БНХАУ-ын Шанхай хотод CS2 тоглоомын Мэйжор тэмцээн тун сонирхолтой үргэлжилж байна. Бид өнөөдрийн/2024.12.02/ тоглолтуудаас “Wildcard Gaming” болон “Virtus Pro” багуудын тоглолтыг онцолж байна. Хоёр багийн хувьд тэмцээн сайнгүй үргэлжилж байна. Тэдний ялагдал хүлээсэн нь гэртээ харих болно.
Олон хүмүүсийн дараагийн шатанд асуудалгүй шалгарна гэж таамаглаж байсан “Virtus Pro” баг 1:2 үзүүлэлттэй байгаа нь тэмцээний чансааг тодорхойлно. Тэд эхлээд Бразилын “MIBR” багт ялагдаж, дараа нь нутгийн эзэд “Rare Atom”-ийг илт илүүрхсэн ч “BIG Clan”-ийг барсангүй. Гэхдээ тэд агуулгын хувьд сүүлийн тоглолтод муугүй байлаа. Vertigo мап дээр явагдсан уг тоглолтод тэд 11:4-өөр ялалт байгуулж байсан ч хэд хэдэн азгүй гэмээр роунд алдчихав.
Харин тэдний өрсөлдөгч “Wildcard Gaming” багийн хувьд Америк бүсийн шалгаруулалтаас 3:0 амжилт үзүүлж олныг гайхшруулаад байсан бол энэ удаад хараахан чадахгүй бололтой. Эхний тоглолтдоо “Fnatic” багийг ялж шуугиан тарьсан ч “Team Liquid” болон “Furia” багуудад дараалан ялагдал хүлээлээ. Эдгээр тоглолтод тэд агуулгын хувьд тун сайн байж илүүрхсэн тоглолт үзүүлж байсан ч тэдний сул тал цухуйж эхлэв. Энэ нь тэд нэг хэмнэлээ алдсан тохиолдолд буцаж сэргэж чадалгүй тэр чигтээ тэдний тоглолт унаж, буудалт ч муудаж байлаа. Магадгүй тоглогчдын сэтгэлзүй тогтворгүй байгаатай холбоотой биз. Мөн тэд мап контрол авахдаа тийм ч сайн биш бололтой.
Иймээс бид хасагдах шатны уг тоглолтод хашир туршлагатай jame-ээр удирдуулсан “Virtus Pro” багийг хожих сонголт-ыг санал болгож байна.
Учир нь тэд маш удаан тоглолтын арга барилаараа бусад багуудаас ялгардаг бөгөөд энэ нь өрсөлдөгч багийн хэмнэлийг унагааж, өөрсдийн тоглолтыг гаргахад хэцүү байдалд аваачдаг. Энэ нь эсрэгээрээ хурдан, тэсрэлттэй тоглолт үзүүлдэг “Wildcard Gaming” багт тухгүй байх нь тодорхой. Мөн багийн electroNic, fame нар энэ тэмцээнд тун сайн буудалттай байгааг дурдах хэрэгтэй. "Иймээс best of 1"-ийн тоглолтод үр дүн сайнгүй байсан VP гурван мап дээр тэгж амархан ялагдах нь юу л бол.
Холбоотой мэдээ