УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.
-УИХ-ын төсөв хэлэлцэн батлах бүрэн эрх хэмжээний хүрээнд ирэх 2025 оны төсвийг тойрсон олон маргаантай, эргэлзээтэй байдал бий болоод байна. “Энэ бүхний буруутан нь явж явж Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн” гэж нэг бус хүн хэлж байна. Төсөв тойрсон маргааны эзэн нь та болчихлоо?
-УИХ гэдэг хамтын шийдвэр гаргадаг газар. Энэ бүхэн юунаас үүдэлтэй, ямар асуудлаас болов гэхээр хэрэв ирэх 2025 оны төсөв муу төсөв, төлөвлөлт муутай байна гэж үзсэн юм бол одоо дуугарах биш анх төсөв өргөн баригдах үед буюу анхны хэлэлцүүлэг дээр нь энэ асуудлыг хөндөж Засгийн газарт буцаах бүрэн эрх нь байсан. Гэтэл бүгдээрээ анхнаасаа “Сайн төсөв байна. Үргэлжлүүлэн хэлэлцэх нь зүйтэй” гээд анхны хэлэлцүүлгээр дэмжчихсэн. Ингээд цааш нь хэлэлцээд ирэх 2025 оныхоо төсвийг баталчихсан. Гэтэл одоо өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр л юм болж байна.
Эхний хэлэлцүүлэг дээр Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэхгүй байна, зардал нь өндөр байна гээд буцаах ёстой байсан. Гэтэл буцаагаагүй.
Одоо төсвийн зардал өндөр байгаа талаар шүүмжилж байна. Төсвийн ажлын хэсэг дээр 306 тэрбум төгрөгийн зардлыг хасуулах санал оруулаад 92 тэрбум төгрөг болж хувираад, байнгын хороон дээр 92 биш 32 тэрбум төгрөг болж хувираад УИХ руу оруулсан. Дээрх 32 тэрбум төгрөгийн 18 тэрбум төгрөг нь ваучер байсан. Гэтэл УИХ дээр бидний оруулсан саналыг дэмжээгүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, 18 тэрбум төгрөг хасч чадахгүй байж одоо 3.6 их наяд төгрөг хасах тухай яриад байгаа юм. Үнэндээ би Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаад 3-4 сар л болох гэж байна. Би төсвийн зардлыг 3-4 дахин өсгөөд оруулж ирсэн хүн нь биш. Хоёр гурван жилийн өмнөөс л төсвийн зардал өсчихсөн. Энэ асуудлыг буруу гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Буруу байсан гэдгийг одоо л ойлгож байх шиг байна.
-Өөрөөр хэлбэл, ирэх 2025 оны төсвийн төслийг Засгийн газраас өргөн бариад анх хэлэлцэж эхлэх үед буцаах ёстой байсан гэдгээ УИХ-ын гишүүд тэгвэл мэдээгүй өнгөрүүлчихээд араас нь асуудал гаргаж байна гэж дүгнэж болох уу?
-Төсөв өргөн бариад хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа дуугарах асуудал биш байсан.Үнэхээр төсөв хэлэлцэх процессоо мэдэж байсан юм бол төсвийн зардлыг 3.6 их наяд төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзээд байгаа гишүүд эхний хэлэлцүүлэг дээрээс гарч ирээд “УИХ хүлээж авах ёсгүй төсвийг хүлээгээд авчихлаа” гээд дуугарах ёстой байсан.
-Хэзээ дуугарах нь хамаагүй үнэхээр буруу байгаа бол түүнийг нь засч залруулах нь зөв байх. Тийм учраас Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавьж, Засгийн газар УИХ-д ирэх оны төсвөө дахин танилцуулж хэлэлцүүлэх болж байна. Энэ өөрөө үр дүн юм биш үү?
-Энэ бүхний ард маш олон асуудал үүснэ. Ирэх оны төсөв нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх ёстой. Гэтэл нэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд ирэх оны төсөв батлагдах эсэх нь тодорхойгүй болж байна. Бараг л амжихгүй ч байх магадлалтай. Энэ бүхний ард хэн хохирох вэ гэхээр иргэд л хохирно. Төсвийн зардлын 70 орчим хувь нь урсгал зардал буюу төрийн үйлчилгээг иргэдэд өдөр бүр түвэг чирэгдэлгүй хүргэхэд чиглэгдэж байдаг. Тиймээс ирэх нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тэтгэвэр авдаг ахмад настанууд, халамжийн мөнгө авдаг иргэд, төрийн байгууллагуудын цалин хөлс, урсгал зардал гацах, доголдох асуудал гарна. Тэтгэвэр, тэтгэмж авагчид, төрийн албан хаагчид төсөв батлагдах хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина. Энэ мэт олон түвэгтэй байдалтай нүүр тулна.
Хэрэв үнэхээр 3.6 их наядаар төсвөө танах болвол цалин, тэтгэврийн нэмэгдлийг танахаас өөр аргагүй. Ер нь бол цагийн юм цагтаа л байх ёстой. Аливаа зүйлийг цаг хугацаанд нь биш попорсон байдлаар гаргаж ирж тавьсан нь их хэмжээний хор уршиг дагуулж байна. Цагаа олохгүй попорсон гишүүдийн балгаар иргэд хохирох болж байна.
Төсвийн зардлыг хасах уриа лоозон гоё харагдах попролт. Энэ попролт нь улс орныхоо эдийн засгийг аврах бус хорлосон ч үйлдэл байж болзошгүй. Урьд өмнө нь ийм зүйл болж байгаагүй учраас ямар дэгээр хэлэлцэх нь тодорхойгүй байна. Шинэ дэг зохиох гэж үзээд буруудаж байна. Эцэст нь ирэх оныхоо төсвийг хүчингүй болгох нь зүйтэй гэсэн шийдэлд хүрлээ. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан бол УИХ тухайн хуулийг хүчингүй болгох эсвэл тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой. Төсөв өөрөө хууль. Төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулна гэдэг тодотголын хэмжээнд яригддаг. Тийм учраас УИХ дангаараа шийдэж болохгүй. Төсвийн тодотголын буюу нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Засгийн газар өргөн мэдүүлдэг хуультай. Тийм учраас Засгийн газраас ирэх оны төсөв дээр дахин өөрчлөлт оруулж ирэх учиртай.
"БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХГҮЙГЭЭР ЗАРДАЛ ХАСНА ГЭДЭГ МАШ ТӨВӨГТЭЙ"
-Ерөнхийлөгч ирэх оны төсөвт хориг тавиад хоёр долоо хонож байна. Гэтэл УИХ тухайн үед нь шууд Засгийн газарт төсвийг буцаах хууль эрх зүйн орчин байсаар байтал УИХ дахин шинэ дэгээр хэлэлцэх асуудал яриад 14 хоног алдчихлаа. Уг асуудалтай холбогдуулан ажлын хэсэг байгуулж, Ёс зүй дэгийн байнгын хороогоор асуудлыг нь хэлэлцэж, бөөн асуудал болгочихоод эргээд УИХ шинэ дэг боловсруулж, төсөв хэлэлцэж болохгүй гэсэн эргэж буцсан шийдвэр гаргалаа. Энэ нөхцөл байдлыг юу гэж дүгнэх вэ. УИХ чадамжгүй байна гэж харах юм уу?
-Энэ удаагийн 126 гишүүнээс 80 гишүүн нь шинэ гишүүн байна. Тийм учраас тодорхой хэмжээгээр туршлага дутаж байгаа асуудал байж болно. Гэхдээ УИХ-ын буруу байгаа бол бид бүгдийн хамтын буруу л гэсэн үг. Бусад улс орнуудад УИХ-ын төсвөө баталж чадахгүй бол УИХ тарах, нөгөө талаас Засгийн газарт итгэл хүлээлгэх асуудал хөндөгддөг. Төсөв гэдэг аль ч парламентын хувьд онцгой асуудал байдаг. Төсөв хэлэлцэх дэг байсаар байтал өөр дэг гаргаж ирж болохгүй л дээ. Нөгөө талаасаа УИХ-ын Дэгийн тухай хуулийн 90.8-д Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсан бол хууль тогтоолыг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тогтоолын төслийг хэлэлцэн баталж болохоор заасан. Тийм учраас энэ хуулийн дагуу Засгийн газарт буцаасан.
-Засгийн газраас арванхоёрдугаар сарын 10-ны дотор дахин ирэх оны төсвийг өргөн барихаар тогтсон. Тэгэхээр гишүдийн хүсээд байгаа өөрчлөлтүүдийг хийж, хаанаас юуг хасах вэ гэдгээ тодорхой болгож оруулж ирж чадах уу. Дахиад холион бантан үүсч, цаг хугацаа алдвал ямар эрсдэл гарч болох вэ?
-Төсвийн зарлага дээр ажилласан ажлын хэсэг ирэх оны төсвийг нухаж, нухаж 604 тэрбум төгрөг хасах боломжтой гэж үзсэн. Эхнээсээ ирэх оны төсвийн зардлыг ийм өндөр хэмжээгээр өсгөх ёсгүй байсан. Нэгэнт төсвөө өсгөчихсөн учраас зардлууд нь эзэнтэй болчихсон байдаг. Нэг хүн ажилд авчихсан байдаг ч юм уу, орон тоогоо нэмэгдүүлчихсэн байдаг.
Үнэхээр ирэх оны төсвөөсөө хасна гэж байгаа бол бүтцийн өөрчлөлт хийхээс өөрөөр ямар ч боломжгүй.
Тиймээс харж л байя. Төсвийн тэнцэлийг сайжруулах хүрээнд 1.9 их наяд төгрөгийн зардлыг хасахад ч хүнд. Цалингийн зардал руу орж таарна.
Яаж 3.6 их наяд төгрөг хасах боломжтой гэсэн тооцоолол гаргасныг мэдэхгүй. Гэтэл ингэж хашхирсан хүмүүс нь өөрсдөө Төсвийн байнгын хороог даргалж байсан.
Эсвэл өмнө нь УИХ гишүүн байсан юм бол анхнаасаа төсвийг нэмэгдүүлж болохгүй гээд хэлж болох байсан. Би хоёр жилийн өмнө “Төсөв 2-3 дахин тэлчихлээ. Зөвхөн нүүрснээс хамаарсан эдийн засаг төсөв учраас нүүрсний үнэ унавал яах юм бэ” гэдгийг хэлж байсан. Тухайн үед миний гаргасан саналыг яагаад дэмжээгүй юм бэ. Гэтэл одоо л сэрж байна. Нэг ёсондоо тэнэгийн ухаан хойно гэдэг л юм болж байна. Тийм учраас нэгэнт эзэнтэй болчихсон зардлыг бүтцийн өөрчлөлт хийхгүйгээр хасна гэдэг маш түвэгтэй.
Миний хувьд гурав дахь удаагаа Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Ийм байдалд орж байгаагүй.
2010 онд төсвөө хуулийн хугацаанд нь нэлээд тулгаж алх цохиж байсан. Ийм хүндрэлтэй төсөв үзэж байсангүй.
-Ирэх онд 35.6 их наяд төгрөгийн зарлага гаргахад хасаж болох зардлууд олон байгааг гишүүд хэлж байсан. Тухайлбал, Соёлын сайдын багцад багтсан 18 тэрбум төгрөгийн ваучер, таны тойрогт тавигдсан бяслагны үйлдвэрүүдтэй холбоотой төсвүүд багтаж байна. Яагаад заавал таны сонгогдсон тойрогт татвар төлөгчдийн мөнгөөр үйлдвэр барих ёстой юм бол?
-Соёлын сайдын ваучер бол энэ онд шинээр орж ирсэн зардал. Харин бяслагны үйлдвэрийн тухайд 2021 оноос хойш гурван жил дамнаж тав, таван тэрбум төгрөг буюу нийт 15 тэрбум төгрөг тавиад хэрэгжүүлээд явж байгаа асуудал. Одоогийн байдлаар хоёр үйлдвэр ашиглалтад орчихсон, долоо нь ашиглалтад ороход бэлэн болчихсон байж байна.
Бид хэрэглэгчээс үйлдвэрлэгч орон болох талаар олон жил ярьж байна. Монгол Улс халамжийн биш үйлдвэрлэгч орон байх ёстой. Ялангуяа хөдөө орон нутагт үйлдвэрлэл, орлого байхгүй учраас залуучууд тогтохгүй байна. Тийм учраас түүхий эд нь хамгийн элбэг байгаа орон нутагтаа нэг ч болов үйлдвэр байгуулахыг л зорьсон юм.
Хувийн хэвшил хийж болох зүйл рүү төр орлоо гэж шүүмжилж байна. Үлдсэн 20 аймагт нь хувийн хэвшил мөнгөөрөө бяслагны үйлдвэр байгуулж болно. Малаас гарч байгаа түүхий эд, сүүг боловсруулж малчдыг мөнгөтэй, орлоготой болгохгүй бол бүгд хот хүрээ, төв суурин газар руу шигдэж байна. Нөгөө талаар үйлдвэргүй улс орон дампуурна. Монголчууд 1990-ээд оноос өмнө гутал, хувцас, пүүз хийдэг байсан. Одоо юу ч хийж чадахгүй байна. Үйлдвэрлэгч биш хэрэглэгч орон гэдгээ ковидын үед харсан. Ийм улс орон мөхнө. Халамжаар угжсаар байвал иргэдийн бүтээх, хийх хүсэл байхгүй, бэлэн зүйл нэхээд л суучихна. Халамжаар угжуулсан хүн амьдарлын чадваргүй болдог. Тийм учраас өөрсдөө хийж бүтээхийг зорихгүй бол улс орон хөгжихгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийг төрөөс дэмжиж хөгжүүлэхгүй бол бойжиж чадахгүй л байна шүү дээ. Өнгөрсөн хугацаанд жижиг дунд үйлдвэрлэлээ хөгжүүлэх хэрэгтэй гэж олон жил ярьсан. Хөрөнгө оруулалтын орчин нөхцөл муу, зах зээл багатай учраас сүүлдээ бизнесийн төлөөллүүд УИХ-д орж ирж суугаад Хөгжлийн банк, ЖДҮХС-г дээрэмдчихэж байна.
"ЭЦЭСТ НЬ МОНГОЛЧУУД ЭРЭЭН, СОЛОНГОСЫГ Л ХӨГЖҮҮЛЖ БАЙНА"
-Халамжаас татгалзах талаар олон жил ярьсан. Гэвч халамжийн хувь хэмжээ жилээс жилд өссөөр байна. Тэгвэл нэгэнт одоо төсвийн зардлаа хасаж оруулж ирэхдээ халамжаасаа зоригтой танаад явчихвал яадаг юм?
-Уг нь бол тийм. Баян эсвэл боломжтой айлууд яагаад хавтгайрсан халамж хүртэх ёстой гэж. Тэр мөнгөөрөө баялаг бүтээе л дээ. Халамжийн мөнгө буулаа эргээд импортын бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг дэмждэг. Эцэст нь Эрээнийг, Солонгосыг л хөгжүүлж байна. Тэдний үйлдвэрүүдийг л дэмжиж байна. Бид яагаад өөрсдөө үйлдвэртээ болоод өөрсдийнхөө үйлдвэрийг дэмжиж болохгүй юм. Ийм энгийн ойлголтыг яагаад ойлгохгүй байгааг гайхаж байна.
-Ирэх жилүүдэд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр тусгасан. Хэрэв хөрөнгө оруулалтуудын төсвөөсөө хасах бол хэрхэн эрэмбэлэх ёстой вэ?
-Төсөв дээр хамгийн өндөр жин дарж байгаа нь цалингийн өсөлт болчихсон юм билээ. Тухайлбал, 2020 онд цалингийн сангийн зардал 2.3 их наяд төгрөг байсан бол одоо 7.8 их наяд төгрөг болчихсон байна. Өөрөөр хэлбэл, 3-4 дахин өсчихсөн байна. Үүнийг дагаад халамжийн тэтгэврийн зардал өссөн. Урсгал зардлаас хасах санал гаргаад байгаа. Яг үнэндээ тийм их хасах боломжтой төсөв байхгүй. Ямар тохиолдолд хасч чадах вэ гэхээр илүү бий болсон ажлын байрыг танаж байж хасах боломжтой буюу бүтцийн өөрчлөлт хийх л болно.
-Төрийн албан хаагчдын тоог багасгана гэж үү?
– Сая харж байхад энд тэнд төсвийн байгууллагын орон тоо айхтар өсчихсөн байна. Нөгөө талаар шинэ сургууль, цэцэрлэг, эмнэлэг баригдсантай холбоотой өссөн зүйлүүд ч бий. Нийт өсөлтийн 20 хувь шинэ барилга, байгууламж бий болсонтой холбоотой байна.
-Нөгөө талаас намын гишүүдээ ажилтай, орлоготой байлгахын тулд төрийн алба руу оруулдаг, орон тоо нэмдэг асуудлыг та хүлээн зөвшөөрөх үү?
-Бодит байдлыг аваад үзэхэд Засгийн газарт Ардчилсан нам, Хүн нам хамтарч байна. Ардчилсан намын нэг хэсэг нь даргаа ажилд оруулж өг гэж шахаж л байгаа. “Олон жил би таныг дэмжиж явсан. Яагаад одоо ажилтай болохгүй гэж" гээд л шахаж байгаа нь нууц биш.
" СОНГОГЧИД 30 ДОЛЛАРААР САНАЛАА ХУДАЛДАЖ БАЙНА"
–Та УИХ-д хамгийн олон жил сууж байгаа гишүүдийн нэг. Өнгөрсөн хугацаанд хэрэглэгч орноос үйлдвэрлэгч орон болох, ажилгүйдэл, ядуурлыг бууруулна, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр барих тухай асуудлыг хамгийн их ярьсан байх. Одоо дээрх үгнүүдэд итгэх ч хүнгүй болтлоо улиг больчихлоо. Та төсөв гурав дахин өссөн гэдгийг хэлж байна. Гэтэл ийм хэмжээнд үйлдвэрлэл хөгжиж чадахгүй байгаа нь юутай холбоотой вэ?
-Гадаадад сонгууль яаж болдог гээч… Нэр дэвшигчид нь танай аймаг, бүс нутагт ийм үйлдвэр, ажлын байр бий болгоно гэж нэр дэвшдэг. Сонгогч, иргэд нь ч тэднээс манай бүс нутагт ямар үйлдвэрлэл, ямар ажлын байр бий болгох вэ гэж шаарддаг. Тийм улс орнууд илүү хөгжиж байна.
Монголд юу болж байна гэхээр мөнгө тараагаад иргэдийн саналыг худалдаад авчихаж байна. Мөнгийг нь аваад сонголтоо хийчихээд дөрвөн жил сонгож гаргасан хүмүүсээ хараагаад сууж байна. Үнэхээр төрийн бодлого зөв байгаа юм бол ажлын байр бий болгох ёстой.
Аав ээж, ах эгч, үр хүүхэд нь өндөр цалинтай, ажлын байртай байх юм бол өрх гэрийн амьдрал сайжирна. Халамжийн мөнгөөр 30 жил амьдарлаа. Иргэдийн амьдрал сайжраагүй. Хэзээ ч сайжрахгүй. Иргэдээ халамжаар угжаад хөгжсөн улс хаана ч байхгүй. Ажлын байр, үйлдвэр бий болгож байж л улс орно хөгжинө. Энэ чинь энгийн ойлголт шүү дээ.
-Өнөөдрийн идэх талхандаа санаа зовж амьдарч байгаа иргэд ирээдүйн улс орны хөгжлийн тухай бодож чадахгүй байна. Иргэдээ ядуу байлгах сонирхол улстөрчдөд байгаад байна уу?
-Халамжийн жижиг зүйлд хууртчихаад байна. Хэрэв ажлын байртай, үйлдвэртэй, цалин хангамж сайтай, орлоготой байсан бол иргэд хууртахгүй шүү дээ. Иргэдээ ядуу байлгаж саналыг нь худалдаж авч байна. Тухайн хүнд 100 мянган төгрөг үнэтэй байгаа учраас ийм мөнгөөр саналыг нь худалдаж авч байна. Хэрэв тэр хүн орлого өндөртэй бол 100 мянган төгрөгөөр саналаа худалдах уу. Германд иргэд сонгогчиддоо 100 евро өгвөл юу болох бол… АНУ-д 100 ам.доллар өгөөд саналыг нь худалдан авъя гэвэл юу болох бол… Гэтэл Монголд 100 доллар байтугай 30 ам.доллараар л саналаа худалдаж байна.
Нэргүй 2 минутын өмнө 202.21.120.62
30 гэдэг тоо л монголд моодлоод байх юм, 30 гэр бүл, 30 доллароор саналаа худалддаг гээд
и 1 цагийн өмнө 66.181.167.191
засс, чи өөрөө худалдаж авагсдын нэг биздэ, сууж бгаа нтр нь хэнийг доромжлоод байгаан
Zochin 3 цагийн өмнө 103.212.118.227
энэ нөхрийг одоо болиул шантааж хийж бгаад сайд болно болсныхоо дараа улсын хөгжлийг бодлого,төсөвийг энэ хулгайч л будлиантуулсан УИХ д бус шоронд суух ёстой үйлийн үр гэж буй үр хүүхэд чинь өөдлөхгүй дээ 10% минь
Зочин 3 цагийн өмнө 202.126.91.157
Тэгээд Дандаа мулгуу нарыг сонгодог!!!
Эрдэнэ 3 цагийн өмнө 66.181.186.151
хөгийн эр шүү
Ард 3 цагийн өмнө 202.9.46.118
их хурал засгийн газраа тараахаас өөр гарцгүй
Нэргүй 4 цагийн өмнө 202.126.91.158
сонгууль бол мөнгө тараахад л ялна энэ бол луйвар
лтуь 4 цагийн өмнө 202.9.46.6
Энэ н**ш хэдэн зуун саяар хулгайлдаг.
Нэргүй 4 цагийн өмнө 103.212.162.177
ийм л хоосон толгойтуудыг УИХ гаргачихаад ядуу байгаа улс чинь хохь нь ш дээ!!!
Нэргүй 2 цагийн өмнө 122.201.31.59
ажлаа хийж чадахгүй бол ард иргэдийн адил амьдар утаанлундаа амьдар түгжрэл дундаа амьдар
Нэргүй 4 цагийн өмнө 202.55.180.162
Энэ хүн улс төрийн хариуцлага хүлээгээд огцрох ёстой.
Нэргүй 4 цагийн өмнө 103.212.117.147
цалин, тэтгэвэрээ нэмэхгүй бол тэмцэнэ шүү
иргэн 4 цагийн өмнө 66.181.180.131
Энэ УИХ төрийн ажлын ямарч туршлагагүй баахан попорсон мэдлэг чадвар дутмаг, элдэв шар сонины сурвалжлагч голдуу цүнх баригчдаар дүүрсэн учраас төсвөө баталж ч чадсангүй. Одоо тарах л үлдэж дээ. Хэт мэдэмхийрч хэлээ зажилсан хийрхлээс нь болж улс орон, ард олон хохирч буйг тэд ойлгохгүй нь даанч харамсалтай. Эдийн засгийн А -ч үгүй атлаа Улс орны эдийн засаг санхүүг Сангийн сайдаас л илүү мэддэг мэт мэт аяглах нь б**с улаймаар
Нэргүй 4 цагийн өмнө 66.181.161.90
Чи ч олон жил худалдаж авсан даа хуудаг муу авлилагчин хулгайч
Зочин 4 цагийн өмнө 66.181.177.197
ТЕНДРИЙН 10 ХУВИЙГ ХУСДАГ АВИЛГАЧ ОДОО ТӨСВИЙН 10 ХУВИЙГ ХАЛААСЛАНА Л ГЭХ БАЙХ ДАА ЦАЙРСАН ХАР АВИЛГАЧ
Зочин 4 цагийн өмнө 66.181.177.197
ЭНЭ АВИЛГАЧИД САЙН САЙХАН ЮМ ГЭЖ БАЙНА УУ
Монгол 5 цагийн өмнө 81.185.164.236
Ийм сэтгэлгүй, эх орон, ард түмэнээ боддоггүй нөхрийг сонгож л байдаг тэнэг хүмүүс юм даа сонгогчид нь одоо яах вэ дээ уйл уйл
зочин 5 цагийн өмнө 103.57.92.185
Энэ хүн чинь 2025 оны төсвийг будлиантуулахад хамгийн их гар бик оролцсон поп н**ш шүү дээ.
Ийм лалрын шантаажчин хулгайчийг төсвийн бодлогын байнгын хорооныы даргаас огцруулаад УИХ-с хөөх хэрэгтэй.
Нэргүй 5 цагийн өмнө 43.242.242.57
Энэ доорхи комментыг уншихад энэ хүнд хайртай хүн нэг ч байхгүй бн да. ккк
сонгогч 5 цагийн өмнө 202.9.46.170
Хэрэв tөсвөө баталж чадахгүйгээс төрийн албаны 220 мянган албан хаагч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 660 мянган төгрөгөөр цалинж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэтгэвэргүй, халамжгүй болбол БОСЛОГО ГАРЧ УИХ тарж, ЗАСГИЙН ГАЗАР огцрох ХЭРЭГТЭЙ БОЛОХ БАЙХ ДАА….. тэгвэл ts. илжигдоржийн бах ханаж өнгөт хувьсгал гарах вий дээ ….!!!!!!!!!!!!!
Нэргүй 5 цагийн өмнө 202.21.114.93
Энэ Даваасүрэн, болд ерөө төмрийн дэлгэрсайхан хоёр монголын төрийг гацаасан, дарамталсан рэкетчин хүмүүсийг хурдан зайлуул! Дэлгэрсайхан зам тээврийн сайд болчоод төмөр замыг дураараа боомилж хувийн хэвшлийг ажиллуулахгүй, авилгал хээл хахуулийг тултал нь хөгжүүллээ!
Болд 5 цагийн өмнө 112.72.9.170
Муухай царайтай, муу үгтэй, улс орны хөгжлийн гацаа болсон хүн дэ. Оюу-толгойгоор шоудаж байж гарч ирсэн, одоо бас л төрөөс салахгүй юм, идэж ууж ханасан бол зайлмаар санагдах юм
Мкр 5 цагийн өмнө 103.10.22.163
Энэ Даваасүрэн улсаа ард иргэдтэй нь шувтан хорлож бдаг хог шаар сайд ЭХЯ сайд бхдаа 5 цах станц яг барих гэхэд хятадуудаар бариулахгүй гэж гүрийгээд бариагүй хятадууд хахуул өгдөг улс биш адгийн шантаажчин хулгайч
MONGOL 5 цагийн өмнө 202.55.188.99
Аятайхан л байгаарай муу бяслаг мин наад муу санаа заль чин одоо хол явахгүй ээ. Шорондоо орсон дээр шүү чи л 30доллараар санал худалдаж аваөд байгаа байлгүй
Нэргүй 6 цагийн өмнө 103.212.118.240
Хулгайч хулгайчийг бариарай гэдэг шиг попчин гар бусдыг поп чинь гэнээ
Нэргүй 6 цагийн өмнө 59.153.112.126
худалдан авагч нь үнэ ханшаа мэдэж байна тэ
Нэргүй 6 цагийн өмнө 203.98.76.77
Ер нь бол саналаа худалддаг нь үнэн бүхний нүдэн дээр л бүүр улайм цайм ил болчихсон, нөгөөдүүл нь ч бүүр сонгуулийн өмнө мөнгийг нь ав авчихаад сонголтоо хий гэсэн өмхий уриалга санаатайгаар тараадаг болсон. новшийн шуналтай улны иргэд нь үүнийг өлгөж аваад шүлэнгэтээд дайрчихдаг. Яаж ийм байж дараа нь улсын хөгжил, 30 жил эх орныг нь бүх муу муухайгийн ертөнцийн адагт аваачин цөлмөсөн хулгайчуудаас шударга ёс энэ тэр нэхэж утасны цаанаас ульцгааж чадаж байна аа
Нэргүй 6 цагийн өмнө 122.201.31.68
Даам гарцан муу хулгайч. Хариуцлага ярьвал энэ хүүрийг хамгийн түрүүнд чирж буулгах ёстой. Бүр Уих-н гишүүнээс нь огцруулах ёстой. Дараа нь Оюун-Эрдэнэ, Жавхлан хоёрыг танхимтай нь авч хаях ёстой. Ичдэггүй ширэн, ширмэн нүүртэй хулгайчууд.
789 6 цагийн өмнө 202.179.27.24
Энэ хүн Тэнгэрээс сая ирсэн бололтой. Өнгөрсөн 20 жил улсыг дампрууруулахад хамгийн их хувь нэмэр оруулж өөрөө л 10% иар баяжсан хулгайч. Хүүхдүүд нь хүртэл улсын 1,5 тэрбумаар гадаадад давуу эрхээр сурсан. Жонхуу-Фенгшүү-гурилчулуунтай нийлж хутган үймүүлсэн , шантаажаар амьдардаг хулгайч. Нямдорж чамайг юу гэж хэллээ. Чи юу мэддэг юм, 10% л ярь Даваасүрээн гэсэн шүү УИХ-ын танхимд.
Зөнч 6 цагийн өмнө 66.181.182.160
Хөвсгөлийнхөн 30 доллароор саналаа худалдаж,болиоч дээ!Худалдаж авсан Даваасүрэн чинь балмагдаад үнэнээ хэлчихэв, одоо дахиж битгий худалдаарай,за юу!
Дамба 6 цагийн өмнө 103.212.116.137
Бяслагны түүхий эд сүүгээ хаанаас экспортлох вэ,малаа саахаа болиод удаж байгаа тэгээд ч улиралын хамааралтай шдээ.Сум болгонд бяслагны үйлдвэр барьж өгөөд өрсөлдүүлээд ,уламжлалт бяслагаа шахахаа,идэхээ болих юм байх даа
10 %-д 6 цагийн өмнө 203.91.115.250
Гүлэг чинь өөрөө 30 доллар тараадаг байж
Нэргүй 6 цагийн өмнө 103.168.34.79
Жинхэнэ хорчин баагий гэсэн шүү энэ нөхөр
Нэргүй 6 цагийн өмнө 59.153.115.246
Мань хүн туршлагаасаа хуваалцжээ?!! Хөвсгөлийнхөн 30 доллараар саналаа худалдсан юм байна л даа??
Бат 6 цагийн өмнө 202.55.188.93
энэ с** алс ирээдүйгээ харсан мэдэгдэл хийж байна уу. бага хаадын үе шиг өөрийнхөө амийг аврахаар улайрчээнуу их л тодорхойгүй нохой доо
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.179.190
ЭНЭ ГОЁ ш*** ЮМАА.ӨМӨӨРӨӨД ҮХЭХ ГЭЭД БАЙСАН ОДОО БОЛХООР БИ ДЭМЖЭЭГҮЙ ГЭНЭ ЭЭ.
ИЙМ Л ШААРУУД ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРЧААД ДЭЭРЭЭС ШЭЭХ ЮМ.
зочин 6 цагийн өмнө 59.153.113.135
…..олон жил 30$-оор санал аваад хандаггүй туршлагтай туучий бэ? Ингэж доромжилоод сурчихсан "ПОПОР" гар бна даа…
Нэргүй 6 цагийн өмнө 59.153.112.186
10 хувь өөрөө худалдан авдаг бас үнээ өөрөө тогтоодог байх нь …н**ш өөрөө илчлэгдлээ
Зочин 6 цагийн өмнө 202.126.90.239
УИХ ын гишүүн төсвийг захиран зарцуулах эрхтэй юу?
Нэргүй 6 цагийн өмнө 192.82.64.153
попчин дурак шантаачин гэж нэр чинь үлдэж байна үр чинь хэцүү юм үзнэ дээ
Сонгогч 6 цагийн өмнө 202.179.30.66
сайхан поп гардаа шал худлаа
4 7 цагийн өмнө 122.201.31.161
chi ehleed Mongoliin erh ashigiin esreg ajillahaa bolichih . Byasagnii uilvder uls bariad Hyataduudad zarii ch geh shig. 1 uls uildver barilaa yu. 2 Teriig ashigts ajiluulaa yu.3 Hyataduud ter bsyslagnaas avlaa yu. Hogiin yu yarihaa boli. Heted tog husah gej soliorch ogohiin.
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.188.44
Жинхэнэ авилгачин баагий даа. Монгол улсыг тоногсодын тэргүүн эгний баагий шүү
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.191.55
Эх оронч гэж тойргийнхондоо шүтэгдсэн Ц.Даваасүрэн нар хүүхдээ, зарим нь бүр эхнэрээ улсын мөнгөөр гадаадын том их сургуулиудад сургасан гээд бодохоор элдэв хэрэгт орооцолдсон бусад улстөрчид түмний хүүхдийн сурч боловсрох боломжоос хэрхэн яаж хулгайлж суугааг яриад ч хэрэггүй.
Зочин 7 цагийн өмнө 103.168.34.153
Жинхэнэ попрогчийн гол дүр,
Нэргүй 7 цагийн өмнө 180.149.65.2
н**ш минь чиний хийсэн чанар муу үнэ ихтэй бяслагийг хүчээр хэн нэгэн худалдаж авах хэрэгтэй болохыг ойлгох хэрэгтэй
Бадарч тахар 7 цагийн өмнө 139.5.219.71
нэг ногоон хорьтоор л худалддаг шүү дэ ! чи баян болохоороо зуун мянгыг өгч саналыг худалдаж авдаг байх !
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.190.205
чаддаг л юм бол наад Данхан толгойтой Бэрхийн тэнэг галч аа зайлуулаач
Нэргүй 7 цагийн өмнө 139.5.216.118
Шантаж л***р
Нэргүй 7 цагийн өмнө 202.21.109.38
Харахаар дотор муухайрмаар, хүний үнэргүй л нөхөр дөө
Нэргүй 7 цагийн өмнө 202.126.89.228
зальтай чөтгөр. Олон жил хахууль өгч дэвшсэн байх нь ээ. Ийм хүн бидний дээр сандайлсанд бидний өөрсдийн муугийнх…
ДОРОМЖЛОХОО БОЛИОЧ 7 цагийн өмнө 202.70.43.34
Бүүр нэг худалдаад аваад сурцан10% байна даа Хүндэт Хөвсгөлчүүдээ ….Энэ БАЛИНЧ-аа аваачээ ХӨВСГӨЛ-чүүдэээ
Нэргүй 7 цагийн өмнө 66.181.160.80
Зайлаа, санал худалдаж авдаг зүйл монголыг хэзээ ч сэхээхгүй
Зочин 8 цагийн өмнө 66.181.185.89
Энэ 10% п*с** Монголчууд нтр гээд гадны хүний нүдээр биднийгээ хараад унав, доллар нтр ч гэх шиг лагай чинь. Улсын юм болгоноос 10 хувь гуссаар байгаад цулайж дээ. Нээх хуруу гараа гозолзуулаад загнах гэсэн аястай, хойд "ах" нарынхаа стайлыг нууж хаахгүй илэрхийлдэг болоод байна уу үгүй юу.
Нэргүй 8 цагийн өмнө 202.9.41.38
Монгол улсын түүхэнд тохиосон гамшиг, гайхамшигт ПОП гар чинь жинхэнэ 10%-ийн Ц.Даваасүрэн ш дээ. Багануурт баригдах гэж байсан 5-р Цахилгаан Станцыг Оросын нууц даалгавраар Ц.Даваасүрэн, Ч.Мөнхбаяр нар "бөөн хятадууд ороод ирлээ" гэж попрон, зогсоосон хүн ш дээ. Хожим Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай хамтарсан хэргээр Монгол улсын шүүхээс ял сонссон… Ц.Даваасүрэнгийн балагаар жил бүр л 200 сая ам.доллар буюу 700 тэрбум төгрөг цахилгааны төлбөр гэж Орос руу төлж байна.
И 8 цагийн өмнө 103.168.34.146
Будилсан төсөвтэй холбоотойгоор Даваасүрэн, Жавхлан, Номин, …нарыг ОюунЭрдэнэтэй нь цуг зайлуул
Нэргүй 6 цагийн өмнө 59.153.115.246
Төсвөө батлуулж чадаагүй Засгийн газар огцордог журамтай!!! Мөнгөгүй Засгийн газар яаж ажил явуулах билээ дээ, тийм биз дээ??
Зочин 8 цагийн өмнө 103.212.116.235
Төрийн албаныхаанд цомотгол 30 хуьд нь хийх хэрэгтэй хий хоосон цаасан дээр ажиллаж тэрийгээ давтдаг бугшсан хоцрогдсон мэдлэг дорой хов ярих завтай.
Нэргүй 8 цагийн өмнө 202.21.118.125
Попрох, шантаажлах ажлыг хамгийн сайн төгс хийдэг нөхөр бол 10 хувь өрөө ш дээ. Одоо ард түмэн хохирно гээд шантааж хийж бүх юмыг гацаах, нөгөө гишүүдээ харлуулах тактик руугаа орлоо доо
Нэргүй 8 цагийн өмнө 202.21.118.125
Попролтыг чи л өөрөө хамгийн сайн хийж чаддаг хүн дээ. Одоо ард түмэн хохирно гээд бүгдийг гацаах, буруутгах асуудал руу оруулж бгаам бна даа. Олиггүй их юм гарна даа энэ нөхрөөс
Нэргүй 8 цагийн өмнө 202.55.188.125
үнээн
Нэргүй 8 цагийн өмнө 103.168.34.146
энэ Даваасүрэн шиг муу хүн хорвоод ховор. Ам ажил 2 нь 180° зөрнө. Хавсгөлийнхөн яагаад танидаггүй юм, байнга л гаргачих юм.
Нэргүй 8 цагийн өмнө 202.55.188.125
үнээн
зочин 7 цагийн өмнө 66.181.160.50
Байгаагаасаа шилээд шилээд энэ л байхгүй юу дааааа
Нэргүй 7 цагийн өмнө 202.9.40.90
чукча
Нэргүй 7 цагийн өмнө 202.9.40.90
чукча Өөрийн хүүхдийн сургалтын төлбөрийг төлөхөөс мөнгөө харамлаж, татвар төлөгчдийн мөнгөөр төлбөрөө дандаа төлүүлдэг нарийндаа хатсан хар л***р.одон удаа сууснаа ашиглаад бяслагны үйлдвэрээс өөр юм байхгүй түүгээр чинь яах юм, өөрөө зажил!.хийсэн юмгүй хэнхэг
Нэргүй 8 цагийн өмнө 202.9.41.38
Энэ солиотой амьтан улс төрөөс зайлж, орон зайгаа залууст тавьж өгөөсэй. Төрийн албанд 230,000 хүн ажиллаж байгаа нь бараг хувийн хэвшилтэй адилхан болчихсон. Мал дээр 700,000 иргэд бий. Цөөхөн хувийн хэвшлийн ажилчид бусдыгаа тэжээж байгааг яагаад ойлгодоггүй юм бэ? Хятадын Сужоу гэдэг ганц хотын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн нь 300 тэрбум ам.доллар, Монгол улсын ДНБ нь 20 тэрбум, Хятадын ганц хотоос 15 дахин бага мөнгө олж байж төсвөө хайр гамгүй нэмэгдүүлж болохгүй.
Нэргүй 4 цагийн өмнө 202.179.24.247
сүүлчийн өгүүлбэрийг чинь энэ хүн хэдэн жилийн өмнөөс хэлээд байсныг уншаад ойлгоогүй юү
Нэргүй 8 цагийн өмнө 59.153.87.59
Өвлийн өвгөн ааваас эх оронд минь төгс эх оронч удирдагч өгөөч гэж гуйх л үлдэж дэ.
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.188.70
10 хувийн даваасүрэн гуай мөн ч их уянгалж байх шив, зайлсан бай даа.
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.168.164
"Таван толгой Дулааны станц" ын төслөөс хэдэн хувийг нэхээд яагаад гацаагаад бариулаагүйгээ яриач муу урвагчаа. Чам шиг юмнууд л ард түмний нэр барьж муу юмаа халхалдаг шүү дээ.
Шудрага 8 цагийн өмнө 203.17.23.197
Монголд лидер удирдагч алга. Баахан идэж уухаас өөр юм сэтгэхээ байсан луйварчид УИХ,засгийн газрыг дүүргээд сууж байна. Олигтойхон удирдагч байсан бол төсөв орон тоогоо зохистой хэм хэмжээнд нь тогтоож улсаа хөгжүүлэх бололцоо байсаар байна. Юуны өмнө төрийн яамдынхаа тоог бууруулж 9 гол яаманд бүтцээ зангидах бололцоо байна. Мөн яамдын харьяалалын агентлаг зэрэг дагавар нэгжүүдийг 50 хувь цөөлөх бололцоо байна. Одоогийн халамжийг 70 хувиар бууруулж болно
лутаа 8 цагийн өмнө 66.181.164.23
Улаа шагайсан хэдэн хүүхэд улс болж тоглож байна, яана даа үр хойч минь
….яана даа яана
Нэргүй 8 цагийн өмнө 139.5.217.244
Монгол төрийн хөгжлийг хойш нь татагч
Бэлтэс мөрөнгийхөн энэ юмаа яасан гэж гаргаад бдаг юм
zochin 8 цагийн өмнө 64.119.31.179
Ene odoo ter cheese-nii uildverteigee zailaach
zochin 8 цагийн өмнө 202.179.18.242
s** mini heregui olon ymdii toogoo tsuuluu. Ydarsan irgediigee muruuruu ajil hiij bhad tsomohtold oruulna gej gutsdag haltriig hen songosiin be. Songoson erguunuud eniig avaad BYSLAGNII uildveree ajluul
Нэргүй 8 цагийн өмнө 192.82.92.204
Арван хувь Аваасүрэн байгаа цагт Монгол Улс хөгжихгүйш дээ
ҮХЭР МОНГОЛ 8 цагийн өмнө 202.21.110.94
ЭНЭ АЛИАЛАГЧ НӨХРИЙГ ЦЭНГҮҮН ПАЦААНААР СОЛИХ ХЭРГТЭЙ ДЭЭ……….
Нэргүй 8 цагийн өмнө 66.181.176.224
demjmeer tulagtai hyn shyy
Зочин 8 цагийн өмнө 66.181.177.197
ЭНЭ АВИЛГАЧИЙГ ТӨСВӨӨС ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ҮРГЭЛЖ БҮТЭЛГҮЙТНЭ. ТӨСВИЙН 10 ХУВИЙГ ХАЛААСЛАНА ГЭЖ Л ЯРЬДАГ АВИЛГАЧ ШҮҮ ДЭЭ
зочин 8 цагийн өмнө 139.5.216.98
Байнгын хорооны дарга хариуцлага хүлээхдээ тулахаар хөлсний сэигүүлч дуудаж ярилцлага өгч өөрийгөө зөвтгөж энэ тэр …
Нэргүй 9 цагийн өмнө 66.181.190.205
хөөе чи ТВЕА компаниас авсан 10 сая $ яасан чи муу үхээр. идэж ууж ханадаггүй юу
10+1 9 цагийн өмнө 157.15.7.105
Zugger zailaach
10 9 цагийн өмнө 202.70.43.34
Социализм, Популизм, Коммунизм 3-аасаа Бүрэн Салж, Төр нь Авилга, Хулгай, Шамшигдуулалтаа Зогсоож, Нийгэм нийт нь Тогтворжиж, Ажиллаж Хөдөлмөрлөн, жинхэнэ Ардчилсан Улс орон болох өдөр, цаг хэзээ вэ……….
Нэргүй 9 цагийн өмнө 124.158.108.251
Сэтгүүлч эцэст нь яг хийсэн сайхан асуулт тавьлаа. Хариулт нь тийм шүү гэсэн хариулт авлаа.
Нэргүй 9 цагийн өмнө 202.9.40.55
Бузрын л*****н хулгайн төсөв 70 хувь нь адгиын хулгайн төсөв 35 их наяд аймшгийн тоо шүү. 25 их наядыг 3.5 сая ард түмэнд олгход бүх хүнд 7.2 сая болдгиймаа л*****н хулгайг тасд.
Irgen 10 цагийн өмнө 70.187.210.175
Ene davaasyren shudarga carailsan ih medegvh urvagch bijeee