УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр /2024.12.02/ ээлжит мэдээллээ хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар:
-Засгийн газраас нэн яаралтайгаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар хуулийн хугацаанд буюу 2024 оны есдүгээр сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн. Түүнийг нь УИХ хүлээн авч, хэлэлцүүлэг зохион байгуулж, 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр баталсан. Энэ улсын төсөвт Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд хориг тавьсан. Хоригийг УИХ хүлээн авч, цаашид хэрхэн хэлэлцүүлэх нэг удаагийн дэгийг боловсруулах шаардлагатай болж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан.
Чуулганаар нэг удаагийн дэгийг хэлэлцэж, санал хураалтаар уг төсөл дэмжигдээгүй. Тийм учраас 2025 оны улсын төсвийг Засгийн газарт буцаах, хуулийг хүчингүй болгох шийдвэр гарсан.
Засгийн газар тодорхой төсөв хэмнэх нэмэлт өөрчлөлтийг тусгаж, хуулийг төслийг боловсруулж оруулж ирсэн байна. Энэ нэмэлтээр цаг хугацааг хялбаршуулж, улсын төсөв өргөн барих, батлахтай холбоотой зохицуулалтыг хийсэн байна. Үүнийг МАН-ын бүлэг нэн яаралтай горимоор хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжлээ. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгнө.
Сангийн сайд Б.Жавхлан:
-УИХ-аас хоригийн хүрээнд 2025 оны төсвийг Засгийн газар дахин боловсруулж оруулж ирэхийг үүрэг болгосон. Арванхоёрдугаар сарын 10-ны дотор гэсэн. Засгийн газар ажиллаж байна.
Зохицуулалтгүй шинэ шинэ нөхцөл байдал үүсч байгаа учраас өнөөдөр би төсвийн цаглабартай холбоотой төслийн өргөн барилаа.
30 гаруй жилийн хугацаанд дараа жилийн төсвийг нэг л удаа өргөн барьдаг цаглабартай байсан.
Төсвийн тухай хууль, 2025 оны төсвийн тухай хууль хоёр тусдаа. Энэ удаа би Төсвийн суурь хуулийг ярьж байна. Одоогийн Төсвийн тухай хуулиар есдүгээр сарын 1-нд дараа оныхоо төсвийг өргөн барьдаг. Дор хаяж зургаан сарын хугацаанд бэлтгэл ажил хангагдаж, бүрдүүлбэр бий болж байж, УИХ-д өргөн барьдаг. Тухайлбал, анхан шатнаас буюу сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, дараагийн шатны орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч, дараагийн шатанд чиглэл, чиглэлийн яамнаас урсгал зардал, хөрөнгө оруулалттай холбоотой санал ирээд Сангийн яаманд боогдоод Аудит, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс санал авч, Засгийн газрын хуралдаанаар ярьдаг өргөн процесстой.
Найман сардаа багтаагаад хэлэлцүүлэг хийнэ. Есдүгээр сарын 1-нд өргөн барьснаас хойш УИХ хэлэлцүүлэг хийх дэгтэй. Энэ удаа бол Засгийн газар хугацаандаа буюу есдүгээр сарын 1-нд бүх процессууд хийгдээд өргөн барьсан. УИХ хүлээж аваад Дэгийн тухай хуулийн хүрээнд хэлэлцсэн. Ерөнхийлөгч хориг тавиад хууль хүчингүй болсон.
Нэлээн хүртээмжтэй байдлаар олон нийт анхааралтай оролцож, төрийн тэргүүнээ хүртэл оролцуулж төсвийн хэлэлцүүлэг хийгдсэн гэж үзэж байгаа.
Тийм учраас дахин өргөн мэдүүлэх төсөв маань есдүгээр сарын 1-нд өргөн баригдсан суурин дээр Ерөнхийлөгчийн хориг болон УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу засвар хийгдээд буцаад өргөн барихад бэлэн болох юм. Анхан шатнаас дахин тоо цуглуулах шаардлагагүй гэж үзэж байна. Эдгээр процессуудыг шахаж байна гэх үү хуулийн төслийг бэлдэж өргөн барьсан.
МАН-ын бүлэгт танилцууллаа. Эндээс гараад Ардчилсан намын бүлэгт анилцуулна. МАН-ын бүлгээс 100 хувийн саналаар яаралтай голримоор энэ хуулийн төслийг хэлэлцээд явъя гэсэн. Энэ хууль хэлэлцэгдэн батлагдсаны үндсэн дээр 2025 оны төсвийн хуулийг өргөн барих боломж бүрдэх юм.
ЗОЧИН 25 минутын өмнө 202.21.126.30
ОДОО АН, ШИНЭКОВУУД УЧРЫГ НЬ МЭДЭХГҮЙ ЭСЭРГҮҮЦЭЭД ЭНЭ ОНДОО ТӨСВӨӨ БАТАЛЖ ЧАДАХГҮЙ ТУЛ УИХ ТАРАХ ДАХИН СОНГУУЛ ЗАРЛАХ НӨХЦӨЛ ҮҮСЧ БАЙНА ГЭСЭН ҮГ
Үнэн үг 2 цагийн өмнө 202.126.89.143
Төсвийн тухай хуулийн цагалбарт ямар өөрчлөлт оруулж өргөн барив. Өөрчлөлт оруулж байгаа заалт, томьёоллоо тодорхой тайлбарлаач. Хольж хутгасан юм ярихаа болиоч..
ИИ 2 цагийн өмнө 66.181.161.53
9р сар хүртэл СЯ ажлаа хийгээгүй юм бна гэж ойлгогдож бна. Хариуцлага ярих хэрэгтэй, ингээдл урсгалаар яваад бна гэж байхгүй байлгүй ??
Нэргүй 3 цагийн өмнө 202.126.90.195
Цалин тэтгэвр тэтгэмж-ын нягтлж бусдыг боли тахал төсв хулгайг тасд 35 их наядыг яааж ийм аймшгийн юм бдож гаргв. Хууль гэж саацсн зэрэмдэг юмаар дулдуйлж бузр хулгайч хийдгүймаа
Нэргүй 3 цагийн өмнө 202.70.43.34
ТӨР өөрөө 9шидийн Төсөл Гардан хэрэгжүүлэх замаар төсвийн мөнгө шамшигдуулахаа болих хэрэгтэй