Пакистаны баруун хойд хэсэгт шашны урсгал хоорондын хүчирхийлэл олширч, сүүлийн арван хоногт 130 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан байна. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 21-нд шийт исламистуудыг тээвэрлэж явсан автобус руу зэвсэгт этгээд гал нээсний улмаас 52 хүн амь эрсэдсэн. Уг хэрэг Курам дүүрэгт болсон бөгөөд гэмт хэрэгтэн одоог хүртэл олдоогүй байгаа юм.
Пакистаны нийт иргэдийн талаас илүү хувь нь сунни исламист боловч Курам дүүрэгт шийт исламистууд давамгайлдаг.
Өнгөрсөн хугацаанд шийт исламист болон сунни исламистуудын хооронд одоогийнх шиг зөрчил, мөргөлдөөн гарч байгаагүй боловч долдугаар сараас эхлэн Курам дүүрэг шашны урсгал хоорондын хүчирхийллийн гол цэг болсон. Засгийн газар арваннэгдүгээр сарын 24-ноос эхлэн долоо хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч бүтэлгүйтсэн байдаг. Албаны хүмүүсийн мэдээлснээр, сүүлийн 24 цагийн дотор 14 хүн алагдаж, 27 хүн шархадсан байна.
Куррамын дэд комиссар Жавед Уллах Мехсуд хэлэхдээ, гал зогсоох хэлэлцээр дахин хийхээр овгийн ахлагч нартай уулзалт хийж байгаа бөгөөд мөргөлдөөн гаргахгүйн тулд аюулгүй байдлын ажилтнуудыг дүүрэг рүү илгээжээ.
Курамын Пешавар хотыг Парачинар хоттой холбосон гол хурдны замыг хаасан. Улмаар хоол хүнс, түлш, эм тарианы хомсдолд хүргэж байна. Куррамын ахлагч Мир Афзал Хан шашны урсгал хоорондын мөргөлдөөн мужийн бүх хүнд нөлөөлж байгааг онцолжээ. Хүмүүс аялах боломжгүй болж, хоол хүнс, эм тарианы хомсдол ихээхэн хүндрэл учруулж байна гэж тэрбээр хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Куррам нь Пакистаны Талибан зэрэг зэвсэгт бүлэглэлүүд үйл ажиллагаа явуулдаг Хайбер-Пахтунхва мужид байдаг. Дашрамд дурдахад, Пакистаны арми Ням гаригт тус мужид тусгай ажиллагаа явуулж, найман зэвсэгт этгээдийг устгажээ.
Нэргүй 56 минутын өмнө 106.217.86.35
Тэр биш ийсүс нэртэй со пастор банзлуудаас гаж гаж юм гарна шүү тэгж байгаад
Нэргүй 2 цагийн өмнө 43.242.242.59
Манай оронд мусламан болон будда шашинтнуудын хооронд мөргөлдөөн гарч магадгүй юм. Казахуудыг дураар нь дургуулиад байвал эвгүй юм болж мэдэх л байх. Эртнээс сэрэмжтэй байхад илүүдэхгүй. терорист ажиллагааг мусламан шашинтай улсууд их хийдэг. Тийм ч юм болж мэднэ. Мусламан шашинтай хүмүүс энгэртээ мина тэсрэх бөмбөг байршуулаад гэмгүй олон хүмүүсийн дундорж дэлбэрч үхдэг. Ийм гаж зан заншилтай шашин бол мусламан шашин юм. Дээр үйл явдал гэрчилж байна.