Трампийн тариф хэнд илүү нөлөөлөх вэ?

Трампийн тариф хэнд илүү нөлөөлөх вэ?

Трампийн тариф хэнд илүү нөлөөлөх вэ?

Дональд Трамп албан тушаалдаа орсон эхний өдрөө Канад, Мексик, Хятадаас ирэх импортод шинэ татвар ногдуулна гэж мэдэгдсэн. Тодруулбал, 25 хувийн татвар ногдуулах захирамжид гарын үсэг зурж, хууль бус цагаачлал болон хар тамхины наймаатай тэмцэнэ гэсэн юм. Энэ талаар "ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ" буландаа онцолж байна.


Татварыг нэмэгдүүлэх нь Трампийн гол зорилтуудын нэг бөгөөд энэ нь АНУ-ын эдийн засгийг өсгөх, ажлын байрыг хамгаалах, татварын орлогыг нэмэгдүүлэх арга зам гэж үзэж байна. Жишээ нь, АНУ-д 50 мянган ам.долларын үнэ бүхий автомашин импортлоход 25 хувь буюу 2.5 мянган ам.долларын татвар төлнө. Уг мөнгийг машин экспортолж буй гадаадын компани бус импортлогч дотоодын компани төлнө. Ерөнхийдөө, импортын бараа зардаг АНУ-ын дотоодын пүүсүүд засгийн газартаа шууд татвар төлж байна гэсэн үг. 2023 онд АНУ 3100 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон нь тус улсын ДНБ-ий 11 орчим хувьтай тэнцэж байна. Мөн эдгээр импортод ногдуулсан татвар нь тухайн жилдээ 80 тэрбум ам.долларын орлого болсон нь АНУ-ын нийт татварын орлогын хоёр орчим хувийг эзэлж байна. Одоо гол асуудал нь татварын дарамт хэнд илүү нөлөөлөх вэ?

Хэрэв импортлогч дотоодын компани татварын нэмэгдэл тарифыг худалдаалах үнэдээ шингээж өгөх юм бол худалдан авагчдад санхүүгийн дарамт үүсгэнэ.

Эсрэгээрээ, импортлогч компани худалдаалах үнэд өөрчлөлт оруулахгүйгээр өөрсдийн зардлаар татвар төлөх юм бол ашиг бага олж, цаашдаа бизнесээ үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүргэнэ. Тиймээс АНУ-ын импортын бараа зардаг компаниуд гадаадын экспортлогчдоос бөөний үнээ бууруулахыг хүсч магадгүй юм. Гэсэн хэдий ч энэ нь экспортлогчдын ашигт нөлөөлөх тул цаашид хамтын ажиллагаанд хүндрэл гарч болзошгүй.

Трампийн анхны бүрэн эрхийн хугацаанд буюу 2017-2020 оны хооронд тавьсан татварыг судлахад эцсийн дүндээ АНУ-ын хэрэглэгчид, худалдан авагчид санхүүгийн дарамтад орсон байна.

Чикагогийн их сургуулийн нэгэн нэр хүндтэй эдийн засагч хэлэхдээ "Татварын хэмжээг нэмэгдүүлэх нь үнийн өсөлтийг үүсгэж, тус улсын хэрэглэгчдэд муугаар нөлөөлдөг" гэжээ. Гэхдээ үүнтэй тус улсын нийт хүн амын хоёр хувь нь санал нийлдэггүй гэдэг нь сонирхол татна. Трамп 2018 онд угаалгын машины импортод 50 хувийн татвар ногдуулсан байдаг.

Энэ нь угаалгын машины үнийг шууд 12 хувь өсөхөд нөлөөлсөн бөгөөд АНУ-ийн хэрэглэгчид тухайн жилдээ 1.5 тэрбум ам.долларын нэмэлт зарлага гаргажээ.

Тиймээс ирэх оноос эхлэх Трампийн засаг захиргааны татварын нэмэгдлээс болж эдийн засгийн дарамт хэн дээр илүү мэдрэгдэх нь ойлгомжтой байна. Нам бус Петерсоны Олон улсын эдийн засгийн хүрээлэнгээс Трампийн санал болгож буй шинэ татварын тариф нь америкчуудын орлогыг бууруулж, хамгийн ядуу гэгдэх иргэдийн дөрвөн хувьд, хамгийн чинээлэг гэгдэх хүмүүсийн хоёр хувьд орчим нөлөөлнө гэж тооцжээ. Мөн дундаж орлоготой айл өрх жил бүр ойролцоогоор 1700 ам.долларын алдагдал хүлээнэ гэж онцолсон байна.

ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТЭД НӨЛӨӨЛӨХ НЬ

Трампийн амлаж буй өөр нэг зүйл нь АНУ-ын ажилгүйдлийн түвшинг арилгаж, хөдөлмөрийн зардал багатай орнуудаас татгалзах юм. Тэрбээр хэлэхдээ "Миний төлөвлөгөөг дагах юм бол нэг ч америк хүн цагаачдад ажлаа алдана гэж байхгүй. Харин цагаачид америкчуудад ажлаа алдахаас айх болно" гэсэн юм. 1994 онд ойд Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр (Nafta)-ийг Мексиктэй АНУ байгуулсны дараа Дональд Трамп санаа зовнилоо нэг ч удаа нууж байгаагүй. Тэрбээр анхны бүрэн эрхийн хугацаандаа мөн адил америкчууд л АНУ-ын ажлыг хийх ёстой гэх үздэг байсан.

"Nafta" хүчин төгөлдөр болох үед АНУ-д ердөө 17 сая гаруй ажлын байр бий болгосон бол 2016 онд 12 сая болтлоо буурчээ.

Мөн энэхүү бууралтыг худалдааны тарифтай холбон тайлбарлах боломжгүй гэж эдийн засагчид үздэг байна. Трампийн анхны бүрэн эрхийн хугацаанд тарифын нэмэгдлийг судалсан судлаачид ажлын байрны нөхцөл байдал, хүний нөөцийн мэдээллийг ашиглаж судалгаагаа гаргасан байдаг. Уг судалгаанд АНУ-ын хүний нөөц, аж үйлдвэрийн салбар Трампийн дор мэдэгдэхүйц сайжраагүйг тусгасан байна. Тодруулбал, Трамп 2018 онд АНУ-ын үйлдвэрлэгчдийг хамгаалах үүднээс импортын ганд 25 хувийн татвар ногдуулсан. 2020 он гэхэд АНУ-ын гангийн салбарын нийт ажил эрхлэлт 80 мянга болсон нь 2018 онд байсан 84 мянгаас багассаныг харуулжээ.

Онолын хувьд Трамп гангийн импортод нэмэгдэл татвар ногдуулаагүй байсан ч АНУ-ын ажил эрхлэлт буурч магадгүй байсан. Гэхдээ татвар нэмэгдсэнээр гангийн дотоодын үнэ өсч, үүн дээр тулгуурласан дотоодын үйлдвэрлэлтийн салбарт, тэр дундаа хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэгч "Deere & Co" компанийн ажил эрхлэлт өмнөх жилүүдээс буурсныг эдийн засагч нар олж тогтоосон байна.

АРИЛЖААНЫ АЛДАГДАЛ

Трамп кампанит ажлынхаа хүрээнд АНУ-ын арилжаа, худалдааны алдагдлыг илт шүүмжилж байлаа. Энэ нь тухайн жилийн импортын бараа бүтээгдэхүүний үнэ болон экспортын үнийн зөрүү юм. "Худалдааны алдагдал нь эдийн засагт маш их хохирол учруулж байна" гэж тэрбээр хэлж байсан. Гэхдээ тоо баримтаас харахад 2016 онд буюу Трамп ерөнхийлөгч болохоос өмнө нийт бараа, үйлчилгээний алдагдал 480 тэрбум ам.доллар байсан нь АНУ-ын ДНБ-ий 2.5 орчим хувьтай тэнцэж байв.

2020 он гэхэд алдагдал нь ДНБ-ий гурав хувь орчим буюу 653 тэрбум ам.доллар болж өссөн.

Эдийн засагчдын үзэж буйгаар Трампийн гаалийн татвар нь олон улсын хэмжээнд ам.долларын эрэлтийг автоматаар бууруулсан бөгөөд энэ нь АНУ-ын экспортлогчдын бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадваргүй болгосон явдал юм. Худалдааны алдагдлыг бууруулж чадахгүй байсны өөр нэг хүчин зүйл нь гадаадын компаниуд АНУ-ыг бус өөр орнуудад анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. Жишээ нь, Трампийн засаг захиргаа 2018 онд Хятадын импортын нарны хавтанд 30 хувийн татвар ногдуулсан байдаг. Улмаар тус улсын нарны хавтан үйлдвэрлэгчид Малайз, Тайланд, Камбож, Вьетнам зэрэг улс руу угсралтын ажлаа шилжүүлж, бэлэн болсон бүтээгдэхүүнээ АНУ-руу илгээж, татварын нэмэгдлийг амжилттайгаар тойрон гарсан гэх нотлох баримтыг АНУ-ын Худалдааны яам 2023 онд танилцуулжээ.

Тэгвэл одоо цагт Трампийн тарифын төлөвлөгөөг АНУ-ын аж үйлдвэрийг хөгжүүлэх арга зам гэж дэмждэг зарим эдийн засагч, тухайлбал, "Дээжлэн хөгжих Америкийн төлөөх эвсэл"-ийн дотоодын лобби бүлгийн Жефф Ферри зэрэг хүмүүс сайн төлөвлөгөө гэж үздэг. Мөн Америкийн луужингийн консерватив судалгааны төвийн захирал Орен Касс нэмэгдэл тариф нь пүүсүүдийг Америкт илүү их үйлдвэрлэл явуулахад түлхэц болно гэж үзэж байгаа бөгөөд энэ нь үндэсний батлан ​​​​хамгаалах болон нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдалд ашигтай гэж үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-12-03 59.153.114.26

Трамп гадагшаа дайтдаг байхад манай төр дотогшоо дайтдаг байна шдэ …
МАН ийг зайлуулах цаг болжээ

Avatar

Зочин 2024-12-03 202.131.230.162

ОХУ манайхаас юу ч авахгүй. Байгалийн баялагаараа дэлхийд номер нэг орон. Цагаа тулахад БНХАУ ч юу ч авахгүй. бид л өөрсдөө хөөцөлдөж тэдэнд хэрэгтэй юмыг олж өгөх шаардлага бий. эс тэгвэл эдийн засгийн өсөлтийн тухай мөрөөдөөд ч хэрэггүй.

Avatar

Нэргүй 2024-12-03 122.201.23.226

импортын татварыг 25 хувь болгоход л тухайн татварт орж байгаа улс яаж эсэргүүцэж байгааг, ямар их сенсаци болж байгааг хардаа. Гэтэл манайх дайн бүхий улс шиг л Оросод бараа нийлүүлэхийн тулд 120 хувийн татвар төлсөөр ирсэн. Хэн ч дуугардаггүй, ахаа ахаа гээд хуцалдаад байдаг. Ийм байхад яаж хөгжих вэ дээ

Avatar

Иргэн 2024-12-03 66.181.184.212

орос чамаас бандааш авах уу кккк

Avatar

Нэргүй 2024-12-03 139.5.218.239

оросд мах, ноолуур гээд дутагдаж буй зүйл бий. оркоо оросыг долоогоод өөрөө л хохирно.

Avatar

Иргэн 2024-12-03 66.181.184.212

шавьжнаас ч дээрдэх нөлөөгүй хшн хог байж их гүрэний эсрэг нохой гийнаад ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж