Хийлч О.Байгаль бие даасан тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Хийлч О.Байгаль бие даасан тоглолтоо хийнэ

Хийлч О.Байгал энэ намар анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэрбээр өнгөрсөн зунаас эхлэн тоглолтын бэлтгэл ажилдаа оржээ. Одоогоор тоглолтын бэлтгэл бүрэн хангагдаад байгаа бөгөөд энэ сарын 25-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт хийх юм. Энэ талаар хийлч О.Байгаль хэлэхдээ “Миний хувьд 18 дахь жилдээ хийл тоглож байна. Би тоглолтоороо дэлхийн сонгодог зохиолуудыг тоглохоор бэлтгэж байна. Нөгөө талаас мэргэжлийн уран бүтээлчийн хувьд хөгжлийн том алхам байх болов уу” гэв. Хийлч О.Байгаль нь Хөгжим бүжгийн коллеж,  СУИС-ийг гоцлол хөгжимчин, хийлч мэргэжлээр төгсч, СЭЗДС-; “Сонгодог урлагийн менежментийг боловсронгуй болгох нь” сэдвээр бизнесын удирдлагын магистрын зэрэг хамгаалсан байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж