The MongolZ зогсоох баг байсангүй, тэд хасагдах шатны эрхээ авлаа

The MongolZ зогсоох баг байсангүй, тэд хасагдах шатны эрхээ авлаа

The MongolZ зогсоох баг байсангүй, тэд хасагдах шатны эрхээ авлаа

НЭМЭЛТ:

The MongolZ эхний шатны гурав дахь тоглолтдоо GamerLegion багийг хожиж, 3-0 гэсэн амжилттай хасагдах шатанд шалгарлаа. "Mirage", "Anubis" дээр болсон тоглолтод The MongolZ илт илүүрхэж, дараалан хожив. Одоогийн байдлаар The MongolZ болон Team Liquid нар 3-0 гэсэн амжилттай дараагийн шатны эрхээ авчээ.


"CS2"-ийн Мэйжор тэмцээн өчигдөр/2024.11.30/ Шанхай хотноо эхэлсэн. Тэмцээний эхний өдөр "Opening Stage"-ийн тоглолтууд болж, Монголын "The MongolZ" баг Хятадын "Rare Atom" болон Бразилын "MIBR" багуудыг дараалан хожиж, 2-0 гэсэн амжилтыг үзүүллээ. Өнөөдөр тэд 16:00 цагаас Германы "GamerLegion" багийн эсрэг тоглоно. Хожсон баг нь "Elimination Stage" руу шалгарах бол хожигдсон баг нь дахин дараагийн шат руу шалгарах боломжоо эрэлхийлнэ.

Хоёр баг өмнө нь хоёр удаа учраа таарч байсан бөгөөд 1:1 гэсэн тэнцүү харьцаатай байна. Өнөөдөр хайнаа хагалах гурав дахь тулаан биднийг хүлээж байна.

Парисын Мэйжороор гэнэтийн бэлэг барьж, финалд хүрч байсан "GamerLegion" баг өчигдөр Бразилын "FURIA" болон "paiN" багуудыг хожжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

өөө 2024-12-01 66.181.164.23

21 р зуунд тархи л аварна доо, МАН ай МАН гарууд нүүрсээ зүүдэлсээр ухсаар хулгайлсаар идэж уусаар 22-р зуунтай золгох биз. 10 ийм баг байхад Монгол нүүрс ухаж утааандаа хордох шаардлагагүй гэдгийг л харуулаад байгаам даа, ганц ч гэсэн чипний үйлдвэр оруулаад ирчий гэх сэтгэлтэй МАН мал байхгүйл дээ

Avatar

Өвгөн Балдан 2024-12-01 66.181.176.14

Үнэхээр бахархаж байна. Санжаасүрэнгийн Зориг "…Би монгол хүний саруул ухаанд итгэдэг…" гэсэн шиг Би монгол улсын залуусын хүчирхэг оюу ухаанд (IQ) итгэдэг. Бас монголчууд цөөхүүлээ биш…

Avatar

Өвгөн Балдан 2024-12-01 66.181.176.14

Үнэхээр бахархаж байна. Санжаасүрэнгийн Зориг "…Би монгол хүний саруул ухаанд итгэдэг…" шиг Би монгол улсын залуусын хүчирхэг оюу ухаанд (IQ) итгэдэг. Бас монголчууд цөөхүүлээ биш…

Avatar

Нэргүй 2024-12-01 122.201.31.227

Ингэж орчуулах гэж. Хэрэг алгаа. Хасагдах шатны эрхээ авлаа гэнээ. Дараагийн шатанд тэнцлээ л гэнэ биз дээ. Хасагдчихаа юу шгж бодлоо шүү.

Avatar

Нэргүй 2024-12-01 76.68.83.100

Тэр олон сая живаа Xятад, бараг xагас сая xүнтэй Бразил, Европийн xолбооны толгой улсыг xожино гэдэг баxарxмаар энэ толгой тарxинуудаа төрөөс дэмжиx xэрэгтэй, цөөн Монголийг тарxи л аварна, булчин биш.

Avatar

Нэргүй 2024-12-01 76.68.83.100

Эд сайн юм аа, Амжилт !!!

Avatar

хүннү 2024-12-01 202.9.46.88

Энэ хүүхдүүдэд амжилт хүсэе. Төр засаг энэ хүүхдүүдийн хөдөлмөрийг үнэлэх ёстой. Олимп, тив дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчидтай адилхан цалин хангамж өгөх ёстой шүү. Ирээдүйд Монгол улсаа гадна, дотоны хакерчидаа хамгаалах гол мэргэжилтэн нь энэ хүүхдүүд л байх болно.

Avatar

Нэргүй 2024-12-01 202.9.40.48

Дүү нартаа амжилт хүсье.

Avatar

ҮХЭР МОНГОЛ 2024-12-01 202.21.110.94

ЗА. АЛААД ӨГНӨ ШҮҮ……МУУСАЙН ХАРГИСУУДЫГ…………

Avatar

Нэргүй 2024-12-01 66.181.183.232

Өнөөдрийн Монгол залуусын цог хийморийг эндээс нэг хар"ьяа !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж