Б.Чойжилжалбуу: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна

LiveБ.Чойжилжалбуу: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна

Б.Чойжилжалбуу: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна

Улсын дээд шүүхээр өнөөдөр /2024.12.02/ Хөгжлийн банкны хэргийг хэлэлцэж байна.


 

 

14 : 08
2024-12-2

"40 тэрбумын зээл авсан байхад 252 тэрбумыг төлөх болсон"

Дарааллын дагуу шүүгдэгч болон өмгөөлөгч нарын гомдол саналыг сонсч байна.

"Бэрэн" группийн өмгөөлөгч:

-Хөгжлийн банкнаас "Бэрэн" групп барилгын арматурын зээлтэй холбоотой 40 тэрбум төгрөгийн зээл авсан. Гэтэл иргэний хэргийн шүүхээр 135 тэрбум, эрүүгийн хэргийн шүүхээр 117 тэрбум төгрөг гээд нийт 252 тэрбум төгрөгийг төлөхөөр болчихоод байна. Нэг зээл дээр хоёр өөр шүүхийн шийдвэр гарчихаад байна. Шүүхээр тогтоогдсон зээлийн иргэний эрх зүйн харилцаа байсаар байтал дахин гэмт хэргийн шинжтэй мэтээр дүгнэж байгаа нь өрөөсгөл. Хөгжлийн банк өөрөө барьцаалагчийн эрхтэйгээр үйлдвэрүүдийг барьцаалж, хөрөнгийн хязгаарлалт тавьсан. Гэтэл эрүүгийн хэрэг дээр давхар хязгаарлалт тавьсан. Анхан шатны шүүхээс 2017 оны зээлийн хувьд 43.9 тэрбум төгрөгийг төлөхөөс 31 тэрбум төгрөгийг төлсөн. Зарим үл хөдлөх хөрөнгө зарж, төлбөрөө Хөгжлийн банкид шилжүүлсэн хэрнээ өмчлөх эрхийг гаргаж өгөх гэхээр прокурорын хязгаарлах тогтоол хүчин төгөлдөр байгаад байдаг.

Шүүгдэгч Ц.Ууганбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ:

-Энэ хэрэг дээр н.Галсанням, Ц.Ууганбаяр нар нэг хэргийн холбогдогч нар биш. Ямар нэгэн харилцаа хамааралгүй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн. Ингэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг зохиож, гуйвуулж гаргасан. Энэ хэргийг цагаатгахдаа хохирол төлөгдсөн гэдгийг дурдаагүй. АТГ-аас энэ төслийг шалгаж, зориулалтын бусаар зарцуулсан баримтыг тогтоогоогүй. Хөгжлийн банкны мэргэжилтэнд авлига өгч, нотлогдсон гэдэг нь нэг ч баримтаар нотлогдоогүй. Гэтэл зөвхөн н.Мөнхбатын хэсгийг тасалж, Ц.Ууганбаяр санхүүжилт олгосон талаар яллаж байна. Энэ бол хангалттай үндэслэл болохгүй. 

11 : 36
2024-12-2

"Ж.Ганхуяг элэгний хавдартай учир улсын хилээр гарахыг хязгаарлах ялыг өөрчилж өгнө үү"

Хэргийн талаар танилцуулгыг сонслоо. Одоо дарааллын дагуу гомдол саналыг сонсч байна.

Шүүгдэгч Ж.Ганхуягийн өмгөөлөгч Б.Ганпүрэв:

-Давж заалдах шатны шүүхээс миний үйлчлүүлэгчийн хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Ингэхдээ 3 үндэслэлээр хүчингүй болгосон. Бид энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Эхний үндэслэл нь гэмт хэрэг үйлдэх үедээ ямар албан тушаалд ажиллаж байсан, тэр нь төрийн албаны ямар ангилал зэрэгт хамаарах эсэхийг орхигдуулсан байна. Зүйлчлэлд нөлөөлөхгүй. Гэмт хэргийн маргаан үүсгээгүй явсан. Хэргийн бодит байдалд нөлөөлөөгүй бол хоёрт, миний үйлчлүүлэгч Ж.Ганхуяг хахуульд авсан 89.500 ам.доллартай холбоотой мөнгийг хураасан нь хавтаст хэрэгт авагдсан. Хохирлын 127 сая төгрөгийг нөхөн төлсөн. Гэтэл давж заалдах шатны шүүхээс гадаад валютын тооцоолол хийгээгүйгээс зөрүү үүссэн гэж асуудлыг орхигдуулсан. Миний үйлчлүүлэгчийг улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг авсан байгаа. Ж.Ганхуяг нь элэгний хорт хавдар, сахрын өвчинтэй. Элэгний хорт хавдар нь нойр булчирхайндаа нөлөөлөх магадлалтай байгаа учраас БНХАУ-д эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байгаа. Тиймээс улсын хилээр гарахыг хязгаарлах шийдвэрийг өөрчилж өгөөч гэв.

Шүүгдэгч С.Магнайсүрэнгийн өмгөөлөгч Х.Базаррагчаа:

-Үйлчлүүлэгчийн хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр ялгаатай байдлаар шийдсэн. Хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан бол давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохдоо санаа зорилго нь тогтоогдоогүй гэсэн бол давж заалдах шатны шүүхээс хийсвэр байдлаар шийдвэр гаргасан гэж үзсэн. Энэ хэргийг яллахдаа урьдчилан үгсэн тохиролцоогүй ч үйлдлээрээ санаатай нэгдсэн гэж байгаа. Хэрвээ санаатай нэгдсэн бол гүйцэтгэгч, хамжигч гэж байхгүй. ТУЗ-ийн 6 гишүүнийг өөр өөр заалтаар буруутгасан байна.

Шүүгдэгч Ё.Баатарбилэгийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг:

-Хоёр шатны шүүхийн шийдвэрийн магадлалыг эс зөвшөөрч байгаа учраас хяналтын журмаар гомдол гаргасан. Анхан шатны шүүхээр миний үйлчлүүлэгчийг 2 зүйл ангиар буюу бусдаас хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруутгасан. Тус тус хорих ял оноож, нийт 6 жилийн хорих ялаар нэгтгэсэн. Харин Давж заалдах шатны шүүхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж гомдол гаргасан ч гэм буруутайд тооцох боломжгүй болсон учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шат руу буцаасан. 

Өмгөөлөгчийн хувьд хээл хахууль авсан гэдгийг зөвшөөрөхгүй. Нотлох баримтууд эргэлзээтэй байсан. Гол гэрчийн мэдүүлэг нь таамаглал дэвшүүлсэн байсан. Энэ бол утгагүй. Гэрчийн мэдүүлэг Ё.Баатарбилэгийг Хөгжлийн банкинд үнэлүүлж, зээл олгосон гэсэн байсан. Гэтэл нэг ч харилцаа байхгүй, мэдэхгүй гэж бусад гэрч хэлсэн байдаг. Хоёрт, бодит нотлох баримт хангалтгүй учраас хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Хууль бусаар хөрөнгөжсөн гэдэг зүйл ангиар 4 жил нийтийн албан тушаал эрхлэхийг хасч, нэг жилээр хорих ялаар шийтгэсэн. ХОМ хангалттай, холбогдох материалуудаа өгөхөд их хэмжээний 300 гаруй сая төгрөг авсан нь няцаагдсан. Хөгжлийн банкны зээл авсан цаг хугацаатай таараагүй. Энэ байдлыг харгалзаж, тогтоогдоогүй, нотлогдоогүй зүйл ангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

11 : 06
2024-12-2

Б.Чойжилжалбуу: 2 жилийн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү

Хэргийг нь хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаасан, цагдан хоригдож байгаа шүүгдэгч Б.Чойжилжалбуу гомдол гаргасан.

Тэрбээр "Миний гомдлыг давж заалдах шатны шүүх хэлэлцээгүй орхисонд гомдолтой байна. Хяналтын шатны шүүхээр гомдлоо хэлэлцүүлэх хүсэлтэй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 2. заасан гэмт хэргийн хувьд маргахгүй. Учир нь удирдлагын багт ажиллаж байхад зээл олгогдох явцад хяналт тавьж ажиллаж чадаагүйгээ ухамсарлаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хариуцлага хүлээх ёстой гэж маргаан үүсгэлгүйгээр шүүх хуралд оролцсон. Ажлын хариуцлага алдсандаа харамсч байна. "Ган хүдэр орд " ХХК-ийн захирал Л.Ням-Очир 80 сая төгрөгийн хахууль авсан гэмт үйлдлийг ёс зүйн хувьд байж болохгүй гэж үзэж, улсын орлогод тушаасан. Би бамбайн булчирхайн хавдартай бөгөөд эрүүл мэнд, ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж, 2 жилийн хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү" гэжээ.

Шүүгдэгч Б.Будхүү "Би ТУЗ-ийн шийдвэр, гүйцэтгэх захирлын тушаалаар гарсан ч зээл олгогдоогүй. Миний хувьд тухайн нөхцөлд зээл олгохоос өмнө шаардлагыг бүрэн хангуулна гэж үзэж дэмжсэн санал өгсөн. Зээлийн удирдах холбооны дүгнэлт гарсны дараа зээлийн үнийн дүнгээс хамаарч ТУЗ эсвэл гүйцэтгэх захирал эцэслэн шийдвэрлэдэг. Харин шаардлагыг бүрэн хангасны дараа зээлийн гүйлгээ хийх шийдвэр гарах ёстой. Би хараат бусаар Зээлийн удирдлагын хорооны ажиллах журмаар санал өгсөн үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж дүгнэж байгаатай санал нэгдэхгүй. Надад нийгмийн ашиг сонирхол байсан бол зээлээ төлөхгүй, зориулалтын бусаар зарцуулсан аж ахуйн нэгжүүдийг хуулийн байгууллагад шалгуулах дүгнэлт гарахгүй байсан. Гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хүчингүй болгож өгнө үү" гэжээ. 

 

10 : 10
2024-12-2

Шүүх хурлаар 41 гомдлыг хэлэлцэнэ

Шүүх хурлаар 41 гомдлыг хэлэлцэнэ. 

  1. Шүүгдэгч Э.Эрдэнийн өмгөөлөгч Л.Хатанбаатар
  2. Шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч Л.Хатанбаатар
  3. Шүүгдэгч Д.Даваасамбуу
  4. Шүүгдэгч Д.Даваасамбуугийн өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар
  5. Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг, Ө.Батбаяр
  6. Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы өмгөөлөгч Р.Батцогт
  7. Шүүгдэгч Б.Даажамбын өмгөөлөгч К.Бауиржан
  8. Шүүгдэгч Г.Галсаннямын өмгөөл өгч Д.Түмэнжаргал
  9. Шүүгдэгч Ж.Ганхуягийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв
  10. Шүүгдэгч Г.Байгалмаагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням
  11. Иргэний хариуцагч “Энержи Ресурс” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Үүрцайх, Э.Ганбат
  12. Шүүгдэгч Б.Мөнхтөрийн өмгөөлөгч О.Батсүх
  13. Шүүгдэгч С.Магнайсүрэнгийн өмгөөлөгч Х.Базаррагчаа
  14. Шүүгдэгч Ё.Баатарбилэг
  15. Шүүгдэгч Ё.Баатарбилэгийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг
  16. Шүүгдэгч Б.Будхүү
  17. Шүүгдэгч Б.Будхүүгийн өмгөөлөгч Б.Батбаяр
  18. Шүүгдэгч Т.Болдмаагийн өмгөөлөгч Ц.Энхтүвшин
  19. Шүүгдэгч С.Батзориг өмгөөлөгч Ц.Энхтүвшин
  20. Шүүгдэгч М.Баярмагнайгийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг
  21. Шүүгдэгч Т.Мөнхтулга
  22. Шүүгдэгч Ц.Баатарбилэг болон “НВЦ” ХХК-ийн өмгөөлөгч Б.Мөнхбат
  23. Шүүгдэгч Б.Чойжилжалбуу
  24. Шүүгдэгч Б.Чойжилжалбуугийн өмгөөлөгч Б.Мөнхбат
  25. Шүүгдэгч Ж.Оюунчимэг, түүний өмгөөлөгч А.Кадирбек
  26. Шүүгдэгч Ц.Цэвэгмэд, Ё.Доржсумъяа нарын өмгөөлөгч Б.Цэнгүүн
  27. Шүүгдэгч Д.Батбаярын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг
  28. Шүүгдэгч Х.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Нямдорж
  29. Шүүгдэгч Д.Бат-Очирын өмгөөлөгч Б.Баяраа
  30. Шүүгдэгч Ц.Ууганбаярын өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ, Г.Тамир
  31. Иргэний хариуцагч “Пи Си Вай” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Ариунаа
  32. Шүүгдэгч Б.Батбаатар, “Инжир” ХХК-ийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн
  33. Шүүгдэгч Г.Цолмонгийн өмгөөлөгч Э.Түмэнбаяр, С.Тэгшжаргал
  34. Шүүгдэгч Б.Махбалын өмгөөлөгч Б.Болдбаатар
  35. Шүүгдэгч Т.Пүрэвсүрэнгийн өмгөөлөгч Б.Батбаяр
  36. Шүүгдэгч О.Баяр
  37. Шүүгдэгч О.Баярын өмгөөлөгч Л.Өлзийхүү
  38. Шүүгдэгч Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар
  39. Шүүгдэгч Ц.Билгүүний өмгөөлөгч П.Баасанжав
  40. Шүүгдэгч Н.Баярчимэгийн өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Ж.Наранбаяр
  41. Шүүгдэгч Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг, Н.Түмэнбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ.

Дээрх шүүгдэгчдийг мөнгө угаасан, мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэж, ашигласан, нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, устгасан, худал мэдүүлсэн,  эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, нийтийн албан тушаалтан хахууль авсан, хахууль өгсөн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болон хуурамч баримт бичиг үйлдсэн, ашигласан гэм буруутайд тус тус тооцсон юм.

10 : 02
2024-12-2

48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байв

Хөгжлийн банкны хэргээр ял авсан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ирсэн шүүгдэгч болон өмгөөлөгч нарын 36 гомдол, прокурорын нэг гомдлыг /2024.03.07/ 09.00 цагаас Улаанбаатар чуулгын байранд хэлэлцсэн юм.

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн 2023 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.

Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч, 73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан байдаг. 

10 : 00
2024-12-2

Ногоон автобусны хэрэгт өмгөөлөгчөөр оролцож буй хүмүүс эхэнд ярина

Шүүх бүрэлдэхүүнийг М.Пүрэвсүрэн даргалж, явуулна.

Хурлын эхэнд 34 гомдлыг сонссоны дараа прокурорын эсэргүүцэл болон гомдол гаргаагүй оролцогчдын тайлбарыг сонсоно. 

Ногоон автобусны шүүх хуралд оролцох гэж байгаа өмгөөлөгч нарыг хуралд оролцох боломжоор хангаж өгөөч гэдэг хүсэлт гаргасан эхэнд яриулж байгааг шүүгчид тайлбарлалаа. 

10 : 00
2024-12-2

Хоригдож байгаа 3 шүүгдэгчийг хуралд оролцуулахаас татгалзав

Шүүгдэгч Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Д.Батсүх:

-Манай үйлчлүүлэгч цагдан хоригдож байгаа. Өөрөө хяналтын шатны шүүх хуралд оролцох хүсэлтээ хүргүүлсэн байх ёстой. Энийг хэрхэн шийдсэн бэ. Цагдан хоригдож байгаа шүүгдэгч нар шүүх хуралд ямар байдлаар оролцох вэ?

"Вертекс Майнинг Партнерс" компанийн иргэний хариуцагчаар оролцож байгаа өмгөөлөгч Д.Түвшинтамир:

-Миний ирцийг буруу хэллээ. Шүүх хурлын танхимд биечлэн очиж тайлбараа өгөх хүсэлтээ өгсөн байгаа.

Цагдан хоригдож байгаа гурван шүүгдэгчийг шүүх хуралд биечлэн оролцуулъя гэдэг асуудлаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөхөөр шүүх хурал түр завсарлав. Шүүгдэгч нарын хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, өмгөөлөгчөөрөө дамжуулан оролцох шийдвэрийг гаргалаа.

09 : 20
2024-12-2

58 оролцогч биечлэн, 20 оролцогч цахимаар оролцож байна

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 540 хавтаст хэрэг бүхий 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчид болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан 41 гомдлын хүрээнд хэлэлцэж байна.

Энэ хурлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн 704 дүгээр шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 362 дугаар магадлалтай Хөгжлийн банкны албан тушаалтнууд албан тушаалын байдлаа ашиглан бусдад хууль бусаар давуу байдал олгож, зээл олгосон, зээл авсан аж ахуйн нэгж зээлийг зориулалтын бусаар зарцуулж, мөнгө угаасан, хахууль авсан, өгсөн гэх хэрэгт холбогдсон 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Лантуу 3 цагийн өмнө 66.181.160.83

Бэрэн бүлгийг дэндүүлчихсэн юм биш үү. Эд нар мөнгөө өгөөгүй байхаа даа.

Avatar

Чойжилжалбуу 3 цагийн өмнө 139.5.216.27

ЧОЙЖИЛЖАЛБУУГИЙН ЭХНЭР НЬ МӨНГӨӨ ҮРЖ ЯДСАН ГЭРЛЭЭ ГЭЭД ХҮҮХЭН БДГ ЮМ БИЛЭЭ.ЯХҮҮХДҮҮД НЬ ЖИЛИЙН 30 САЯЫН ТӨЛБӨРТЭЙ АМЕРИК СКҮҮЛД СУРДАГ. ШАЛ ХУДЛАА ГАР ЮМ БИЛЭЭ ШҮҮ

Avatar

зочин 4 цагийн өмнө 139.5.219.185

Улсын дээд шүүх гэж дуулиантай хэдхэн хэрэг хянадаг газар байнаа. Тэгээд бүхэл бүтэн ордонд байрлана гээд татвар төлөгчдийн мөнгийг бараад засвар хийлгээд байдаг. Гэтэл нөгөө шүүх хурал хийчих байр савгүй анхан шатны шүүхүүд нь бүх хэргийг хэлэлцэж шийдвэрлэдэг гэж байгаа. Ёстой тэнцвэргүй юмаа. Төрд нүд байна уу!!!

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.83

Бузрууд ял гэж ядарсан танилгүй мөнгөгүй цацага улныхандл хатуу өгдөг юм бишүүү

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.21.107.17

Ял авахаараа л бүгд хүнд өвчтэй хүнд амьдралтай болдог..ард түмнийг улсыг шулах тохохоороо ханхүү болдог новшнууд. Яоыг нт чангал

Avatar

зочин 4 цагийн өмнө 66.181.191.11

уйлаад л ялгүй болдог ажээ

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 139.5.216.118

ХАХУЛ АВЖ БАИХДА УИЛАГҮИ БИЗДЭ

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.178.208

uilax baisan yum bol yaax gej avilgal avch idsen yum Odoo vagon xodolson

Avatar

Зочин 6 цагийн өмнө 66.181.176.171

хулгайч нар хулгай хийчээд дандаа өвчин зовлон тоочдог ялаас мултрах арга нь ядаж үр хүүхэд эх эцэгээ бодож бгаач нийгмийн гадуурхал гэж аймаар юм бдаг шуналаа барьж сур дарга нэртэй хулгайч нараа

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 59.153.113.160

хүний мууд дурлаад яахав дээ, чи. Хүн алж хүрээ талсан биш. Өвчин зовлон ш дээ.

Avatar

Зочин 6 цагийн өмнө 66.181.181.79

Энэ нэг төр улс, шүүх, хүчний байгууллага болж тоглодгоо больчиж болохгүй юм уу, тоглоом тоотой нь дээр гэж үг бий шүү.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 139.5.216.118

ИХ ИДСЭН ГАХАИНУУД ЖИНДЭ ОРОХ ХЭРЭГТЭИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж