Хэрвээ та "Instagram" болон "TikTok" үзэж, олон цагийг ухаан мэдрэлгүй өнгөрөөдөг бол Оксфордын оны шилдэг үг болох тархины ялзралд өртжээ. Тархины ялзрал гэдэг нь чанар муутай цахим контентыг хэт их хэмжээгээр үзэх болон түүний нөлөөллийг хэлнэ. Энэ үгийн хэрэглээ 2023-2024 онд 230 хувиар өсчээ. Тодруулбал, хүмүүс тархины ялзрал гэдэг үгийг толь бичиг, цахим сүлжээнээс хайх, бичвэр, нийтлэлдээ дурдах нь эрс ихэссэн гэсэн үг юм.
"Тархины ялзрал гэдэг үгийн хэрэглээ түгээмэл байгаа нь бидний амьдарч буй цаг үеийн шинж тэмдэг" гэдгийг Оксфордын их сургуулийн профессор Эндрю Прзибылски хэлсэн байна.
Тархины ялзралыг дурдсан анхны тохиолдол интернет бий болохоос хамаагүй өмнө байжээ. Энэ талаар 1854 онд Хенри Дэвид Торо "Уолден" номдоо бичсэн байдаг. Тэрбээр "Англи улс төмсний ялзралыг эмчлэхээр хичээж байгаа ч илүү өргөн тархсан бөгөөд үхлийн аюултай тархины ялзралыг эмчлэхийг оролддоггүй" гэж бичсэн байжээ.
Өнгөрсөн жил Оксфордын оны шилдэг үгээр "rizz" буюу бусдыг татах хүч, харизма гэсэн утгатай үг орж байв. Харин энэ жил тархины ялзралаас гадна "Demure", "Dynamic pricing", "Lore", "Romantasy", "Slop" гэсэн үгс эхний байруудад шалгарчээ.
Нэргүй 2 цагийн өмнө 43.242.242.59
Монголд бол бараг бүгдээрээ тархины ялзмаг өвчтэй болжээ