УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан өнөөдөр /2024.12.02/ эхэллээ.
Хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ
УИХ-ын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 33.33.1 зүйлд Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д бичгээр хүсэлт тавьсан бол УИХ-ын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу Засгийн газраас 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Төслийг УИХ-ын гишүүдэд танилцуулахаар тараасан. Одоо Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжих саналын томъёоллоор санал хураая.
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулж, 71.4 хувь нь дэмжлээ.
Хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дууслаа.
Хуралдаанд 64 гишүүн оролцож байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Хуралдаанд нийт 64 гишүүн оролцож байна. Хоёр асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, УИХ-д өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн төслийн талаар мэдээлэл хийх бол хоёрт, Хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэх шийдвэрлэнэ.
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн. Төсвийн байнгын хороонд хуваарилсан байна.
3,569.17















































