Улсын төсвийг эцэслэн батлах хүртэл аймаг, нийслэл төсвөө батлахгүй хүлээгдэж байна. Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд тусгасан мэдээллээс онцлон танилцуулъя.
НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН ОРЛОГЫН 85.9 ХУВИЙГ ТАТВАР БҮРДҮҮЛНЭ
Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2024 оноос 648.9 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Энэ өсөлтөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 210.9 тэрбум, хувь хүний орлогын албан татвар 251.9 тэрбум төгрөг, хөрөнгийн албан татварыг 107.7 тэрбум, татварын бус орлогыг 351.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа нь голлон нөлөөлжээ.
Мөн нийт 1.3 их наяд төгрөгийг урсгалд зардалд, 1.7 их наяд төгрөгийг хөрөнгийн зардалд, 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 14.1 тэрбумыг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт зориулна.
ШИНЭ ЗУУНМОД ХОТЫН ДЭД БҮТЦИЙН ЗУРАГ ТӨСӨВТ 10 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨВ
Авто замын салбарт нийслэлийн гурван байршилд 34.8 км туслах гудамж, замын 1713 урттай гүүр, найман байршилд 5.2 км гол гудамж зам нийт 12 байршилд 18.5 км туслах гудамж зам 345.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр 2025 оны төсөвт тусгажээ.
Статистик мэдээллээр Улаанбаатар хотын замын үндсэн хөрөнгийн үнэлгээ 1.5 их наяд төгрөг байснаас 10 жил засвар шинэчлэл хийхгүй тохиолдолд 420 тэрбум төгрөг болж үнэлгээ буурахаар байна. Мөн хотын гол болон туслах замуудыг насжилтаар нь авч үзвэл, 1-5 жилийн насжилттай зам 164.1 км, 5-10 жилийн насжилттай зам 306.9 км, 10-15 жилийн насжилттай зам 237.2 км байна. Нийт авто замын сүлжээний 82 хувь нь засвар шинэчлэл хийх шаардлагатай байна.
Дотоодын бондын эх үүсвэрээр 270.6 тэрбум төгрөгөөр 68 байршилд 138.8 км замыг шинэчилж, гол замын нийт 65.2 хувийг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.
Хот байгуулалт, дэд бүтцийн салбарт Зүүн хойд бүсийн усан санг өргөтгөхөд 6 тэрбум төгрөг, Сэлбэ, Дамбадаржаа орчимд шинээр баригдах дэд станцад 5.9 тэрбум төгрөг, Сэлбэ-Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийг шинэчлэхэд 10.6 тэрбум төгрөг, замын ус зайлуулах 14.49 км урттай шугам сүлжээ, 7 байршилд 24.8 тэрбум төгрөг, инженерийн шугам сүлжээний шинэчлэлд 15.1 тэрбум төгрөг, Шинэ зуунмод хотын дэд бүтцийн зураг төсөвт 10 тэрбум, Улаанбаатар хотын 2040 оны ерөнхий төлөвлөгөөнд 23.4 тэрбум төгрөг, эдийн засгийн тусгай бүс Агро-сити хотын ерөнхий төлөвлөгөө боловсруулахад 2.3 тэрбум, гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрт 21.9 тэрбум, ногоон орон сууц төсөлд 2.1 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсвийн төсөлд тусгажээ.
БАГАНУУР, НАЛАЙХ, БАГАХАНГАЙ ДҮҮРЭГТ БАГА ТӨСӨВ ХУВААРИЛЖЭЭ
Нийслэлийн 2025 оны төсвийн суурь орлого, зарлагыг 3.2 их наяд төгрөгөөр тооцож, нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байгаа, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 60.3 тэрбум төгрөг хуваарилахаар тус тус баталсан. Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх онд ДНБ-ий өсөлтийг 8, хэрэглээний үнийн өсөлтийг 6 хувиар тооцсон байна.
Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдийн төсвийн суурь зардлын 70 орчим хувь болох нийт 288.4 тэрбум төгрөгийг төсөвт нь зарцуулахаар үлдээж, нийслэлийн төсөвт нийт 1.4 их наяд төгрөгийг төвлөрүүлэхээр тооцжээ. Төсвийн тухай хуулийн 56.56.1.1 зүйлд заасны дагуу Багануур, Налайх, Багахангай дүүргийн төсөвт 14.1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгохоор хуваарилсан байна.
Тодруулбал, Хан-Уул дүүрэгт 301.6 сая төгрөг, Чингэлтэй дүүрэгт нэг тэрбум төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт 4.7 тэрбум төгрөг, Сүхбаатар дүүрэгт 97.4 тэрбум төгрөг, Багануур дүүрэгт 610 сая төгрөг, Баянгол дүүрэгт 909 сая төгрөг, Баянзүрх дүүрэгт 1.5 тэрбум төгрөг, Налайх дүүрэгт 57 сая төгрөг төсөвлөжээ.
АВТОМАШИНЫ ТАТВАРЫГ 2-3, ЗАМЫН ТАТВАРЫГ 5 ДАХИН НЭМНЭ
НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн долдугаар тогтоолоор Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоохдоо автобусны татварын хувь хэмжээг бууруулан цахилгаан тэжээлт автомашины татварын хувь хэмжээг тэг хувь байхаар тогтоож, бусад автомашины татварын хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй 14 жил болж байна. Тухайн өдрийн НИТХ-ын хоёрдугаар тогтоолоор авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоохдоо 4000 см.кубаас дээш суудлын автомашины зам ашигласны төлбөрийн хэмжээг 10 мянган төгрөгөөр нэмж, бусад машины төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулаагүй 12 жил болжээ.
Татварыг хууль тогтоомжийн хүрээнд нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, авто замын арчлалт, урсгал засвар, техник технологийг шинэчлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.
Ирэх онд автомашины албан татварын хуульд өөрчлөлт оруулснаар албан татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлснээр замын сангийн орлогыг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгажээ.
Мөн эрчим хүчний тасралтгүй найдвартай байдлыг хангахаар дулааны 2, 3 дугаар цахилгаан станцыг өргөтгөн, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Багануурын цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж нийт 750 мВт хүчин чадлаар, бие даасан дулааны тархмал эх үүсвэрийг 10 байршилд байгуулж, Налайх дүүргийн дулааны станцыг барьж нийт 1545 мВт-ийн хүчин чадлаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Агаарын бохирдлыг бууруулахын тулд нийслэлд хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байна. Тодруулбал, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд дэд зургаан төвүүдийг бий болгон, гэр хорооллын байршилд иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж нийт 202.626 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын хүрээнд 41.584 айлын орон сууц, дахин төлөвлөлтийн хүрээнд 148.323 айлын орон сууц, гадаадын зээл тусламжийн хүрээнд 12.719 айлын орон сууцыг барьж байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа аж.
Мөрийн хөтөлбөр өө санаарай, Иргэдийн төлөөлөгчид өө 2024-12-03 124.158.123.35
Татвар нэмэхийг иргэд зөвшөөрөхгүй шүү, Иргэдийн хурлын Гишүүдээ, Та бүхний мөрийн хөтөлбөрт татвар нэмэх үг үсэг ч байхгүй байсан шүү, Татвар нэмсэн төсвийг баталбал Та нар өөрсдөө огцроорой …
Иргэн 2024-12-03 66.181.178.27
амаар орсон бүхнийг ярьдаг ч Хязгааар хэрэгтэй шүү залуу !!!!!!!Халтардаг гялгар Пилтаагаа түр резинээр шүршчихээч чи Олон хүн гар хөл эрхтэн эээ алдаж байна н**ш юм ааа??????????
Оркуудад 2024-12-03 202.55.188.123
за энд битгии хуцалдацгаагаад бай таануус.юм л бол та нарт таалагдана гэж юу бсын.амьдарч тэсээд үлдвэл үлд чадахгүй бол чацга царайлаад үхэж далд орцгоо
Нэргүй 2024-12-03 51.158.252.31
том тэсрэлт шаахна дээ
Нэргүй 2024-12-03 51.158.252.31
хүнсний бараа бүх юмны нэмэгдлийг энэ пиздак яаж төл гэж байгаам бол
Нэргүй 2024-12-03 51.158.252.31
тог цахилгааны нэмэгдэл, машины нэмэгдэл, доороос нь өндийх үү
Нэргүй 2024-12-03 66.181.160.21
Нямбаатар чи улсын дугаарыг шагд оруулалаа, одоо машины татварыг хүссэээрээ нэмэх болж байх шиг байна. Чи хэмжээлэшгүй эрхт хаан биш шүү. Наад тэнэг тэнэг шийдвэрүүдээ эргэж харж эргэцүүлж бод хөөе
Нэргүй 2024-12-03 66.181.184.234
арай л тэнэглэж бус уу. татвараар ард түмнээ шахаж төсөв бүрдүүлдэг улс орон эрх мэдэлтэн гэж байдаг юмуу
Иргэн 2024-12-03 103.57.92.129
Ер нь Улаанбаатар нийслэл шиг хямдхан, үнэгүй татваргүй Нийслэл Дэлхийнд ховор байх шүү !!! Тиймдээ ч түгжрэл утаа нь дийлдэхгүй болж бн!!! Орон нутагт үйлдвэр үйлчилгээг дэмжмээр байна даа!!!
лутаа 2024-12-03 66.181.164.23
Улаа шагайсан хэдэн хүүхэд улс болж тоглож байна, яана даа хойч үе үр хүүхдүүд минь,
Хятад шаахайн улан доор эрс нь толгойгоо бөхийлгөж халуун ханзны гудсан дээр эмс нь умайгаа дэлгээстэй…
Нэргүй 2024-12-03 122.201.31.192
202.000 ailiin oron suuts gej shaaj bna lalruud. a*******n MAH hudlaa shaahaas uur yu ch chadahgui
Нэргүй 2024-12-03 59.153.86.198
АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛААД АЖИЛЧДЫН ЦАЛИН НИЙГМИЙН ДААТГАЛ, НӨАТ, ТҮРЭЭС ГЭЭД ТОЛГОЙ ӨНДИЙХГҮЙЛ АЖИЛЛАЖ БАЙНА!!!!!!!!!!!!!! ХАЛТАР БОЛОВСРОЛГҮЙ НАЙМААЧИД БОЛОН ЧЕНЖҮҮДЭЭСЭЭ ТАТВАРАА ГҮЙЦЭТ АВДАГ БОЛООЧЭЭ ЛЛРАА!!!!!!!!!!!!!!! АЖ АХУЙН НЭГЖЭЭ ДАРАМТЛААД ДАНС ХААНА ХАР ЖАГСААЛТАНД ОРУУЛНА ченж ллрууд нь хэдэн тэрбумаар олоод сарын 50 мянгын татвар төлдөг энэ тогтолцоогоо болиочээ
ass 2024-12-03 203.91.112.242
komunist mal, irgediin halaas ruu shuud garaa durdeg hen bee chi
Нэргүй 2024-12-03 66.181.161.85
Жилийн дотор 2,3 дахин нэмэгдлээ гэж.
Нэргүй 2024-12-03 202.126.91.147
Оркууд болон троллууд бүх сайн сайхан зүйлсийг нулимаж баас шээсээ асгана. Адгийн шааруудын сүүлчийн хоргодох газар эх оронч болох гэдэг. Оркууд өмхий машинтайгаа халтуур хийхдээ хулгай, хүчин хийж л явдаг. Энэ хотыг нэг хууль дүрэмтэй, хариуцлагатай иргэнтэй болгож өгөөрэй.
Нэргүй 2024-12-03 59.153.114.163
Нянгар
Нэргүй 2024-12-03 59.153.114.163
Сонгинохайрханы оркуудын энэ маанаг Нянгарыг зайлуулах юмсан
Зочин 2024-12-03 202.131.230.162
Нямбаатар утаатай, түгжрэлтэй, өнөөгийн Улаабаатарын захиалгат дарга. амжилт.
Зочин 2024-12-03 193.9.114.178
Энэ маанагийг сонгосныхоо горыг амсцгаа даа, улны новшуудаа.
Нэргүй 2024-12-03 202.9.40.164
Чи боли дэмий
Нэргүй 2024-12-03 103.57.93.181
Шинэ Зуунмод хотын зураг төсөв 10 тэрбум хүрэхгүй шүү!!!! Энэ мөнгө угаалт бна!!! Би 22 жил Архитетор хийж бна!!! Би энэ тентерт шалгарсан компанийг АТГ өгөх болно!!!
Нэргүй 2024-12-03 66.181.190.205
ТЭЦ-2 ыг аятайхан бариулчих. Хулгайч Чойжилсүрэнг оролцуулаад ч хэрэггүй. Тэр оролцвол шунал нь барагдахгүй идэхийн төлөө л хүн. Бариулж чадвал амь гарч магадгүй
зочин 2024-12-03 103.168.34.21
Татвар нэмж болно. Татвараа хурааж авах аргачлал нь оновчтой байгаасай даа.
Зам байнга ашигладаг халтуур хийдэг жолооч , долоо хоногт нэг удаа салхинд гарахдаа машинаа унадаг жолооч , унадаг машин нь адилхан пүрүүс гээд яг адилхан татвар авна гэдэг нь шударга биш.
Иймд бензины үнэн дээр тавараа нэмээд авчих. Их бензин авсан гэдэг чинь их л зам туулсан гэсэн үг
Гануухай 2024-12-03 103.57.92.233
Манайх царайлчихаад хүний халаасруу гараа дүрэхээ болиоч. Иргэдээс асууж байж татвар авах нэмэх зэрэг эрх үүсдэг байгаа шүү. Нямбаатараа !!! Эрх гэдэг бусдыг эрхээр хязгаарлагддаг гээд яриад байдаг мөртлөө ингэж хулгай хийхгүй.
1 2024-12-03 202.21.115.165
MAN aa demjsen niisleliinhendee bayar hurgei kk, ene ehlel
Зочин 2024-12-03 66.181.176.135
Хотын өр тэнгэрт тулж байх шиг иргэд үүнийг нь даах гэж татвар нь нэмэгдэж бнаа.Сонгосон иргэд нь жаргаж ээ байх шиг .
Нэргүй 2024-12-03 66.181.186.202
Ард бидэнд юуны өр вэ юуны татвар вэ
ТӨР өөрөөө 2024-12-03 202.70.43.34
ТӨР өөрөө 30К хүний суудалтай наадмын стадион, 5-р цахилгаан станц, Боржуур солих, Богд уул нүхлэх, Яармагийн шинэ гүүр, Ваучер тараах, Тусгай зөвшөөрөл лиценз тараах, Газрын наймаа…гэх мэт Ямар ч хэрэггүй, Ач Холбогдолгүй, Үр Ашиггүй 9 шидийн Төсөл гардан хэрэгжүүлэх нэрээр бантан хутгаж, төсвийн хөрөнгийг шамшигдуулмааргүй байнаа !!!
Нэргүй 2024-12-03 122.201.23.83
Татвар нэмчихээр өөрсдийн иддэг мөнгө нэмэгдэнэ гэж бодсон юм байхдаа.