Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хоёрдугаар өнөөдөр /2024.12.02/хуралдаан эхэллээ.
Т.Батцогт: НИТХ дээр газрын ажлын хэсэг байгуулъя
Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын биелэлт, 2025 оны төлөвлөгөөний төслийг нийслэлийн Газар зохион байгуулалтын газрын дарга Г.Мөнхбаатар танилцууллаа.
НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:
-Би газрын алба руу сонгогдсон тойргийнхоо иргэдийн санал хүсэлтийг явуулсан. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хоёр байршил дээр сул газар бий. Тэр нь хувийн компаниудад газар олгосон ч орц гарцгүй учраас барилга барих боломжгүй болсон. Сүүлийн 10 жил гацалтад орсон. Гэтэл ногоон байгууламж, цэцэрлэг барих хэрэгцээ байна. Төрийн өмчийн цэцэрлэггүй хороо. Гэтэл газрын албатай уулзахад барилгын компани нь өөрсдийн хөрөнгөөр цэцэрлэг барьж, улсад өгөх талаар ярьж байсан. Нэгэнт 4000 м.кв газрыг олгох гэж байгаа бол төр өөрийн мэдэлд авах нь илүү үр дүнтэй. Нөгөөх нь Олимп хотхоны урд хэсэг, Глобаль сургуулийн урд хэсэг гээд хоёр газар бий. Мөн "Саруултэнгэр" хотхоны хойно том газар байгаа ч хувийн компаниудад олгочихсон. Мөн нэгдүгээр хороонд газрын маргаан байна. Бид хотоо төлөвлөе гэж байгаа бол барилга бариагүй газраа хэрэгцээндээ ашиглаж, хувийн хэвшлийн газраа төлөвлөж буй бүс рүү шилжүүлбэл яасан юм бэ. Бид нийтээр нь авч үзэж, ажлын хэсэг байгуулаад энэ асуудлыг шийдье.
НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө:
-Газрын алба өөр менежментээр явж байгаа. Хуучин газрын алба ямар байсныг иргэд сайн мэднэ. Нэг ажлын хэсэг байгуулж, газрын асуудлаа цэгцэлье. Байгаль орчны яамны уялдааны асуудлыг олон жил ярилаа. Богд уулын амуудыг баячуудад өгч, нийслэлчүүд муу нэрийг нь зүүдэг. Хот яамнаас тодорхой газруудаа авч суурьшлын бүс болгох гэж байна. Байгаль орчны яамныхан аялал жуулчлалын нэрээр газар авдаг том том орон сууц, хотхон барьчихдаг. Хуулийн доголдод үүсчихдэг. Яамтай ямар харилцаатай ажиллаж байна вэ.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын газрын дарга Г.Мөнхбаатар:
-Байгаль орчны яам болон хотын хилийн заставыг тогтоох ажлыг хэсэг УИХ-д ажиллаж байгаа. Богд уулын 16 амын газар ашиглалтын судалгааг хийхэд бэлэн болсон. Ажлын хэсэг дөрөвдүгээр улиралд багтаан шийдвэр гаргахаар ажиллаж байна.
НИТХ-ын төлөөлөгч Д.Бадарсан:
-Төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд газар олгодог. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороонд 2 дугаар сургуулийн арын хэсэг дэх газрыг чөлөөлсөн. 0.25 га газар цэцэрлэгт барихаар төлөвлөж, 8 тэрбум төгрөг дүүргийн төсөвт суусан. Өнөөдөр энэ орж ирээгүй байна. Энэ газрыг цэцэрлэгийн зориулалтаар оруулах горимын санал гаргаж байна.
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх:
-Эрх мэдэлтэй дарга нар том газрууд авчихаад ашиглахгүй байна. Гэр хороололд жалганы аманд буусан айлуудыг зөвшөөрөлгүйгээр газар авсан газар олон байна. Сургууль, цэцэрлэгийн газраас хумсалж, газар зардаг. Өнгөрсөн зун ажлын хэсэг байгуулсан боловч сайн ажиллаагүй. Энэ асуудлаар тууштай ажилламаар байна.
НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул:
-Өмнөх газрын албаны удирдлагууд НИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч, асуудлаа ярьж хэлдэг байсан. Энэ ажлыг үргэлжлүүлэн хийгээч ээ. Газрын маргаантай иргэн, байгууллага олон байна. Гэтэл газар дээр нь орон байр бариад бэлдчихсэн байдаг. Тиймээс 2025 онд дутуу баригдсан сургууль, цэцэрлэгээ барьж дуусна гэж байгаа шигээ маргаантай газруудаа эхнээс нь шийдээд явмаар байна.
НИТХ-ын төлөөлөгч Ч.Батзориг:
-Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо огт өрхийн эмнэлэггүй. Хороо нь түрээсийн байртай. Зуслангийн газар мод хашаалж авсан газруудаа чөлөөлмөөр байна. Ирэх онд хийн түлшний станц барих байршлууд тодорхой болж байгаа. Энэ байршлуудаа төлөвлөгөөндөө тусгах саналтай байна.
Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын биелэлт, 2025 оны төлөвлөгөөний төслийн эхний хэлэлцүүлгийг хийж дууслаа. Намын бүлгийн хурлаар хэлэлцүүлэхээр шилжүүлэв.
Төлөөлөгчдийн гаргасан саналыг тухайн албаны дарга нарт танилцуулж, асуудлыг шийдвэрлэдэг систем рүү шилжүүлнэ гэв. Ээлжит бус хуралдааныг 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар олонх төлөөлөгч дэмжиж, завсарлав.
Автомашины татварын хувь хэмжээг шинэчлэн батална
Хурлаар автомашины татварын асуудлыг хэлэлцэх юм. Мөн нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай асуудал түүнийг дагаж гарах автомашины татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэх батлах тухай, тогтоолын төслийн танилцуулгыг хамтад нь танилцуулна.
Танилцуулгыг хотын дарга Х.Нямбаатар хийв. Тэрбээр "Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг боловрсуулан НИТХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулахаар хэлэлцүүлж байна. Нийслэлийн 2025 оны төсвийн суурь орлого, зарлагыг 3.2 их наяд төгрөгөөр тооцож, нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байгаа, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 60.3 тэрбум төгрөг хуваарилахаар тус тус баталсан. Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх онд ДНБ-ий өсөлтийг 8, хэрэглээний үнийн өсөлтийг 6 хувиар тооцсон. Нийслэлийн төсвийн төслийг 2024 оны арваннэгдүгээр сарын 15-наас цахим хуудаст байршуулж, цахим хуудсаар дамжуулан 4 дүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ны хооронд иргэдийн саналыг авсан. Мөн есөн дүүргийн иргэдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, нийт 147.135 санал ирүүлснийг эрэмбэлэн төсвийн төсөлд тусгасан" гэв.
Мөн тэрбээр "Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь өнгөрсөн оноос 648 тэрбум төгрөг буюу 20.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 30.4 хувиар өссөн дүнтэй байна. Энэ өсөлтөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 210.9 тэрбум, Хувь хүний орлогын албан татвар 251.9 тэрбум төгрөг, Хөрөнгийн албан татварыг 107.7 тэрбум, Татварын бус орлогыг 351.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа нь голлон нөлөөлж байна.
Нийслэлийн төсвийн орлого 85.9 хувь буюу 3.3 их наяд төгрөг нь татварын орлого, үлдсэн 14.1 хувь буюу 541.9 тэрбум төгрөг нь татварын бус орлогоор төвлөрүүлнэ.
Мөн нийт 1.3 их наяд төгрөгийг урсгалд зардалд, 1.7 их наяд төгрөгийг хөрөнгийн зардалд, 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 14.1 тэрбумыг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт зориулна. 2025 оны төсвийн хөрөнгөөр 4.6 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1.5 их наяд, нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 153.2 тэрбум төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 24.1 тэрбум төгрөг, нийт 1.7 их наяд төгрөгөөр шинэ 97 төсөл арга хэмжээ, шилжих 68 төсөл, дамжин санхүүжих 2.9 их наяд төгрөгийн 263 төсөл арга хэмжээг санхүүжүүлнэ.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээ өөрчлөлт ороогүй 14 жил болж байна. Татварыг хууль тогтоомжийн хүрээнд нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, авто замын арчлалт, урсгал засвар, техник технологийг шинэчлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.
Аудитын санал дүгнэлтийг нийслэл дэх Төрийн аудитын газрын дэд дарга Ч.Болд танилцууллаа. Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай болон төсвийн төсөлтэй холбогдуулан танилцуулсан гурван тогтоолын төслийн эхний хэлэлцүүлгийг хийж дууслаа. Дэгийн дагуу намын бүлгийн хурлаар хэлэлцүүлэхээр шилжүүлэв.
1 2 цагийн өмнө 202.21.115.165
Ene nohor hun zodood shuuhees yal avzan shdee tegeed hotiig yaltan udirdaad amar bolj dee
Нэргүй 2 цагийн өмнө 103.80.211.124
сонгуулийн өмнө татвар нэмж байхгүй юу хийж байсан МАНгарууд вэ?
ХУУЛЬЧ 3 цагийн өмнө 202.9.47.7
МОНГОЛЧУУД МОРИНД ДУРТАЙ БАС ХАЙРТАЙ Л ДАА.,,,МАШИНЫГ ТҮҮН ШИГ БОДООД ХЭРЭГҮЙ . ,,,ТЭГЭЭД АВТО МАШИНААР ЗИНДААРХАДАГ ГЭЭД ҮЗЭХЭЭР ЙИМ Л ҮРДҮНД БИДНИЙГ ХҮРГЭСЭН ШҮҮ ДЭЭ.,,,,,НЭГЭНТ БИДНИЙ ХЭРЭГЛЭЭ ХОЙНО АВТО МАШИНЫ ТАВАР ,,ТОРГУУЛЬ, ЗАМЫН ХРААМЖАА ТӨЛЖ СУРАХ УЧИРТАЙ .,,,ХАРИН АВТОБУС,,,,АЧАА ТЭЭВРИЙН ,КРАН БУСАД ТЕХНИК ИРГЭНИЙ ХҮНИЙ ХЭРЭГЛЭЭ БИШ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН БАГЖ ХЭРЭГСЭЛ САНАГДАНА
Нэргүй 3 цагийн өмнө 139.5.219.72
Гадаадад зөвхөн баячууд л машин унадаг. Татвараа нэмэх нь зөв. Гэр хорооллын машинтай хүмүүс өдөржин орон сууцны хорооллоор машинтайгаа сэлгүүцэж байна.
Нэргүй 4 цагийн өмнө 103.212.117.180
Газрын луйвраа шалгаж тогтоогооч ээ. сүйрүүллээ. энэ утаа түгжрэл тэдний бүтээл шүү.
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.179.29
Чиний хэлийг ойлгох ч үгүй, энийг чинь надаас өөр хүн унших ч үгүй хаха
зочин 4 цагийн өмнө 66.181.160.50
МАН гээл дальчиганаад байсан…. хохьнь..
Нэргүй 4 цагийн өмнө 202.126.91.227
Хогийн х***а мнглд ингн тэгн гэж ярьдг болцн юу вэ л***р чин лаларыг л***р болго.
хх 5 цагийн өмнө 66.181.191.94
Одоо хотын төв болон А бүсэд нэмж битгий барилгын зөвшөөрөл олгоочээ, Зогсоол л хэрэгтэй бн