Оюун ухааны ялалт | News.MN

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Оюун ухааны ялалт

Арван долоохон настай шатарчин охин дэлхийн аварга цол хүртсэн амжилт оюун ухааныг дээдлэн хүндэлдэг монголчуудын хувьд яахын аргагүй баярт үйл явдал байлаа. Улсын аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын бусад олон арван тэмцээнээс медаль хүртэх болсон бяцхан охиныг бусдаас ялган тодруулсан амжилт нь 2006 оны өсвөрийн шатарчдын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн үйл явдал байсан юм. Улмаар 2007 оны Дубайн аварга шалгаруулах тэмцээний аварга болж, өсвөрийн шатарчдын азийн шилдэг тамирчин болж байсан А.Энхтуул энэ онд багийн дэлхийн аваргын амжилтаа баталж, сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн нь Монголын оюуны спортын түүхэнд тэмдэглэгдэх онцгой амжилт байсан юм.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэнгийн удирдлагад бэлтгэлээ базаадаг авьяаслаг шатарчин охин хэдхэн хоногийн өмнө МУИС-ийн Хятад хэлний ангийн оюутан болсон байна.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

17 2010-09-06 202.126.91.246

17 хон настай гэж ирээд л бичсэн байх юм Шатраар бол хөгширсөн нас шүүдээ Тэгээд бас юун дэлхийн аварга Сурагчдын тэмцээнд л түрүүлсэн байна шүүдээ

Avatar

saihaan 2010-09-06 202.180.219.23

saihan medee bnaa amjilt duu dee

Avatar

amjilt 2010-09-06 202.180.219.23

bayar hurgie goe yuum a yaaj ene huurhun ohin shig boloh be aan

Avatar

ama 2010-09-06

amjilt mundag yum aa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж