НЭМЭЛТ:
УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд "Хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзжээ.
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна
НЭМЭЛТ:
УИХ дахь МАН-ын бүлэг энэ цаг мөчид хуралдаж байна. Тус хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн гэх мэдээлэл байна. Мөн өнөөдөр 14:00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг зарлажээ.
УИХ 2024 оны арваннэгдүгээр сарын 8-нд Монгол Улсын 2025 оны төсвийн хуулийн төсөл болон дагалдах төслүүдийг баталсан байсан ч Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд бүхэлд нь хориг тавьсан юм. Улмаар УИХ өнгөрсөн Баасан гаригт хориг тавигдсан 2025 оны төсвийн хуулийг бүхэлд нь хүчингүй болгосон. Ингэснээр Засгийн газар ирэх оны төсвийн хуулийн төслийг дахин өргөн мэдүүлэх шаардлагатай болсон. Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр УИХ-ын даргад Төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа. Ингэхдээ энэхүү төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр мэдүүлсэн юм.
МАН, АН-ын бүлэг 10.00 цагаас хуралдана
Долоо хоног бүрийн Даваа гаригт УИХ дахь МАН, АН-ын бүлэг тус тус хуралдаж, тухайн долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудлуудаар байр сууриа нэгтгэн хэлэлцдэг. Энэ долоо хоногийн Баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдах бөгөөд Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл -ийг хэлэлцэх тов гарсан байна. Намын бүлгүүдээс ямар шийдвэр гаргасан талаар бид эргэн мэдээллэх болно.
Холбоотой мэдээ