УИХ өнгөрсөн Баасан гаригт хориг тавьсан байсан Монгол Улсын 2025 оны төсөв болон дагалдах хуулиудыг хүчингүй болгосноор Засгийн газар ирэх оны төсвийн хуулийн төслийг дахин боловсруулж, парламентад өргөн мэдүүлэх шаардлагатай болоод буй.
УИХ-аас анх Монгол Улсын 2025 оны төсвийг батлахдаа нэгдсэн төсвийн нийт орлого 33 их наяд, 864 тэрбум, 738.8 сая, нэгдсэн төсвийн нийт зарлага 35 их наяд, 795 тэрбум, 227.3 сая төгрөг бол алдагдал 1 их наяд 930 тэрбум, 488.50 сая төгрөг байхаар хуульчилсан байсан юм. Гэвч алдагдал өндөртэй төсөв баталсан гэж үзэн, Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан.
Улмаар УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсны зэрэгцээ баталсан төсвийн хуулиа бүхэлд нь хүчингүй болгосноор Засгийн газар дахин 2025 оны төсвийн хуулийг өргөн мэдүүлэхээс аргагүй болсон. УИХ-аас гаргасан дээрх шийдвэртэй холбогдуулж, Засгийн газар Баасан гаригийн орой ээлжит бусаар хуралдан, 2025 оны төсвийг дагалдах хуулийн төслүүдийн хамт дахин боловсруулахаар болж, шийдвэрээ гаргасан. Гэвч УИХ-аас үүрэг болгосны дагуу арванхоёрдугаар сарын 10-нд багтаан ирэх оны төсвийн хуулийг өргөн мэдүүлж амжих уу гэдэг эргэлзээтэй.
Учир нь, Сангийн сайд Б.Жавхлан дээрх хугацаанд багтаан ирэх оны төсвийн хуулийг өргөн барьж чадахгүй гэдгээ мэдэгдсэн.
Энэ тухайгаа тэрбээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байхдаа “Төсвийг боловсруулахад зургаан сар шаарддаг. Төсвийг 22 төрлийн жагсаалт бүхий бүрдүүлэлттэйгээр өргөн барих хуультай. Нэг нь дутуу байвал УИХ хүлээн авах ёсгүй. Уг нь арванхоёрдугаар сардаа багтаан төсвөө баталчихвал хэрэгтэй байгаа юм. Төсвөө баталж чадахгүй бол төрийн албаны 220 мянган албан хаагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 660 мянган төгрөгөөр цалинжина. Ипотек яаж олгох вэ гэхчлэн асуудал үүснэ" гэж анхааруулсан.
Гэвч УИХ-ын хувьд Засгийн газрыг дахин төсөв өргөн мэдүүлэх үүрэг хүлээлгэснээр улсаараа төсөвгүй суух эрсдэлтэй нүүр тулах болоод байна.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар арванхоёрдугаар сарын 10-нд багтаан ирэх оны төсвийн хуулийг дагалдах төслүүдийн хамтаар өргөн барьж чадахгүй болбол УИХ яаж ч чардайгаад энэ сард багтаан төсөв батлах боломжгүй болно.
Энэ тохиолдолд төрийн албаны 220 мянган ажилтан, албан хаагчид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авах нь.
Цаашлаад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэвэргүй, халамжгүй болж, нэг сар гүрийх шаардлагатай болно. Энэ тохиолдолд тэдний хувьд зээлээ хэрхэн төлөх вэ гэдэг асуудалтай нүүр тулаад байгаа юм.
Банкуудын хувьд зээлийн эргэн төлөлтөө товлосон хугацаандаа л авч таарна. Улсын төсөв батлагдсан эсэхээс үл шалтгаалаад.
Гэтэл өнөөдөр Монголд зээлгүй хүн ховор. Ахмадуудынх нь 60 гаруй хувь тэтгэврийн зээлтэй бол төрийн албан хаагчид толгой дараалан зээлтэй. Байрны зээлээс эхлээд автомашины, сургалтын төлбөрийн зээл гээд уртаас урт жагсаалт хөвөрнө. Банкны зээлээс гадна банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлүүд ч бий. Аппликэйшны зээлгүй хүн ч төрд ховор. Цалин буулаа, халин одлоо гэдэг үг энэ мэт олон төрлийн зээлтэй л холбоотой юм.
Улсын нэгдсэн төсөв батлагдахгүй, хүчингүй болсноос одоо ахмадуудын хувьд шинэ он гаруут тэтгэврийн зээлээ хэрхэн төлөх вэ гэдэг хүнд асуудалтай тулаад байна. Учир нь, ахмад настнуудын тэтгэвэр сар бүрийн эхэнд буудаг, түүнийгээ дагаад зээлийн эргэн төлөлт нь сар бүрийн эхэнд байдаг.
Тиймээс УИХ, Засгийн газар хэн, хэн нь хариуцлагагүй ажилласнаас 2025 оны төсөвт хориг тавиулсан тул нэг бол шинэ он гарахаас урьтаж, төсвөө батлах, эс бол зээлийн алдангийг олгож, хариуцлага үүрэх ёстой гэж үзэж байна.
Төрийн албан хаагч нарын хувьд ч адилхан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660 мянган төгрөг гар дээрээ авлаа гэхэд зээлийнх нь хаана ч хүрэхгүй. Тиймээс алдагдал өндөртэй төсөв өргөн мэдүүлсэн Засгийн газар, алдагдал өндөртэй төсөв баталсан УИХ алдаагаа бие бие рүүгээ бухаж нэр нүүрээ барж сууснаас ажлаа олигтойхон хийгээд төрийн албаныхны цалинг бүтэн олгох талд ажиллахыг хүсч байна.
УИХ 126 гишүүнтэй болсноор парламентаар хэлэлцэх хуулиуд чамбайрч, ус шүүс нь шахагдана гэдэг тайлбарыг албан тушаалтнууд ам уралдан ярьж байсан ч өмнөхөөсөө дээрдсэн зүйлгүй, харин ч сахил хүртээд шал дордов болоод буй. Учир нь өмнө нь УИХ-аас баталсан улсын нэгдсэн төсөвт Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьж байсан ч өнөө жилийнх шиг ийм дампуу байсан удаагүй. Тухай бүрт нь шийдээд, шинэ он гарахаас урьтаад орон нутгууд төсвөө батлаад ажил амьдрал хэвийн үргэлжилдэг байсан. Харин энэ удаад орон нутгууд төсвөө баталж байх хугацаатай зэрэгцэн, Засгийн газар 2025 оны төсвийн хуулийг холбогдох төслүүдийн хамт өргөн мэдүүлж амжих уу гэдгээс эхлээд асуудал үүсэх болж буй юм.
Үйл явдал хэрхэн өрнөхийг олноороо харах л үлдэж байна.
Г.ХОРОЛ
Хар бор ажлаа хуулиар далайлгаж, айлган сүрдүүлж хийлгэдэг атлаа ядарсан хэдэн ТАХ-гчдаараа бамбай хийж дуусахгүймаа..ккк 2 цагийн өмнө 202.21.104.2
За төсөв дээр хэдэн тоо хөдөлгөөд ороод ирэхэд юун сүртэйен.. Шинээр төсөв хийх биш. Пооп хөрөнгө оруулалтуудаа л танана биз дээ. Уул уурхай сайн байгаад мөнгө их олбол хавар тодотгол хийгээд төслүүдээ явуулна л биз. Урсгал зардлаас хасах юм бараг байхгүй шүү дээ. Цалин, зайлшгүй зардлыг хасах биш. Томилолт,тавилга, машин г.м тансаглалаа л хас гэсэн. Хэт поопорч жирийн хүмүүсийн амьдралаар тоглох хэрэггүй. ТАХ-гчид, эмнэлэг, сургууль г.м төр,нийгмийн салбарууд улстөрчдийн хөлд үрэгдэж байна!
Ард 4 цагийн өмнө 202.9.46.118
жавхланг зайлуул төвийнхөнд цалин өгөөд ч хэрэггүй манын хамааралтай ажилгүй ямар ч хэрэггүй хоолны савууд.эд нар байгаагүй ч амьдрал явж л таараа
ТsM 5 цагийн өмнө 202.126.90.158
энэ жилийн төсвийн хэлэлцүүлэг анх удаа шүүмжлэлтэй, ажил хэрэгч боллоо. Энэ сайн жишиг. Урд нь ямар ч шүүмжлэлгүй намдаа хайрцаглагдаад шууд баталдаг байлаа. тийм учир саадгүй хурдан төсвөө баталдаг байсан. 126 гишүүний хэрэг анхнаасаа гарч байна шүү!! Харин алдагдалгүй төсөв батална гээд төсвийн орлогоо хийсвэрээр нэмээд үр ашиггүй зардлаа нэмээд байвал бас л утгагүй болно. Үүнийг сайн тооцож төсвөө баталдаг болчихвол бүх зүйл тэгширч Аргентины адил маш тодорхой амжилтадад хүрэх болно.
Нэргүй 5 цагийн өмнө 103.212.162.198
бүр нэг дампуу төр одоогийн УИХ нь таран, шинээр байгуулах хэрэгтэй
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.164.211
Улам новшийн болоод байх юмааа
Нэргүй 5 цагийн өмнө 66.181.184.234
төрийнхөө гэж тамтаггүй баяжсан өлөнгүүдэд сэтгэл зовоод байх асуудал байлаа юу
Нэргүй 6 цагийн өмнө 122.201.31.68
Гаргалгаа байна. Нэг талаас гишүүдийн тойрог усладаг мөнгөө тануулсан Уих-н гишүүд, нөгөө талаас цавчааг нь зогсоосонд шаралхсан Засгийн газрын гишүүд Монголын төрөөр бойкот хийж тоглож байна. А бас дунд нь доль цохиж хонжоо хайсан Ерөнхийлөгч явж байгаа бас. Уг зүй нь бүгд йг нь огцруулах ёстой. Тийм хууль ч бий. Наполеон гахайнууд ийм ашиггүй хуулийг өөрсдийнхө эсрэг юу гэж хэрэглэх вэ. Гарц гэвэл 25 оны төсвийн төсөөллийг 24 оны төсвийн төсөөллөөр батлаад явуулж болно. Гэхдээ энэ жил тодотгол
Нэргүй 6 цагийн өмнө 122.201.31.68
оор нэмсэн 3 их наядыг оролцуулахгүйгээр шүү. 24 оны төсвийн нийт зардал 27 их наяд төгрөг байсан. Хэрэв тодотгож цавчааны 3 их наядын зардлыг Оюун-Эрдэнэ нэмчихээгүй бол энэ оны төсөв 1 тэрбум долларын ашигтай гарах байсан. Цагаач буриад Монголын төрд хонзонтой, бас цавчаач учир төсөв ингэж ашигтай гарахыг тааварлаад, түүнийг тэвчилгүй бушуухан тодотгочихож байгаа юм. Үүний тулд Ан, Хүн-г худалдаж авч хөнжилдөө оруулсан. Ан-бас хонзонч, хутгуурч Ойрдуудаар дүүрчихсэн. Дандаа Монголын дайснууд.
Нэргүй 5 цагийн өмнө 122.201.31.68
Тэгэхээр одоо ямар гаргалгаа байна вэ? 25 оны төсвийн нийт зардлыг 24 оныхоор буюу 27 их наядаас нэмэгдүүлэлгүйгээр батлаад явуул. Төрийн албан хаагчид энэ онд авч байсан цалингаа ямар ч нэмэгдэл хорогдолгүй үргэлжлүүлэн авна. Юун цалингийн доод хэмжээ. Шинээр баригдах барилга байшинг бүгдийг цуцлах. 24 онд дутуу байсан төслүүдээ гүйцээх. Төрийн абан хаагчдын цалинг нэмэхээр төлөвлөсөн 4 их наядыг шууд цуцла. Дээрээс нь гишүүдийн санал оруулсаны дагуу 3.6 их наядыг цуцла. Шинэ хоршоо хөдөлгөөнд
Нэргүй 5 цагийн өмнө 122.201.31.68
төсөвлөсөн 500 тэрбумыг цуцла. Хиймэл дагуулын 65 тэрбумыг цуцла. Эгийн голын усц-тай хамааралтай зарлуудыг цуцла. Учир нь энэ ямар ч үр дүн өгөхгүй. Оросууд биднээр хэзээ ч зөвшөөрч бариулахгүй. Оросуудаар хийлгэх гэж буй 1.3 тэрбум еврогийн цахилаан станцын зураг төсөл гээч юмыг цуцла. Энэ бол гэгээн цагаан өдрийн дээрэм. Гэх мэтээр хэмнээд зардлыг 27 их наядаас дээш гаргаж болохгүй. Нүүрсний экспортыг 65 сая тонноор төлөвлө. Үнийг нь доод тал нь 95 долларт. Зэсийн үнэ 6,500-с доош орно шүү.
Нэргүй 4 цагийн өмнө 202.179.24.247
заавал орос зөвшөөрөх ёстой юу
иргэн 6 цагийн өмнө 202.9.46.170
Хэрэв өсвөө баталж чадахгүй төрийн албаны 220 мянган албан хаагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 660 мянган төгрөгөөр цалинж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэвэргүй, халамжгүй болбол БОСЛОГО ГАРЧ УИХ ТАРЖ ЗАСГИЙН ГАЗАР ОГЦРОХ ХЭРЭГТЭЙ БОЛОХ БАЙХ ДАА….. ТЭГВЭЛ Ц. ИЛЖИГДОРЖИЙН БАХ ХАНАНА…..
Хараа 6 цагийн өмнө 202.179.3.111
Ер нь энэ ЗГын хариуцлагагүй, хулгайгаа хамгийн эхэнд тавьж байгаагаас л болж байна даа. Харин ч энэ их хуралын зарим залуу гишүүд улс орныхоо эрх ашигийг дээдлэж зөв зам руу хөтөлж байгааг дэмжих хэрэгтэй байна даа.
Ойдоаа 7 цагийн өмнө 139.5.218.67
Тэтгэвэр улсын төсөвт хамаатай болж ахмадуудын тэтгэвэрийг өгөхгүй болно гэж байх уу.Эсхүл НД ын сан хоосорчихсон юм уу
Дэнзэн 7 цагийн өмнө 43.228.131.118
Сангийн сайд Жавхлан ёс зүй шуадрга ёс гэж байдаг бол хариуцлагаа хүлээгээд шууд огцрох ёстой. Төсөвөө хугацаандаа өргөн барьж батлуулж чаддаг хүнийг нь Сангийн сайдаар ажилуулах хэрэгтэй баймаар.
Зочин 8 цагийн өмнө 59.153.114.239
Жавхлан цалин тэтгэврийг чинь огохгуй гэж шантааж хийж байна яболиорой
Зочин 8 цагийн өмнө 103.212.116.235
Сангийн сайдаа соль эртхэн. Болдог юм байхгүй татварын мөнгө салтайдахаар л толгой нь ажилладаг хаа явсан газраа гайтай н**ш .
Нэргүй 8 цагийн өмнө 103.212.119.188
Жавхлан нэг их олон хувилбар байгаа гээд хуцаад байсан хаана байнаа? Төсвийг дахин боловсруулахын өмнө хоригт ортлоо муу төсөв хийсэн хүмүүст хариуцлага тооцож Жавхланг огцруулах хэрэгтэй. Ийм том асуудал дээр хариуцлага тооцож чадахгүй бол дутагдал гаргасан төрийн албан хаагчдад хариуцлага тооцх нь утгагүй болно
Зоригоо 8 цагийн өмнө 202.126.91.204
Жавхлан чи зайлаад өгөөч. Өчнөөн сайхан мэдлэгтэй, толгой сайтай залуучууд зөндөө байгаа ш дээ. Чаддаг хүнд нь ажлаа өгөөд лай болохоор үай болоод өг л дөө гуйж байна.
Нэргүй 8 цагийн өмнө 103.212.119.188
Зөв бркйнрот буюу тархины ялзралтай Жавхлангаас салах нь зөв
өөө 8 цагийн өмнө 66.181.164.23
Улаа шагайсан хэдэн хүүхэд улс болж тоглож байна, яана даа үр хойч минь
….яана даа яана
Zochin 9 цагийн өмнө 202.170.65.202
Javhlan, Uchral 2-oo zailuuloo. Ene 2 hezee ch ard irgediig bodohgui.,
ТӨР өөрөөө 9 цагийн өмнө 202.70.43.34
ТӨР ӨӨРӨӨ 9 шидийн Төсөл Гардан Хэрэгжүүлээд эсвэл үй түмэн ТӨХК-иудтай байна л гэдэг чинь Авилга, Хулгай, Шамшигдуулалт Үүрд л гэсэн үг
Нэргүй 9 цагийн өмнө 202.70.43.34
Социализм, Коммунизмаасаа Бүрэн Салж, Төр нь Авилга, Хулгай, Шамшигдуулалтаа Зогсоож, Нийгэм нийт нь Тогтворжиж, Ажиллаж Хөдөлмөрлөн, жинхэнэ Ардчилсан Улс орон болох өдөр, цаг хэзээ вэ……….
Нэргүй 10 цагийн өмнө 202.5.206.198
huushee yu yriad bgan bee hiij chadahgui ym bol chaddagt ni ogmoor ymaa 🥲