Төрийн банкнаас нийт харилцагчдынхаа дунд Парис-2024 зуны олимпын наадмыг үзэх “Ялалтыг ойроос дэмжье” олон улсын ВИЗА картын урамшуулалт аяныг зарлаж, өнгөрсөн 6 дугаар сард хоёр азтаныг тодруулсан билээ.
Тэгвэл өнөөдөр буюу 2024 оны 8 дугаар сарын 1-ний өдөр азтан болсон харилцагчид хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадмыг үзэж, үзэсгэлэнт Парис хотоор аялахаар Франц улсыг зорилоо.
Төрийн банкны сугалааны эрх бүхий нийт Виза картын харилцагчид дундаас “Говь-Алтай” салбарын харилцагч С.Даваадулам, “Архангай Хотонт” тооцооны төвийн харилцагч Д.Чанцалдулам нар азтан болж, зуны олимпын XXXIII их наадмын хөнгөн атлетик, сагсан бөмбөгийн 3х3, жүдо бөхийн тэмцээнийг тус тус үзэж баг тамирчдынхаа ялалтыг ойроос дэмжихээр болсон байна. Мөн урамшуулалт аяны азтанууд Төрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээг тогтмол ашигладаг бөгөөд олон харилцагчдын дундаас азтан болж Парис хотноо болж буй Олимпын наадмыг үзэх болсондоо баяртай байгаагаа илэрхийллээ.
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк нь санхүүгээ ухаалгаар удирдах, хуримтлуулах дадлыг дэмжих зорилгоор нийт харилцагчдынхаа дунд олон төрлийн урамшуулалт аяныг зарлаж, азтануудыг тодруулсаар байгаа төдийгүй та бүхэнд “Мөрөөдлөө хадгалъя 2024” болон “Гялсбанкны урамшуулалт аян” зэрэг аянуудын дараагийн азтан болох боломж нээлттэй хэвээр байна.
“Ялалтыг ойроос дэмжье” урамшуулалт аянд оролцсон нийт харилцагч та бүхэндээ талархал илэрхийлье.
Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк
Холбоотой мэдээ