Хятад улс Оросын Төв банкнаас туршлага судлахаар албаныхнаа илгээжээ

Хуучирсан мэдээ: 2024.12.02-нд нийтлэгдсэн

Хятад улс Оросын Төв банкнаас туршлага судлахаар албаныхнаа илгээжээ

Хятад улс Оросын Төв банкнаас туршлага судлахаар албаныхнаа илгээжээ

Хятад улс Оросын Төв банкнаас туршлага судлахаар албаныхнаа илгээжээ. Барууны хориг арга хэмжээнд өртсөн энэ цаг үед Оросын Төв банк хэрхэн ажиллаж буйг судлах зорилгоор ийнхүү хүмүүсээ илгээснийг эх сурвалж "Wall Street Journal"-д мэдээлсэн байна. ОХУ-аас Украинд эзлэн түрэмгийлсний дөнгөж дараахан л Хятад улс Оросын эдийн засагт барууны хориг арга хэмжээ хэрхэн нөлөөлж буйг судлан, тайлан гаргах ажлын хэсэг байгуулсан. Тэр дундаа хориг арга хэмжээ дотоодын үйлдвэрлэлд хэрхэн нөлөөлж буйг судлах зорилготой.

Төв банкнаас гадна Оросын Сангийн яам болон барууны хориг арга хэмжээнд өртсөн бусад төрийн байгууллагад Хятад удаа дараа хүмүүсээ илгээсэн байна.

Ажлын хэсэг байгуулсан нь Хятад, Оросын харилцаа гүнзгийрч буйг харуулна. Мөн гадаад валютын нөөцдөө санаа зовж буй Хятадын зовнилыг илэрхийлнэ гэж үзэв. Хятад улс 3.3 их наяд ам.долларын гадаад валютын нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Тиймээс дэлхийн зах зээл дэх аливаа тогтворгүй байдал, геополитикийн өөрчлөлт энэхүү нөөцийн үнэ цэн, хүртээмжид нөлөөлж болзошгүй юм.

Дашрамд дурдахад, барууны хориг арга хэмжээнээс болоод Оросын эдийн засаг доройтно гэж бодож байсан ч дайны эхний саруудад нөхцөл байдал эсрэгээрээ байв. Гэвч сүүлийн саруудад рублийн ханш ихээхэн унаж, иргэдийн санаа зовнил ч нэмэгджээ. Үүний улмаас Оросын засгийн газар иргэдээ тайвшруулах шаардлагатай болсон.

ЭХ СУРВАЛЖ: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж