Трамп "BRICS"-ын орнуудад 100% татвар ногдуулна гэв

Трамп "BRICS"-ын орнуудад 100% татвар ногдуулна гэв

Трамп "BRICS"-ын орнуудад 100% татвар ногдуулна гэв

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп "BRICS"-ын орнуудад шинэ валют гаргахгүй байхыг анхааруулав. Эс бөгөөс бүрэн эрхийн хугацаандаа эдгээр орнуудад 100 хувийн татвар ногдуулна гэжээ. Тэрбээр "Truth Social" платформ дээр Ням гаригт энэ талаараа бичихдээ "Бидний нүдэн дээр BRICS-ын орнууд ам.доллараас хараат бус болох санаа агуулж байгаа бол бүх зүйл дууссан. Бид эдгээр орнуудаас шинэ валют гаргахгүй байх болон хүчирхэг ам.доллараас хараат бус болохгүй байх амлалтыг шаардана.

Үгүй бол тэд 100 хувийн татвар төлж, гайхамшигт АНУ-ын эдийн засагт хийх борлуулалтдаа салах ёс хийж чадна гэж найдаж байна" гэжээ.

BRICS-ын орнуудад 2011 оноос хойш Орос. Бразил, Энэтхэг болон Өмнөд Африк зэрэг хэд хэдэн орнууд багтдаг. Мөн энэ оны эхээр Иран, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Этиоп болон Египет албан ёсоор элссэн юм. Өмнөд Африкийн гадаад хэргийн сайд Наледи Пандор хоёрдугаар сард хэлэхдээ, хөгжиж буй томоохон эдийн засагтай орнуудын холбоонд 34 улс элсэх сонирхолтой байгааг онцолж байжээ.

Түүнчлэн, гишүүн орон болох Бразилын удирдагч Луис Инасио Лула да Силва ам.доллараас хараат байдлыг багасгахын тулд 2023 онд "BRICS"-ын орнууд ашиглах нийтлэг валют бий болгохыг Өмнөд Америкт санал болгож байсан.

Хэрэв нийтлэг валют ашиглаж эхлэх бол Орос, Иран зэрэг орнууд барууны хориг арга хэмжээг тойрох боломжтой болох юм. Гэхдээ "BRICS"-ийн орнуудын эдийн засаг, геополитикийн ялгаатай байдлаас шалтгаалан шинэ валют бий болох магадлал маш бага. Мөн эвслийн хүрээллийг тэлэх  нь 2022 онд Украиныг түрэмгийлснээс болж барууны хоригт орсон Орост ашигтай аж. Учир нь тухайн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эдийн засгийн ашигтай байдлыг олгоно. Мөн энэ жилээс эхлэн Орос улс "BRICS"-ийн бүлгийг ээлжлэн даргалах болсон.

Трамп өмнө нь Мексик, Канад, Хятадын импортод ногдох татварын хэмжээг нэмэгдүүлнэ гэж мэдэгдэж байсан. Үүний хүрээнд "BRICS"-ын орнуудад анхааруулга өгч байна. Дашрамд дурдахад,  Трампийн татвар нэмэгдүүлэх мэдэгдлийн дараа Мексикийн ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум түүнтэй холбогдож, асуудлыг хөнгөвчлөх талаар ярилцсан байна. Хэдийгээр уг асуудлын талаар зөрчилдөөнтэй байсан ч сайхан яриа өрнүүлсэн гэж Трамп болон Шейнбаум нар мэдэгдсэн байдаг. Энэ хооронд Канадын ерөнхий сайд Жастин Трюдо удахгүй тангаргаа өргөх Трамптай уулзахаар Флоридад байдаг түүний Мар-а-Лаго эдлэнд очжээ. Трюдо мөн адил татварын талаар ярилцахаар очсон бөгөөд удирдагч нар Баасан гаригийн орой оройн зоог барьж, маш үр дүнтэй ярилцсан талаар албаны хүмүүс мэдээлсэн.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 178.175.148.246

BRICS өөрсдийн валютаараа гүйлгээ хийх зорилтыг улам түргэсгэнээ гэсэн үг, долларын ноёрхол удахгүй дуусгавар болно, ккк

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 178.175.148.246

Санхүүгийн ертөнц дэх кобра эффект гэдэг үзэгдлийг анусник уяахуяа тролл шаахайнууд мэдэхгүй л дээ, ккк

Avatar

Зөнч 6 цагийн өмнө 66.181.182.160

Ямар ч Үнэхээр найрсаг биш орнуудад ийм өндөр татвар ногдуулдаг юм байна. орос Монголын бараанд 60%-ийн өндөр татвар ногдуулдаг. Ингэхээр оросын дайсан нь НАТО, Амэрик биш харин Монгол юм байна,Үнэн ингэж илчлэгдэв ээ!

Avatar

зочин 2 цагийн өмнө 66.181.191.179

Яг Украины нацистүүд шиг оросуудыг үзэн ядагчид бол Монголын АН, ардчилагч гэх хулгайчууд, Харин ч оросууд шатахуун,шатах тослох материал нийлүүлж байгаа нь их юм, Хэрэв шатахуун нийлүүлэлтээ зогсоовол ,манай эдийн засаг бараг бүрэн зогсоно, Найрсаг бус орон гэж үзээд бүх харилцаагаа тасалбал бүр сөнөнө, Зарим этгээдүүд чадлаа мэдэж байж солиормоор юм , Манайх мэт жижиг орон юуны өмнө хөршүүдтэйгээ хэвийн харилцаатай байх хэрэгтэй,Орос хятад гэхээр л ярвайж дарвагнадагаа болих хэрэгтэй,

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.179.100

Орос улс монголын бараанд 100% татвар ноогдуулаад 30 жил болж байна. Оросын дайсан нь америк биш Монгол байжээ . . . Женко Баттулгаааа, 10% Даваасүрээн, !!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж