Путин цэргийн зардалд төвлөрсөн 2025-2027 оны төсвийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2024.12.02-нд нийтлэгдсэн

Путин цэргийн зардалд төвлөрсөн 2025-2027 оны төсвийг баталлаа

Путин цэргийн зардалд төвлөрсөн 2025-2027 оны төсвийг баталлаа

Владимир Путин ОХУ-ын 2025-2027 оны төсвийг баталжээ. Засгийн газрын цахим хуудсанд нийтлэгдсэн төсвийг харвал 2025 онд цэргийн зардал мэдэгдэхүйц өссөн байна. Тодруулбал, нийт төсвийн 32.5 хувь нь үндэсний батлан хамгаалахын салбарт зарцуулагджээ. Энэ нь 13.5 их наяд рубль буюу 145 тэрбум ам.доллар бөгөөд өнгөрсөн оноос 28.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Оросын Төрийн дум болон Холбооны зөвлөл өнгөрсөн 10 хоногийн хугацаанд төсвийг баталсан байна.

Энэ удаагийн төсөв нь ЗХУ-ын үеэс хойших хамгийн нууцлагдмал төсөв болох аж. Өөрөөр хэлбэл, нийт зардлын бараг гуравны нэг нь шилэн бус буюу олонд ил тод бус байна.

ОХУ-ын Украинд эхлүүлсэн бүрэн хэмжээний довтолгоо нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт дэгдсэн хамгийн том мөргөлдөөн болсон. Энэ дайн Орос, Украины аль алиных нь нөөцийг шавхаж буй. Украины хувьд барууны холбоотнуудаасаа олон тэрбум ам.долларын тусламж авсаар байна.

Үүний зэрэгцээ Европын холбооны шинэ удирдагчид Украинд үргэлжлүүлэн тусална гэсэн амлалтыг өгсөөр байна. Тухайлбал, Европын зөвлөлийн шинэ ерөнхийлөгч Антонио Коста болон Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кажа Каллас нар Ням гаригт Киевт айлчиллаа. Тэд албан тушаалаа хүлээж авмагцаа ийнхүү Украинд айлчилснаараа дэлхий дахинд хүчтэй мессеж хүргүүлсэн гэж үзэж байна.

Ирээдүйд Орос, Украины хооронд ямар нэг байдлаар гал зогсоох хэлэлцээр хийлээ гэхэд үүнд Европын холбоо, НАТО-ийн төлөөлөгчдийг заавал байлцуулна гэж Зеленский мэдэгдсэн. Учир нь Украин ирээдүйн аюулгүй байдлаа тэдэнтэй салшгүй холбоотой гэж ойлгож байна.

ЭХ СУРВАЛЖ: AP, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж