Өсвөрийн тамирчдыг үдэх ёслол болно

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Өсвөрийн тамирчдыг үдэх ёслол болно

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болох Монгол туургатны хүүхдийн спортын II наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр 15.00 цагаас Спортын төв ордны гадна талбайд болох гэж байна.

ӨМӨЗО, Буриад болон Монголын Биеийн тамир, спортын газрууд хамтран өнгөрсөн жилээс Монгол туургатны хүүхдийн наадмыг санаачлан зохион байгуулж эхэлсэн юм. Энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж буй тус наадам энэ сарын 8-нд буюу лхагва гаригт Хөх хотноо нээлтээ хийх юм. Монголын баг тамирчдын хувьд 119 хүний бүрэлдэхүүнтэйгээр бокс, чөлөөт бөх, байт сур, теннис, хөнгөн атлетик, үндэсний спорт гэсэн төрлөөр өрсөлдөнө. Насны ангиллын хувьд “Сингапур-2010” хүүхдийн олимпийн наадамтай адил 14-18 насны өсвөрийн тамирчид долоо хоногийн турш авьяас чадвар, хүч чадлаа сорин өрсөлдөх ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж