Сири, Оросын агаарын хүчин босогчдод цохилт өгчээ

Сири, Оросын агаарын хүчин босогчдод цохилт өгчээ

Сири, Оросын агаарын хүчин босогчдод цохилт өгчээ

Алеппо хотод босогчид гэнэтийн дайралт хийсний дараа Сирийн агаарын хүчин Оростой хамтарч, тус улсын хойд хэсэгт байрлах сөрөг хүчнийхэнд цохилт өгч байна. Тодруулбал, өнгөрсөн Лхагва гаригт /2024.11.27/ сөрөг хүчний босогчид Алеппо хотод дайран орж, эзлэн авсан. Дараа нь хотоос зүүн зүгт байх цэргийн бааз, Идлиб мужийн томоохон хэсгийг мөн адил эзэлжээ. Сирийн эрх баригчдын гол түншүүд болох Иран, Орос өөрсдийн дайнд гол анхаарлаа хандуулж байхад босогчид Алеппод халдсан юм. Түүнчлэн уг халдлага ерөнхийлөгч Башар аль-Асадын сүүлийн найман жилд тохиолдоогүй хамгийн том сорилт болж байгаа тул Оросын агаарын хүчин иргэний дайнд оролцох болов. Цэргийн ажиллагааны командлал гэж нэрлэх шинэхэн байгуулагдсан босогчдын эвсэл Сирийн зарим гол хүчин чадлыг эзлэн аваад байна.

"CNN"-ийн мэдээлснээр, цэргийн ногоон хувцастай зэвсэгт босогчид Алеппогийн нисэх онгоцны буудал, засгийн газрын байр, олон нийтийн худалдааны төв зэрэг дэд бүтцүүдэд тархсан.

Мөн хотын зүүн захад байрлах цэргийн баазыг эзлэн авснаар зэвсгийн нөөцөө бүрдүүлэх боломж бүрдсэн бөгөөд Алеппогийн зарим хэсгийг Курдын дайчдад даатгасан байна. Сөрөг хүчний босогчид тус хотыг хяналтдаа авсан нь Сирийн Батлан хамгаалах яамны хувьд хариу арга хэмжээ авахад хүндрэлтэй болгож байна. Өөрөөр хэлбэл, босогчдын хяналт, өнөөгийн цэргийн нөхцөл байдлаас үүдэн хариу арга хэмжээ авахад хүндрэл учир ч байгаа тул Оросын агаарын хүчинд найдаж байна.

Засгийн газрын тийрэлтэт онгоцнууд Сирид байрлаж буй Оросын агаарын хүчинтэй хамтарч Алеппо, Идлиб, Хама дахь сөрөг хүчнийхнийг бөмбөгджээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр, террористуудын байрлал, хангамжийн шугамд нь цохилт өгснөөр олон арван хүн амь үрэгдэж, шархадсан байна. Мөн Москвагаас Сирийн засгийн газарт 72 цагийн дотор тусламж үзүүлнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ ямар төрлийн тусламж болох нь тодорхойгүй байна. Түүнчлэн "CNN" агентлаг Ням гаригт /2024.12.01/ Алеппогийн их сургуулийн ойролцоо агаараас цохилт болж, улмаар дор хаяж дөрвөн хүн амь үрэгдсэн гэж мэдээллээ. Уг цохилтыг Сири эсвэл Оросын агаарын хүчин хийсэн нь тодорхойгүй байгаач хотын баруун хэсэг болон Францискчуудын сүм сүйрсэн аж. Сирийн сайн дурын “Цагаан дуулгатнууд” мэдэгдэхдээ, Ням гаригт Идлиб хотод агаарын цохилт өгсний улмаас дор хаяж дөрвөн хүн нас барсан бөгөөд мужийг бүхэлдээ босогчид эзэлсэн гэв.

Ерөнхийлөгч Асад Бямба гаригт нөхцөл байдлын талаар мэдэгдэл хийж, бүс нутгийн удирдагчидтай уулзсан байна. Тэрбээр Сирийн улс төрийн эрх мэдлийг гартаа авснаасаа хойш анх удаа мэдэгдэл хийхдээ “Бүх террористууд болон тэднийг дэмжигчдийн өмнө өөрийн тогтвортой байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах болно” гэжээ. Босогчдын довтолгоо нь 300 мянга гаруй хүний аминд хүрч, 6 сая хүнийг эх орноосоо дүрвэхэд хүргэсэн Сирийн иргэний дайныг дахин эхлүүлэв. Орос болон Турк улс 2020 онд Идлибэд гал зогсоох хэлэлцээр байгуулах хүртэл иргэний дайн хэзээ ч албан ёсоор дуусаагүй байдаг.

Асад Ням гаригт иргэний дайны үеэр түүнийг дэмжиж байсан Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчид хандан "Нутаг дэвсгэр дээрээ бүх хүчээ ашиглаж, тэмцэх бодолтой байна" гэжээ.

Босогчдыг аль-Нусра фронт гэж нэрлэгддэг байсан Сири дэх Аль-Каидагаас салан тусгаарласан Хаят Тахрир аль-Шам (HTS) тэргүүлж байна. Түүнчлэн иргэний дайны үеэр Турк, АНУ-ын дэмжлэгийг авч байсан бусад бүлэглэлүүд харьяалагддаг. Брукингсийн хүрээлэнгийн Асли Айдинтасбас хэлэхдээ "Иргэний дайны үеэр дэмжлэгээ үзүүлж байсан барууны орнууд Алеппо хотыг сөрөг хүчний босогчид эзлэн авч байгааг дэмжих ёстой юу? Эсвэл тухайн хот исламистуудын эрхшээлд орохоос санаа зовних ёстой юу? Энэ удаагийн мөргөлдөөн Сирийн шинэ хүчний тэнцвэрт байдлыг харуулж байна.

Турк энэ удаа гол тоглогч байх болно. Оросын хувьд хэтэрхий олон асуудалд оролцож чадахгүй бол Иран дэмжлэг үзүүлэхэд хэтэрхий их хохирол амссан " гэжээ.

Босогчдын эвслийн нэг хэсэг болох Туркийн дэмжлэгтэй Сирийн чөлөөт арми Ням гаригт хойд хэсгийн Тал Рифаат болон Айн Дакна, Шейх Исса хотуудыг хяналтдаа авснаа мэдэгдэв. Мөн Алеппо хотын хойд хэсгийн Шаале, Найрабийе тосгоныг эзэлсэн гэж мэдэгджээ. Эдгээр газар нутгийг өмнө нь Асадын засгийн газар биш, харин иргэний дайнд оролцож байсан өөр нэг бүлэглэл болох Сирийн ардчилсан хүчний мэдэлд байсан. Сирийн Ардчилсан хүчнийхэн гол төлөв Ардын хамгаалалтын анги (YPG) гэгддэг бүлэглэлийн Курдын дайчдаас бүрддэг. Гэхдээ Курдын дайчдыг Турк улс террорист байгууллага гэж үздэг юм. Ардчилсан хүчнийхэн өмнө нь Сирийн бусад сөрөг хүчнийхэнтэй тулалдаж байсан ч "ISIS"-ын эсрэг тэмцсэнийхээ төлөө АНУ-аас дэмжлэг авч байжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-02 66.181.182.74

Арменаас зугтсан,,,,сириэс зугтлаа,,,,одоо гүржид амбаардуулаад,,,, дуусаа,,,,

Avatar

Нэргүй 2024-12-02 202.126.90.169

goy goy oros bas udahgui iim bolno

Avatar

зочин 2024-12-02 66.181.191.179

Оросыг сүйрүүлэх гэж оролдвол,барууны орнууд хумихын тоос болно

Avatar

Нэргүй 2024-12-02 66.181.182.74

Хэн оросыг сүйрүүлнэ гээв,,,,бөгспутин чинь өөрөө””””орос орныг гаднаас сүйрүүлж чадахгүй ээ,,,,орос орныг дотроос нь л сүйрүүлнэ””””хэмээн хэлээд,,,,дотроос нь сүйрүүлэж байгаа юм бишүү,,,,,

Avatar

Зочин 2024-12-02 66.181.189.157

Агуу Орос Ванга мэргэний хэлснээр дэлхийд Энхтайван амьлралыг тогтооно гэдэгт дэлхийн 80 хувь итгэдэг.

Avatar

зочин 2024-12-02 66.181.191.179

Барууны хийж буй ажил л биз, Асар их хохирол гарна, Хот тосгод нурж балгас болно, Үй олон иргэд амиа алдана, Өөр ямар ч үр дүн гарахгүй

Avatar

Нэргүй 2024-12-02 66.181.188.70

ганцхан даоангуйлагчаас болж улс орон яаж сүйрдэгийг харах нь бас л нэг түүхийн сургамж юм. дараагийнх нь бараг хойд хөрш болов уу.

Avatar

Нэргүй 2024-12-02 66.181.160.26

тэнэг гаруу

Avatar

Нэргүй 2024-12-02 66.181.182.74

Үгүй ээ,,,,

Avatar

Зочин 2024-12-02 66.181.176.23

пяхлуу хаа сайгүй газар газар л унаж туссан исламистууд. Ертөнцөөс зайлмарууд.

Avatar

Зочин 2024-12-02 66.181.183.130

Асадын гэр бүлийн 50 жилийн ноёрхолыг халах нь зүйтэй

Avatar

Нэргүй 2024-12-02 103.212.117.180

Орос алуурчид мөхлөө тавьж л бн даа.

Avatar

Нэргүй 2024-12-02 202.126.88.188

АМЕРИКИЙН БУУНЫ НОХОЙ ! FUCK YOU САРМАГЧИН ! ЧИНИЙ ФАШИСТ, НАЦИСТ УКРН УДАХГҮЙ ДУУСНА, КАПУТ БОЛНО !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж