The MongolZ зогсоох баг байсангүй, тэд хасагдах шатны эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2024.12.01-нд нийтлэгдсэн

The MongolZ зогсоох баг байсангүй, тэд хасагдах шатны эрхээ авлаа

The MongolZ зогсоох баг байсангүй, тэд хасагдах шатны эрхээ авлаа

НЭМЭЛТ:

The MongolZ эхний шатны гурав дахь тоглолтдоо GamerLegion багийг хожиж, 3-0 гэсэн амжилттай хасагдах шатанд шалгарлаа. "Mirage", "Anubis" дээр болсон тоглолтод The MongolZ илт илүүрхэж, дараалан хожив. Одоогийн байдлаар The MongolZ болон Team Liquid нар 3-0 гэсэн амжилттай дараагийн шатны эрхээ авчээ.


"CS2"-ийн Мэйжор тэмцээн өчигдөр/2024.11.30/ Шанхай хотноо эхэлсэн. Тэмцээний эхний өдөр "Opening Stage"-ийн тоглолтууд болж, Монголын "The MongolZ" баг Хятадын "Rare Atom" болон Бразилын "MIBR" багуудыг дараалан хожиж, 2-0 гэсэн амжилтыг үзүүллээ. Өнөөдөр тэд 16:00 цагаас Германы "GamerLegion" багийн эсрэг тоглоно. Хожсон баг нь "Elimination Stage" руу шалгарах бол хожигдсон баг нь дахин дараагийн шат руу шалгарах боломжоо эрэлхийлнэ.

Хоёр баг өмнө нь хоёр удаа учраа таарч байсан бөгөөд 1:1 гэсэн тэнцүү харьцаатай байна. Өнөөдөр хайнаа хагалах гурав дахь тулаан биднийг хүлээж байна.

Парисын Мэйжороор гэнэтийн бэлэг барьж, финалд хүрч байсан "GamerLegion" баг өчигдөр Бразилын "FURIA" болон "paiN" багуудыг хожжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж