Япон: Монгол Улсын зэвсэгт хүчинд хангамж олгоно

Хуучирсан мэдээ: 2024.12.01-нд нийтлэгдсэн

Япон: Монгол Улсын зэвсэгт хүчинд хангамж олгоно

Япон: Монгол Улсын зэвсэгт хүчинд хангамж олгоно

Японы засгийн газар Филиппин, Индонези, Монгол, Жибути зэрэг улсыг Аюулгүй байдлын албан ёсны тусламжийн (OSA) зорилтот улсаар сонгохоор төлөвлөж байна. Тодруулбал, эдгээр орнуудын зэвсэгт хүчинд батлан хамгаалах хэрэгсэл болон бусад хангамжийг үнэ төлбөргүй нийлүүлнэ гэж засгийн газрын эх сурвалжууд мэдээлжээ. Улс орон бүрийн онцлогт тохируулан сонор сэрэмж, ажиглалт, агаарын хөдөлгөөнийг удирдах зорилгоор ашигладаг радар зэрэг тоног төхөөрөмжийг олгох бөгөөд дөрвөн улсад нийлүүлэх нийт хангамж 5 тэрбум иен орчим болно.

Японы засгийн газар тун удахгүй эдгээр дөрвөн орны салбар хариуцсан албан тушаалтнуудтай уулзаж, хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Тус улсаас Монгол Улсад агаарын хөдөлгөөнийг удирдах үйл ажиллагаатай холбоотой тоног төхөөрөмжийг нийлүүлэхийг зорьж байна.

Учир нь Монгол Улс урд, хойд хөрш орноос гадна бусад улстай дипломат харилцаа тогтооход нэн анхаарч буй. Тиймээс хөрш орнуудын эрчим хүчний нөөцөд хэт их найдлага тавихаас сэргийлэх үүднээс батлан хамгаалах хэрэгсэл, бусад хангамжийг нийлүүлнэ гэж төлөвлөжээ.

Далайд гарцтай орнуудын хувьд эргийн радар, эргүүлийн хөлөг онгоц зэргийг нийлүүлж магадгүй.

Хөгжлийн албан ёсны тусламжаас ялгаатай нь "OSA" нь улс орнуудын зэвсэгт хүчинд шууд туслалцаа үзүүлэх боломж олгодог. Өнгөрсөн санхүүгийн жилд Японы засгийн газар "OSA" хөтөлбөрийн эхний шатанд Филиппин, Фижи зэрэг дөрвөн улс, орныг тоног төхөөрөмжөөр хангаж байжээ. Энэ талаар засгийн газрын өндөр албан тушаалтан хэлэхдээ "Бусад улсын зэвсэгт хүчинтэй харилцах харилцаа эрс сайжирч байгаа тул хэрэгтэй гэж үзсэн хангамжийг олгох болно" гэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: THE JAPAN NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
53
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж