УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан өнөөдөр /2024.12.02/ эхэллээ.
Хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ
УИХ-ын чуулганаар хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ. УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуулийн 33.33.1 зүйлд Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайд үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д бичгээр хүсэлт тавьсан бол УИХ-ын дарга төслийг чуулганаар яаралтай хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, гишүүдийн олонхын саналаар шийдвэрлүүлнэ гэж заасны дагуу Засгийн газраас 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Төслийг УИХ-ын гишүүдэд танилцуулахаар тараасан. Одоо Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжих саналын томъёоллоор санал хураая.
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулж, 71.4 хувь нь дэмжлээ.
Хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дууслаа.
Хуралдаанд 64 гишүүн оролцож байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Хуралдаанд нийт 64 гишүүн оролцож байна. Хоёр асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, УИХ-д өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн төслийн талаар мэдээлэл хийх бол хоёрт, Хуулийн төслийг яаралтай хэлэлцэх эсэх шийдвэрлэнэ.
Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр өргөн мэдүүлсэн. Төсвийн байнгын хороонд хуваарилсан байна.
Нэргүй 1 цагийн өмнө 85.233.56.62
хуралд суудаггүй хүмүүсийг эргүүлэн татах хууль гаргаж, наад хэдэн амьтаддаа хатуу арга хэмжээ аваач?
зочин 2 цагийн өмнө 66.181.178.164
Сонгогчидын саналаар 128 гишүүн сонгогдоо биздээ. Бусад нь яагаад хуралдаандаа сууж, ажлаа хийхгүй байгаа юм бол оо.
Нэргүй 2 цагийн өмнө 43.242.242.59
Ньюс мн сайт Ерөнхийлөгчийг 2025 оны төсвийн тухай хуульд худлаа хориг тавьж попорлоо гээд бичээд байсан. Тэгтэл АН нь болохоор хоригийг хүлээгээд авчих юм. Та нарыг үг яриа үйлдэл чинь дандаа зөрчилдөж байх юм. Попорсон гэж л үзэж байгаа юм бол яаж гэж хүлээж авсан юм бэ. Та нар харин худлаа попордог юм биш үү
ҮРГЭЛЖЛЭЛ 2 3 цагийн өмнө 59.153.113.104
б/Төсвийн тухай хуулийн 8-р зүйлийн 45 цагалбарын алийг нь мөрдөхийг тогтох.Үүнийг тогтохдоо нэмэлт, өөрчлөлтөөр хөндөгдөж байгаа асуудалд хамаарах субьектуудын хүрээнд хязгаартай авч үзэж Төсвийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах.Ялангуяа ТТБЗ, ҮАГ-ын санал дүгнэлтийг анхаралтай авч үзэхгүй бол Цэцд маргаан үүсч мэдэх асуудалдаа.
ҮРГЭЛЖЛЭЛ 1 3 цагийн өмнө 59.153.113.104
Ж-нь, бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авсан бол хүчингүй болгож, ГЗ-т буцаах, хэсэгчлэн тавьсан хориг хүлээн авсан бол хориг тавигдсэн төсвийн хуульдаа ЗГ-ын саналыг авсны үндсэн дээр УИХ өөрөө нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдэх г.м. 3/ЗГ-т буцаасан тохиолдолд а/Төсвийн тодотголоор. Гэхдээ Төсвийн хуулийн 34.1-д заасан 5 нөхцөл нь хууль хэрэгжих явцад л үүсэх нөхцөлүүд бөгөөд төсвийн хоригийн мөрөөр авах арга хэмжээнд хэрэглэх боломжгүй тул тусад нь нөхцөл зааж заалт оруулах нь зөв
ҮРГЭЛЖЛЭЛ 1 3 цагийн өмнө 59.153.113.104
Ж-нь, бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авсан бол хүчингүй болгож, ГЗ-т буцаах, хэсэгчлэн тавьсан хориг хүлээн авсан бол хориг тавигдсэн төсвийн хуульдаа ЗГ-ын саналыг авсны үндсэн дээр УИХ өөрөө нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдэх г.м. 3/ЗГ-т буцаасан тохиолдолд а/Төсвийн тодотголоор. Гэхдээ Төсвийн хуулийн 34.1-д заасан 5 нөхцөл нь хууль хэрэгжих явцад л үүсэх нөхцөлүүд бөгөөд төсвийн хоригийн мөрөөр авах арга хэмжээнд хэрэглэх боломжгүй тул тусад нь нөхцөл зааж заалт оруулах
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 3 цагийн өмнө 59.153.113.104
Аливаа асуудлыг шийдэхэд ерөнхий асуудлаа эхэлж шийдээд дараа нь тодорхой зүйлээ шийдэх аргачлал зөв байдаг юм.1/Дэгийн хуулийн Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэх 90-р зүйлд төсвийн хуульд тавьсан хориг, бусад асуудалд тавьсан хориг хэлэлцэх журам гэж хоёр ангилж оруулах, 2/Хориг хүлээн авсан тохиолдолд төсөвт бүхэлд нь тавьсан хориг, хэсэгчлэн тавьсан хоригийн мөрөөр авах арга хэмжээг мөн ялгамжтай авч үзэх.