Байден хүүдээ өршөөл үзүүлэв

Байден хүүдээ өршөөл үзүүлэв

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Байден хүүдээ өршөөл үзүүлэв

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хүү Хантер Байден хоёр төрлийн эрүүгийн хэргээр ял сонсоод байсан. Тэрбээр татварын хэрэгт буруутай гэдгээ есдүгээр сард, хууль бусаар хар тамхи хэрэглэсэн, буу эзэмшсэн гэдгээ зургадугаар сард тус тус хүлээн зөвшөөрсөн билээ. Тэгвэл Жо Байден хүүдээ албан ёсоор өршөөл үзүүлжээ. Хантер Байденд онцгойлон шударга бус хандсан гэж ерөнхийлөгч мэдэгдээд түүний хэргийг "шударга ёсны алдаа" гэж нэрлэжээ.

Харин Дональд Трамп энэ талаар хэлэхдээ "Жо Байдены энэ өршөөлд нэгдүгээр сарын 6-ны Капитолын үймээнээс болж олон жил хоригдож буй хүмүүс багтсан уу? Шударга ёсыг ингэж урвуулан ашиглаж, алдаа гаргаж болно гэж үү?" гэжээ.

Байден өмнө нь хүүгээ ял шийтгэлээс хэлтрүүлэхгүй гэж мэдэгдэж байсан ч энэ удаад нөхцөл болзолгүйгээр бүрэн өршөөл үзүүлэв. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч есдүгээр сард мэдэгдэхдээ "Ерөнхийлөгч Байден хүүдээ өршөөл үзүүлэхгүй" гэж байжээ. Гэвч тэрбээр Ням гаригт мэдэгдэл хийхдээ хүүгийнх нь хэргийн явцад улс төрийн өрөөсгөл хандлага нөлөөлсөн гэжээ.

"Би албан тушаалд очсон цагаасаа хойш Хууль зүйн яамны шийдвэр гаргах үйл явцад оролцоогүй. Хүүг минь онилж, шударга бусаар ял асуухад нь хүртэл энэ шийдвэртээ эзэн байсан. Би нэгэнт шийдвэрээ гаргачихсан болохоор цаашид хойшлуулах нь утгагүй гэж бодлоо. Эцэг хүн, ерөнхийлөгч хүн яагаад ийм шийдвэр гаргасныг америкчууд ойлгоно гэдэгт найдаж байна" гэж Байден хэлэв.

Харин Хантер Байден хариу мэдэгдэлдээ "Хамгийн хар өдрүүдэд хийсэн алдааг минь улс төрийн зорилгоор ашигласан. Би өнөөдрийн энэ өршөөлийг хэзээ ч үл тоомсорлохгүй. Дахин сэргэсэн энэ амьдралаа өвчин зовлонтой, шаналж буй хүмүүст туслахад зориулах болно" гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч гэр бүлийн гишүүндээ өршөөл үзүүлсэн тохиолдол ганц Жо Байденаар тогтохгүй. Тухайлбал, Билл Клинтоны дүү Рожер Клинтон 1985 онд кокайнтай холбоотой гэмт хэрэгт холбогдсон байсныг 2001 онд өршөөж байв. Мөн Дональд Трамп 2020 онд худдаа өршөөл үзүүлж байжээ. Ингээд ч  зогсохгүй тэрбээр Иванка охиныхоо хадам эцэг Чарлес Кушнерыг Францад суух Элчин сайдаар томилно гэдгээ зарласан байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 41 минутын өмнө 59.153.113.104

Байдан сонгуульд ялахын тулд оюутнуудын зээлийг тэглэсэн. Одоо хүүдээ өршөөл үзүүлжээ.Ийм үйлдлийг нь америкийн нийгэм хүлээж аваад зөвшөөрсөн байдалтай байх юм.Байдан яах вэ хөгшин хүн өөрийнхөө үйлдлийг хянаж чадахгүй байж болно. ХАРИН АМЕРИКИЙН НИЙГЭМ ҮҮНИЙГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨД БАЙГАА НЬ Л ЁС СУРТАХУУНЫ ХЭМЖҮҮР НЬ ИХ ДОР ОРЖЭЭ гэж үзмээр юм уу, ер нь юу гэж ойлгомоор юм бэ дээ. Баруун Европын орнуудадбол ийм үйлдэл гаргасан Ерөнхийлөгчөө зөвтгөхгүй дээ.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 43.242.242.59

Ардчилсан орны шударга Ерөнхийлөгчийн үнэн нүүр царай ийм ажээ.Манай зарим хүмүүс энэ хүнийг их шүтээд байдаг нь ийм учиртай юм байна. Хүний эрх чөлөө ардчиллыг дээдэлдэг гээд магтаад байсан худлаа л байна даа

Avatar

Лхагва очир 4 цагийн өмнө 122.201.31.71

агуу шудрага америкийн агуу шудрага ерөнхийлөгчийн дэлхийд үлгэр жишээ болох шудрага ёс чинь энэшүү дээ. сурч авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.90.254

Эмээ уу,,,дебыль ээ,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж