О.Цогтгэрэл: Хувийн өмчийг хурааж дайчлахыг хориглоно

О.Цогтгэрэл: Хувийн өмчийг хурааж дайчлахыг хориглоно

О.Цогтгэрэл: Хувийн өмчийг хурааж дайчлахыг хориглоно

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 

УИХ дахь Ардчилсан намын бүлэг гурван асуудлаар мэдээлэл сонслоо. Нэгдэх нь, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах 20 минутын хот бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний мэдээллийг сонслоо.

Хоёрт, 2025 оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсантай холбоотойгоор шинэ нөхцөл байдал үүсч,дэгийн хувьд зохицуулах шаардлага үүссэнээр Засгийн газраас Төсвийн хууль өргөн барьсан тул Сангийн сайдын мэдээллийг сонслоо.

Гуравт, нь Ардчилсан намын бүлэг өнгөрсөн долоо хоногт Конрад Аденауэр сан хамтраад хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын тогтоолын төсөл өргөн барих нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. Энэ хүрээнд чөлөөт зах зээлийг хөгжүүлж, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах тухай утга санаа агуулгын хүрээнд дөрвөн зүйл заалттай тогтоолын төсөл өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Нэгдүгээрт, хувийн өмчийг төрөөс дур мэдэн хурааж дайчлах. Олгосон эрхээ цуцлах болон хувийн өмчид бусад этгээд халдан түрэмгийлэх явдлыг таслан зогсоох чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хуулийн төсөл боловсруулж УИХ- дөргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосугай.

Хоёрдугаарт, УИХ-аар хуулиар тогтоогоогүй бол тухайн бизнесийн салбар чиглэлд төрийн өмчит компанийг нэмж байгуулахыг хориглох тухай төслийг Засгийн газраар боловсруулах нь зүйтэй.

Гуравт, төр өөрийн олгосон лиценз, зөвшөөрөл эзэмших, ашиглах гэрчилгээнийхээ баталгаат байдал, зөвшөөрөл эзэмшигчийн өмнө үүрэг хүлээх нөхцлийг тодорхой зохицуулж, холбогдох хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх,

Өрсөлдөөнт зах зээлийг хөгжүүлж, гадаад худалдааг хөнгөвчлөх, тарифыг бууруулах, уул уурхайн бус экспортын салбарыг урамшуулан дэмжих, жижиг дунд бизнесүүдийн санхүүжилтийн өртгийг бууруулах, санхүүгийн салбарын либералчлалыг эрчимжүүлэх чиглэлээр боловсруулж танилцуулахыг үүрэг болгох чиглэлээр Ардчилсан намын бүлгээс тогтоолын төсөл өргөн барих нь зүйтэй гэж үзсэн.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал: 

-Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нарыг батламжилснаар ажилдаа орлоо. Харамсалтай нь, нэг хүний саналын зөрүүнээс үүдэлтэйгээр хууль зөрчих гэсэн үйлдэл гарч байна. Тухайлбал, орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд МАН-аас нэр дэвшигчид хуулийн хугацаандаа бүртгүүлээгүйгээс  бүгдээрээ нэр дэвших эрхгүй болсон ч шүүхийн шийдвэр нь тэдний талд гарсан. Ингэснээр Ардын намаас нэр дэвшигчид 21, Ардчилсан намаас нэр дэвшигчид 20 суудал авсан. Тэд өнөөдөр хууль зөрчдөг хэвээрээ байна.

Ард түмнээс санал авсан төлөөлөгч нарыг татуулах гэсэн хууль бус үйлдлийг хийж байна. Хууль хүчний байгууллагатай хамтраад.  Гүйцэтгэх ажиллагаа хүртэл явуулсан асуудал байна.

Сонгуулийн хуульд сонгуулийн цаг хугацаанд намын үйл ажиллагаа явуулахыг хуулиар хориглоогүй. Сонгуулийн үеэр намаас зохион байгуулсан үйл ажиллагааг хууль зөрчсөн мэтээр харлуулж, хүүхэд хөгжлийн картыг хууль зөрчсөн гэж шүүхэд хандаад явж байна.

Ард түмэн сонголтоо хийчихээд байхад хууль зөрчигчид өөрсдийн эрх мэдлээ баталгаажуулах үүднээс аймгийн ИТХ-д нэр дэвшиж ялсан хүмүүүсийг татуулах гэсэн оролдлого хийж буй нь гутамшигтай үйлдэл гэдгийг тэр нөхдүүдэд хэлэхийг хүсч байна гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-02 202.9.40.236

1921 онд хувьсгал хийж Монгол улсыг тусгаар тогтнуулсан МАН-д хятадууд болон урвагч монголчууд маш их дургүй юм. энэ намыг байхгүй болгохыг тэд хүссэээр ирсэн. Гэвч тэгэж чадахгүй. Монголын ард түмэн тэдний талд бат зогсоноо

Avatar

Нэргүй 2024-12-02 66.181.191.226

нотлох баримт байна уу

Avatar

Зочин 2024-12-02 66.181.176.171

хэний өмчийг хамгаалаад бнаа хулгайч нарын хулгайлсан өмчийг үү

Avatar

зочин 2024-12-02 66.181.189.174

Газрыг хувьд өмчилдөг буруу эзэмших эрхээр хязгаарлаж эзэн төр засаг байх ёстой гаднын харьяат худалдаж аваад миний газар гэнэ тэр улс иргэнийхээ өмчийг хамгаална гэж цэрэг оруулахыг үгүйсгэхгүй аргагүй шүү Хулгай замаар олсон хувийн өмчийг хурааж авах зөв

Avatar

зочин 2024-12-02 139.5.219.185

ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН БОЛ ХУРААХ НЬ ЗӨВ.

Avatar

иргэн 2024-12-02 202.131.253.146

Төр тусгай зөвшөөрөл олгосон бол тэр чиглэлийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг нь 100% баталгаа гаргаж хангаж өгөх ёстой. Сум, аймгийн засаг ноён дээд газрын шийдвэрийг тэндээ битүүхэн эсэргүүцээд хүмүүсээ турхираад суудаг байж таарахгүй, тийм хүнийг шууд огцруулдаг болох. Газрын доорхи баялаг бол нийт ард түмний өмч болохоос дээр нь малаа хариулж яваа Доржид огт хамаагүй. Тэр Доржийн хүүхдийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, түүнийг хамгаалдаг цагдаа, арми, хилийн цэрэг бүгд зардалтай

Avatar

Нэргүй 2024-12-02 122.201.23.83

МАН сөнөтүгэй

Avatar

Нэргүй 2024-12-02 66.181.183.253

Хувийн өмчөө хулгайн замаар бий болгосон болвоос хувийн өмчийг хурааж улсын орлогод авах нь зүйтэй.Түүнчлэн хулгайн хөрөнгөө гэр бүл танил талын нэр дээр байршуулж нуусан байх аваас тэдгээрийг мөн хураах нь зүй.

Avatar

зочин 2024-12-02 66.181.178.85

яяг үнэн

Avatar

Нэргүй 2024-12-02 139.5.219.14

АН нэр зүүсэн бүлэглэл хувийн өмч хамгаалах тухай яагаад их ярьдаг гэвэл тэд завсрын үеийг ашиглаж улсын буюу нийт ард түмэнд хамаарах олон үйлдвэр, обьектийг хувьдаа луйвардаж авсан байдаг. Одоо ч тийм тохиол гарч байгаа. Үүнийг л буцаагаад авчих вий гэж тэгж шоуддаг. Өөрийн хөлс хөдөлмөрөөр үүсгэн байгуулсан өмч рүү хэн ч халдахгүй ш дээ

Avatar

Нэргүй 2024-12-02 202.9.40.213

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Avatar

Зочин 2024-12-02 190.21.116.212

Хулгай хийсэн бол хурааж л таарна ш дээ тэнэгүүдээ

Avatar

Нэргүй 2024-12-02 202.9.40.48

АН засгийн газарт үүрэг болгодог болсон юм байхдаа. МАН болон АН хоёрын албан тушаалын тэмцэлд ард түмэн сөхөрч ядарч байнаа. Улс төрийн намын үүрэг ролийг багасгаж Ерөнхийлөгчийн засаглалтай болвол хамгийн зөв шийдвэр болох юм.Нам байсан цагт муу муухай болгон байсаар байна. Нам бол авилгал, хээл хахууль гэмт хэрэг гарах гол үүр уурхай нь юм. Бүх намыг татан буулгах уриалгыг гаргацгаая

Avatar

Нэргүй 2024-12-02 139.5.219.72

Чуулганыг санал хураалттай нь хамт бүрэн хэмжээгээр нь үздэг хүмүүс бий. Ардчилсан намынхан Ардын намын гаргасан санаачилгуудыг эсэргүүцдэг мөртлөө өөрсдөө засгийн эрхэнд гарахаараа нөгөө Ардын намын гаргасан санаачилгуудыг хэрэгжүүлдэг.

Avatar

Тэгмээр 2024-12-02 54.212.163.75

Дэмжиж байна. Тэгмээрсэндээ

Avatar

Нэргүй 2024-12-02 59.153.115.246

Ерөөс аль нэг нам 2 болон түүнээс олон удаа дараалан сонгуульд ялж, засгийн эрх барихаар араншин нь дээрэлхүү, дураар авирлах зуршилтай болдог!!! Үүнийг гайхаад байх юмгүй, МАН яг тийм л "өвчин" тусчихаад байгаа нь энэ!!!

Avatar

зочин 2024-12-02 66.181.191.179

АН-ыг төрд гаргавал монгол сүйрнэ, Үүний балгийг монголчууд олон удаа үзсэн, Украинаас дор сүйрч ч болзошгүй

Avatar

Нэргүй 2024-12-02 202.70.43.34

Хотоор дүүрэн Хямд Эрчим Хүч, Хямд Ус Байгалийн нөөцөд түшиглэсэн Хувийн Хэвшлүүдийн Хүнд, Хөнгөн Аж Үйлдвэрүүд, Шатахуун ба Бүх төрлийн бараа ачаа зөөвөр тээвэр зэрэг нь АГААР ОРЧНЫ БОХИРДОЛ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ТҮГЖРЭЛ-*ийн Эх Суурь Шалтгаан болж бна даа….Солонгос мэт орнуудад Хүнд Хөнгөн Үйлдвэрүүд нь Нийслэлдээ шавж биш Хөдөө ОРон нутгуудад хөгждөг шүү дээ. Эднийгээ ЦЭГЦЛЭЭСЭЙ цаашид

Avatar

Нэргүй 2024-12-02 43.228.130.224

хууль гаргаж болно,Гэхдээ судалгаа хийж байж хамрах хүрээг журмаар биш хуулиа дагаж амьдралд хэрэгжих
/ТАМХИНЫ ХУУЛЬ шиг/ хууль гаргаач,Санаад орсон зүйлээ хэн нэгэн хүний захиалга ч юм шиг ярьж байдгаа болж үзээч дээ УИХ гишүүд минь
Та нарыг дэлхий хараад байна
./урьд хойд хөршийн нэг л тосгон шиг хүн амтай улс шүү Монгол минь/
Та нарыг 3.7??.5?? Монгол Улсын иргэд чинь хараад байна.ИЧЭЭЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж