"CS2" төрлийн Мэйжорт оролцож буй "The MongolZ" багийн гол тоглогчдын нэг М.Содбаяр буюу "Techno" дараах ярилцлагыг өгчээ. "The MongolZ" баг Шанхайн Мэйжорын эхний шатанд 3-0 гэсэн харьцаатай итгэл төгс ялалт байгуулж, хасагдах шат руу шалгарсан билээ. Тэдний буудалт, тактик, ойлголцол, хувь үзүүлэлт зэргийг харвал монгол баг Хятадад түүх бүтээхийг үгүйсгэхгүй. "Techno" ч үүнийгээ мэдэрч байх шиг.
"The MongolZ" баг сүүлийн Копенхагены Мэйжорт 15-16 дугаар байр эзэлж байсан түүхтэй.
"The MongolZ" баг энэ онд л гэхэд дөрвөн LAN тэмцээнд түрүүлсэн сүрдэм амжилттай. Одоо тэднийг олон улсын том тэмцээнд эсвэл Мэйжорт түрүүлэхийг фэнүүд нь харахыг хүсч байгаа нь лавтай.
-Мэйжорын хасагдах шат руу ядах юмгүй шалгарлаа. Харагдаж байгаа шигээ амархан байсан уу?
-Бид өөрсдөдөө итгэлтэй, сайн байна. Гайхалтай мэдрэмж төрж байна. Бидний тоглолт сайн, асуудалгүй, өөрсдийнхөө л тоглолтыг гаргаж байна. Өрсөлдөгч багуудынхаа эсрэг сайн тоглолоо. Энэ бүхэн бол шаргуу хөдөлмөр, бэлтгэлийн үр дүн. Азидаа байгаа учир цагийн зөрүү, хоол унд асуудалгүй байна.
-Чиний хувьд хувь тоглогч талаасаа сайжирсан харагдлаа. Энэ талаар юу гэх вэ?
-Би өөртөө итгэх итгэлээ дахин олсон. Сүүлийн тоглолтуудад тааруу тоглоод байсан юм. Үзүүлэлт ч муу байлаа. Харин одоо өөрийгөө олсон.
-Бид энэ Мэйжорт төсөөлөөгүй үр дүнтэй тоглолтуудыг олон харлаа. Тааруу гэгдэж байсан багууд гэнэтийн бэлэг барьж чадлаа. Гэхдээ та нар барьц алдсангүй. Чиний хэлсэнчлэн бэлтгэлийн ач тус байв уу?
-Энэ удаагийн Мэйжор фаворит багуудад үнэхээр халтай болж байна. Бидний хувьд ч онцгой бэлтгэл хийгээгүй. Зүгээр л өөрсдийн тоглолтын хэв маягаа бэлдэж, бүх зүйлд бэлэн байсан. Өөрсдийнхөөрөө л тоглож байна.
-Дараагийн шатанд бүхий л том багууд та нарыг хүлээж байна. Тэднийг давж, сүүлийн шатанд шалгарах боломж харагдаж байна уу? Та нар сүүлийн Мэйжорт л анх удаагаа хасагдах шатанд шалгарч байлаа. Тэгэхээр нэг шат ахиж, сүүлийн шатанд шалгарах нь та нарын зорилго уу?
-RMR-ийн өмнө хэлж байсанчлан бидний эхний зорилго плей-оффт шалгарах байсан. Хэрэв боломж нь байвал бид Мэйжорт түрүүлж магадгүй л юм. Би хэлсэн үгэндээ эзэн болно.
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.171.141
Zaa temtseen duusaad etssiin dun gartal daruuhan baitsgaa huuhduud. zuvhun temtseendee tuvlur. yalj turuulj baina gej bodood eheleheer l hojigdoh suuri tavigdj bdag yum.