Томуугийн халдвартай хүн найтаахад 40 мянган вирус тараадаг

Томуугийн халдвартай хүн найтаахад 40 мянган вирус тараадаг

Томуугийн халдвартай хүн найтаахад 40 мянган вирус тараадаг

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2024.12.02/ томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.


Нийслэлийн хэмжээнд дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд 1200 үзлэг хийгдсэнээс 7.8 хувь буюу 9200 тохиолдол нь томуу, томуу төст өвчин эзэлж байна.

Насны байдлаар авч үзвэл дээрх өвчний халдвар авсан 0-15 насныхан 86 хувийг эзэлж байна. Тэр дундаа 0-1 насны хүүхэд 21.2 хувь, 2-4 насныхан 23.5 хувь, 5-9 насныхан 19.5 хувь, 10-15 насныхан 23.2 хувийг эзэлжээ.

Түргэн тусламжаар нийт 10,900 дуудлага ирснээс 13.9 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байна.

Мөн нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд арванхоёрдугаар сарын 2-ны байдлаар нийтдээ 1311 хүүхэд хэвтэн эмчлүүүлж байна. Тэдний 87 хувь нь томуу, томуу төст өвчний халдвар авснаас эмнэлэгт хэвтжээ. Нийт 572 ор байдаг ч хэвтэн эмчлүүлэгсэд нэмэгдсэн тул  532 ор нэмэлтээр дэлгэжээ. Мөн нийслэлийн хэмжээнд эмнэлгүүдэд 1284 эмч, сувилагч ажиллаж байгаа аж.

Төрөлжсөн үйлчилгээтэй эрүүл мэндийн байгууллагад ор дэлгэсэн. Нийт 1814 ор дээр нэмж 3122 ор дэлгэсэн тул хүүхэд хэвтэн эмчлүүлэх бэлэн байдал хангагджээ.

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаа бөгөөд “А” хүрээний вирус тархах болсныг анхаарууллаа.

Томуу, томуу төст өвчин нь вирусын гаралтай, ханиаж найтаахад тархдаг. Нэг хүн найтаахад 40 мянга гаруй вирусын дусал тархдаг. Вирусын дусал нь 7 метрийн зайнд халдвар тараах эрсдэлтэй байдаг тул амны хаалт зүүх нь энэ төрлийн өвчлөлөөс өөрийгөө болон бусдыг хамгаалах найдвартай арга хэрэгсэл болох аж.

Мөн дулаан хувцаслаж, чанартай хоол хүнс хэрэглэж, эрт унтах нь дээрх өвчнөөс сэргийлнэ.

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт алаг цоог буюу гуравдугаар түвшинд хүрсэн. Нийслэлийн хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдол ихэсч тэр хэрээр орны ачаалала нэмэгдэж байна.

Эцэг, эхчүүдийн хувьд 5-аас доош насныханд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаж байгаа бол 6-аас дээш насныханд энэ шинж тэмдэг илэрсэн ч сургуульд нь явуулж байгаа аж. Түүнээс болж хүүхдийн өвчин хүндрэх, бусдад халдварыг тарааж байна.

Иймээс томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн үед шууд эмчид хандах, сургуульд нь явуулахгүй байж, гэрээр эмчилгээг хийлгэх шаардлагатайг зөвлөлөө. Мөн энэ өвчнөөс эрсдэлт бүлэг буюу ахмад настан, жирэмсэн эхчүүд, зүрх судасны өвчлөлтэй иргэн урьдчилан сэргийлэх шаардлагатай. Үүний тулд болж өгвөл олон нийтийн газраар явахгүй байх, хүн олонтой газар зайлшгүй явах шаардлагатай бол амны хаалт зүүхийг санууллаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж