Монреалийн "La Presse" сонины гэмт хэргийн сурвалжлагчийн аминд хүрсэн тохиолдолд 71 мянган ам.доллар олгохоор төлөвлөж байсан тухайгаа Фредерик Силва илчилжээ. Тэрбээр 2021 онд хүн амины гурван гэмт хэрэг үйлдсэн болон үйлдэхийг завдсан гэх хэрэгт буруутгагдаж, 2022 онд ял авснаар цагдаагийн мэдээлэгч болсон байдаг. Тухайн үед "La Presse" сонины сурвалжлагч Даниел Рено хэргийг сурвалжилж байсан байна.
Цагдаагийн мэдээлэгч болохын тулд Силва бүх гэмт хэргийн түүхээ илчлэх ёстой байсан гэж "La Presse" мэдээлсэн.
Улмаар Силва хэргийг нь сурвалжилж байсан сэтгүүлч Реног хөнөөх хуйвалдаан зохион байгуулж, их хэмжээний мөнгөн дүн амласан тухайгаа илчилж, хүлээн зөвшөөрсөн байна. 2021 онд Силва шүүгдэж байх үедээ уг хэргийг үйлдэх боломжтой хоёр этгээдтэй холбогдож, мөнгийг санал болгосон ч татгалзсан хариу авчээ.
Учир нь тухайн хоёр хүн сэтгүүлчийн амь насыг хөнөөх нь олон нийтийн дунд чимээгүй өнгөрөөд үлдэх асуудал биш гэдгийг хэлсэн байна.
"La Presse"-ын мэдээлснээр, Силва хоёр сарын турш хөлсний алуурчин олох гэж төрөл бүрийн гэмт бүлэглэлийн гишүүдтэй холбогдсон ч бүтэлгүйтсэн аж. Эцэст нь тэрбээр эрэн хайх ажлаа орхиж, илүү чухал асуудлуудад анхаарлаа хандуулсан гэж цагдаа нарт хэлжээ. Силвагийн хувьд бүх насаараа хоригдох ялтай. Сурвалжлагч Рено энэ талаар хэлэхдээ "Би өөрийгөө цензурддэггүй. Гэхдээ гэмт хэрэгтнүүдийн хувийн амьдралын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй, амь насанд нь аюул учруулахгүй байхын тулд үргэлж биеэ барьж, хянамгай ханддаг. Тиймээс би хэзээ ч хэн нэгэн намайг хөнөөх гэж оролдоно гэж бодож байсангүй" гэжээ.
Нэргүй 2024-12-01 66.181.184.195
өөрөө л хянамгай бай, улаа ширлэ.
Нэргүй 2024-12-01 59.153.115.246
Фредерик Силва гэж хэн юм бэ??
Зочин 2024-12-01 202.9.40.50
Алдартай дуучин хүн. түүнийг танихгүй болохоор чи улны орк юмаа.
Нэргүй 2024-12-01 66.181.183.61
Алны Орк гээч тэнэгээ
Нэргүй 2024-12-01 122.201.31.100
arai ch dee. odoo boltol silvag meddegui yumuu