Путин цэргийн зардалд төвлөрсөн 2025-2027 оны төсвийг баталлаа

Путин цэргийн зардалд төвлөрсөн 2025-2027 оны төсвийг баталлаа

Путин цэргийн зардалд төвлөрсөн 2025-2027 оны төсвийг баталлаа

Владимир Путин ОХУ-ын 2025-2027 оны төсвийг баталжээ. Засгийн газрын цахим хуудсанд нийтлэгдсэн төсвийг харвал 2025 онд цэргийн зардал мэдэгдэхүйц өссөн байна. Тодруулбал, нийт төсвийн 32.5 хувь нь үндэсний батлан хамгаалахын салбарт зарцуулагджээ. Энэ нь 13.5 их наяд рубль буюу 145 тэрбум ам.доллар бөгөөд өнгөрсөн оноос 28.3 хувиар өссөн үзүүлэлт юм. Оросын Төрийн дум болон Холбооны зөвлөл өнгөрсөн 10 хоногийн хугацаанд төсвийг баталсан байна.

Энэ удаагийн төсөв нь ЗХУ-ын үеэс хойших хамгийн нууцлагдмал төсөв болох аж. Өөрөөр хэлбэл, нийт зардлын бараг гуравны нэг нь шилэн бус буюу олонд ил тод бус байна.

ОХУ-ын Украинд эхлүүлсэн бүрэн хэмжээний довтолгоо нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт дэгдсэн хамгийн том мөргөлдөөн болсон. Энэ дайн Орос, Украины аль алиных нь нөөцийг шавхаж буй. Украины хувьд барууны холбоотнуудаасаа олон тэрбум ам.долларын тусламж авсаар байна.

Үүний зэрэгцээ Европын холбооны шинэ удирдагчид Украинд үргэлжлүүлэн тусална гэсэн амлалтыг өгсөөр байна. Тухайлбал, Европын зөвлөлийн шинэ ерөнхийлөгч Антонио Коста болон Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кажа Каллас нар Ням гаригт Киевт айлчиллаа. Тэд албан тушаалаа хүлээж авмагцаа ийнхүү Украинд айлчилснаараа дэлхий дахинд хүчтэй мессеж хүргүүлсэн гэж үзэж байна.

Ирээдүйд Орос, Украины хооронд ямар нэг байдлаар гал зогсоох хэлэлцээр хийлээ гэхэд үүнд Европын холбоо, НАТО-ийн төлөөлөгчдийг заавал байлцуулна гэж Зеленский мэдэгдсэн. Учир нь Украин ирээдүйн аюулгүй байдлаа тэдэнтэй салшгүй холбоотой гэж ойлгож байна.

ЭХ СУРВАЛЖ: AP, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Судлаач иргэн 2024-12-02 202.9.46.133

1917 онд эхэлсэн оросын улны пролетарийн хувьсгал нь хүн төрөлхтөнд коммунизм марксизм нэртэй харгис дарангуйлал тогтоох зорилготой байсан нь 1990 онд дампуурсан юм..харин КГБ ын алуурчид энэ хувьсгалыг дахин эхлүүлж СССР г дахин байгуулах, цаашлаад дэлхийд ноёрхох гаж донд автан Орос нэртэй гүрний бүх баялагийг зарж олсон мөнгөөрөө дайныг санхүүжүүлсэн ч техник технологи нь хоцрогдсон тул одоо тэр дайндаа ялагдаж эцэст нь Орос гүрэн ядарч доройтож олон мянган залуусын амь эрсдэв..

Avatar

Монгол 2024-12-02 103.212.162.70

Оросыг үзэн ядах нь Монголын тусгаар тогтнолыг бусниулах гэсэн 2 хөршийн нэгдсэн болон тус тусынх нь зэвүүцэл, шуналт мөнхийн хүслийг нь өдөөх суртал нэвтрүүлгийн хорлонт арга. 2 хөрш хоёулаа бидний өвөг дээдэст аиаархдаг, сайн зүйлийг нь биднийх гэж булаацалддаг, алж х***х , газар нутаг авах, үндэстнээс минь тасдан авах ажлыг аль аль нь хангалттай хийсэн. Тэглээ гээд одоо ингэж сурталдах нь дахин энэ аюулыг дуудах гэсэн турхиралт гэдгийг хатуу сана.

Avatar

Монгол хүн 2024-12-02 103.212.162.70

Путин гөлгөө оосорлоод хөтлөөд үз дээ, баас минь. АНУ дангаараа цэргийн төсөв 750 тэрбум $ дээр нь НАТО, ЕХ, Оросыг гайхах хэрэггүй. Энэ мөнгөний эздийн галзуурсан турхиралт дэлхийг байнга ардчилал гэсэн хоосон гоё нэрээр самардаг. Тэд Орос Хятадыг гөлөг болгоод даваад орж ирж биднийг хэзээ ч дээрэмдэн тонож чадахгүй, өнгөрсөн. Ганц арга нь хийсвэр ардчилал, өнгөт хувьсгалын нэрээр хийх Оюу толгойн жишиг байдал.

Avatar

Нэргүй 2024-12-02 202.126.90.254

Русс цэргийн үхлийг яана,,,,,,рублийн ханшны уналтыг яана,,,,яанадаа яана,,,гөхшин орос баньд аа,,,мөн ч мулгуу иван дурак юмдаа, ,,,

Avatar

Нэргүй 2024-12-02 124.158.106.156

Энэ дарангуйлагч путин сайхан орос орныг сүйрүүлж байгааг дэлхий харж байна. Хайранч сайхан залуус дайнд үрэгдсээр…

Avatar

зочин 2024-12-02 66.181.160.50

Одоо яая гэхэв …Өөрсдөө л хүсээд байгаа шд …

Avatar

Зочин 2024-12-02 103.57.94.170

Хүчирхийлэл дайн өс хонзон ямарч ашиггүй нь харагдаж байна Хэнч ялахгүй бөөн хохирол хүний амь нас

Avatar

Tnx 2024-12-02 202.9.46.142

зөв, цагаан сар хийхийн тулд орон гэрээ зардаг шиг "бүхнийг фронтод, бүхнийг булаан эзлэлтэд" гээд л үзэж тар, манай монголчууд ч ялгаагүй бэлэглэлийн аян явуулбал таарна, би л лав хувиасаа нэг гүзээ дос барья

Avatar

Нэргүй 2024-12-02 202.126.90.254

Хэнд,,,,путин гөлөгт үү,,,,””””муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй ээ””””гэж сонссон уу,,,дурандаа дайн хийж,,,,сөнөж сүйрч байгаа улс,,,,одоо яая гэхэвдээ,,,

Avatar

- y 2024-12-02 216.38.195.74

bsk ?

Avatar

Нэргүй 2024-12-02 203.17.23.177

2028 ОНД АГУУ ОРОС ГҮРЭН ЯАЖ ӨЛӨН БӨӨС МЭТ УЛНЫ МОНГОЛ ШИГ БОЛСОН БАЙХЫГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ.

Avatar

Нэргүй 2024-12-02 202.9.40.238

Аюулгүйн баталгаа чинь орос шүү дээ мал минь НАТО европын холбоо хэзээ нэг өдөр мурих бол ёстоы амархан Орос ахан дүүстэйгээ л эв найрамдалтай амьдар

Avatar

Нэргүй 2024-12-02 139.5.216.18

За битгий мөөр.. тэнэг өмбүү минь

Avatar

Нэргүй 2024-12-02 103.212.117.180

Өвгөдийг чинь алж өлгий нутгаас чинь булаасан оросыг уу Оркоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж