар шийдсэн зүйл шүү
бат 2024-12-03 202.70.37.120
Худал мэдээлэл тараагч тархи угаагаахаа боль. Наадхийг чинь их хурал дээр ярьсан. Хятадууд алдагдсан боломжийн үнэн өртөг нэхэхээ больсон. Мэдээж гэрээ хийчихээд гэрээнээсээ татгалзвал хэнч ашиг олох боломжоо алдана биздээ.
Нэргүй 2024-12-03 59.153.113.25
ЖОНХУ БАТТУЛГИГ ЖАНГИГ ИДҮЛЭЧЭЭЭ
Айлын хүүхдүүд 2024-12-03 66.181.182.160
Х.баттулга гэж оросын тэжээвэр гөлөг мөн ч их гай дагуулж байна аа.
Нэргүй 2024-12-03 180.149.80.74
Хар луйварчинг жигтэйхэн магтан дуулаад, бурхан шиг орой дээрээ хүртэл залаа биздээ?
17 чингэлэг спиртээр Монголчуудыг хорлосон бузар
Нэргүй 2024-12-03 66.181.178.209
Nuursnii bux xulgaichdaas bolj suirlee Dee. Erdenes tavan tolgoigoos nogdol ashgaa avmaar baina
Нэргүй 2024-12-03 66.181.161.48
n**** yumaa. Ingej hyatadiin amand unah gej. Yadaj baihad oros gedeg yum dain hiigeed novshirchihloo.
жонкуу лхлхр 2024-12-03 220.255.95.64
Баттулга Жонкууг Одоо барьж хориод Цаазаар аваачээ.Монголыг аймаар хорлсон.Одоо хятадын Боол болчихоод бна.Бөөн өр,Бас өргөн ДАЛИЙ ХОРЛРНТОЙ ТЗ ….ЯЛ АСУУЖ ШОРОНД ХИЙГЭЭЧЭЭ
Bold o 2024-12-03 223.39.202.78
ТТ н 2 ордыг хятадуудад 16н жил өгөхөөр болсон байна ..ха ха бараг ууттай элс цоолдог Жэнкогийн зөв болж таарлаа…хөлдүү Данхан толгойтоо ТТ н ордоо өөрсдөө ашиглаад төмөр замын холболтоо тусдаа нь шийдээчээ…чи чадахгүй бол огцор…
21112121 2024-12-03 202.131.225.242
Монголчууд нүүрсний хулгайн эсрэг жагсаад чаагаа байсан чинь жинхэнэ нүүрсний хулгайчаа УИХ ын дарга болгоод чаадаг хөгжилтэй тэмбүүнүүдийн үр сад юмаа. Хятадтай нийлж нүүрсний орд хулгайж байгаа хүн парламентийн дарга болчихоор чинь шанзав Бадамдорж шиг Монгол улсын тусгаар тогтнолыг хулгайлах нь алга урвуулах төдийн амархан байлгүй дээ.
Нэргүй 2024-12-03 202.131.225.242
Тавантолгой гэж монголын үе үеийн хулгайчуудын шүлсийг гоожуулсан үйлтэй ч газар юм даа. Одоогийн УИХ ын дарга болсон амарбаясгалан чинь бортээг гээд нэг ордыг нь хятадын компанитай хувьдаа авсан хятад компаниас амарбаясгаланд хорь гучин сая ногоон орж ирсэн гээд хуулийн сайд байсан энхбаяр хүүрсний сонсголын үеэр яриад байсан одоо ч ярьсаар л байна. Олны үг ортай гэдэг бол хуулийн сайдын үг үнэн байгаа шүү. Тийм хулгайчыг төрийн эрх барих дээд байгууллагынхаа дарга болгосон байх жишээтэй ккк
Нэргүй 2024-12-03 202.131.225.242
Хятадуудын аманд орж хэрхэвч болохгүй. ОУ ын зах зээлийн үнээр авбал аваг үгүй бол болиг л дээ. Барж идэхээр мэрж ид гэж өвгөдийн үг байдаг юм шүү. Өмнө нь Су батболд энэ компаниас 300 сая ногоон зээлж хүний хөгжлийн 20к тараасны өрийг дарах гэж ЭТТ үйлээ үзэж хуйхаа маажиж байсныг мартаагүй биз дээ. Одоо бүр ордоор эзэн суухыг санаархаж байна. тэгэж даврааж болохгүй шүү.
Нэргүй 2024-12-03 66.181.176.122
Энэ муу Түвд банхард эх орноосоо урвасан ял өгөх ёстой төр хаана байна эзэн Чингис хаан үхэх ёстойг үхүүлж бай гэж айлдсан байдаг
Нэргүй 2024-12-03 66.181.183.232
Хувхай Женког хурдан баривчлаач ээ ! Яасан гайтуулж дуусдаггүй гахай вэ ?!
Нэргүй 2024-12-03 66.181.186.202
Вагон вагоноороо урагшаа баялаг нь урсаж байна ард бидэнд ямар наалдах юм байх биш хэнд хэрэгтэй 30 н гэр бүлд л хэрэгтэй байх
Нэргүй 2024-12-03 66.181.183.232
Чи Женкийн бууны гөлөг үү ?
Нэргүй 2024-12-03 202.70.43.34
ТӨР өөрөө 30К хүний суудалтай наадмын стадион, 5-р цахилгаан станц, Боржуур солих, Богд уул нүхлэх, Яармагийн шинэ гүүр, Ваучер тараах, Тусгай зөвшөөрөл лиценз тараах, Газрын наймаа…гэх мэт Ямар ч хэрэггүй, Ач Холбогдолгүй, Үр Ашиггүй 9 шидийн Төсөл гардан хэрэгжүүлэх нэрээр бантан хутгаж, төсвийн хөрөнгийг шамшигдуулмааргүй байнаа !!!
Нэргүй 2024-12-03 202.126.90.207
mcs дахиж орд авах гээд шантаажлаад байгааг бичээчээ, бөөрөлжүүтдээ гал гаргаж рекетлэж байна шд
Нэргүй 2024-12-03 202.126.89.184
Бөөрөлжүүт бодь групп бх аа