Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Оюун ухааны ялалт

Арван долоохон настай шатарчин охин дэлхийн аварга цол хүртсэн амжилт оюун ухааныг дээдлэн хүндэлдэг монголчуудын хувьд яахын аргагүй баярт үйл явдал байлаа. Улсын аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын бусад олон арван тэмцээнээс медаль хүртэх болсон бяцхан охиныг бусдаас ялган тодруулсан амжилт нь 2006 оны өсвөрийн шатарчдын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн үйл явдал байсан юм. Улмаар 2007 оны Дубайн аварга шалгаруулах тэмцээний аварга болж, өсвөрийн шатарчдын азийн шилдэг тамирчин болж байсан А.Энхтуул энэ онд багийн дэлхийн аваргын амжилтаа баталж, сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн нь Монголын оюуны спортын түүхэнд тэмдэглэгдэх онцгой амжилт байсан юм.

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэнгийн удирдлагад бэлтгэлээ базаадаг авьяаслаг шатарчин охин хэдхэн хоногийн өмнө МУИС-ийн Хятад хэлний ангийн оюутан болсон байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж