АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп охин Тиффанигийнхаа хадам аавыг Араб болон Ойрхи Дорнодын асуудал хариуцсан ахлах зөвлөхөөр сонгожээ. Бизнесмен Массад Булос нь Ливан гаралтай америк хүн бөгөөд сонгуулийн кампанит ажлын хүрээнд Трампад санал өгөхийг уриалж, дэмжиж байжээ. Мөн Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас зэрэг албан тушаалтнуудтай сайн харилцаатай байдаг тул Араб болон Ойрхи Дорнодын асуудлыг зохицуулахад хамгийн тохиромжтой хүн гэж Трамп үзэж байна.
Трамп хоёр дахь удаагаа худ ураг болсон хүнээ төрийн албан тушаалд сонгож байна.
Түүний охин Тиффани нь Булосын хүүтэй гэрлэсэн бөгөөд том охин Иванкагийнх нь хадам аав Чарльз Кушнер Трампийн хүсэлтээр Франц дахь АНУ-ын Элчин сайдаар сонгогджээ. Булосын талаар Трамп хэлэхдээ " Тэр бол чадварлаг хуульч, олон улсын тавцанд арвин туршлагатай, бизнесийн ертөнцөд нэр хүндтэй удирдагч" гэсэн байна. Мөн "Ойрхи Дорнод дахь Энхтайван байдлыг Булос тууштай дэмждэг. Тэрбээр мөн тохиролцоонд оролцогчдын нэг учир Булос хэрхэн удирдахаа мэднэ" гэж мэдэгджээ.
Холбоотой мэдээ