"Тавантолгой түлш" ХХК-ийн менежмент 12-р сарын 1-ээс нийслэлд шилжинэ

"Тавантолгой түлш" ХХК-ийн менежмент 12-р сарын 1-ээс нийслэлд шилжинэ

"Тавантолгой түлш" ХХК-ийн менежмент 12-р сарын 1-ээс нийслэлд шилжинэ

Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор түүхий нүүрсний хэрэглээг хориглох тухай 18 дугаар тэмдэглэлд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн ТУЗ-ийн 23 дугаар тогтоолыг үндэслэн "Тавантолгой түлш" ХХК-ийг байгуулсан байдаг. Тус компанийн хувьцааны 51 хувийг "Эрдэнэс Тавантолгой" ХХК, 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг ТӨБЗГ тус тус эзэмшдэг.

Мөн тус компани баруун, зүүн, төв гэсэн гурван үйлдвэртэй. Баруун бүсийн үйлдвэр СХД-т байрладаг бөгөөд жилд 600 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Төвийн бүсийн үйлдвэр Баянгол дүүрэгт байрладаг 200 мянган тонн хүчин чадалтай бол зүү үйлдвэр нь Төв аймагт байрладаг бөгөөд жил 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэдэг.

Түүнчлэн тус компани нь 2023 онд хийсэн нүүрсний сонсголын үеэр нийт 413.3 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 997.2 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, 583.9 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байсан.

Тэгвэл “Тавантолгой түлш” ХХК-г төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүллээ.

Тодруулбал, хотын дарга Х.Нямбаатар "Тавантолгой түлш" ХХК-ийн менежментийг нийслэл рүү шилжүүлэх ажлыг 2023 оноос эхлүүлсэн. Улмаар ирэх 12 сарын 1-нээс буюу маргаашнаас тус компанийн менежментийг нийслэл хариуцахаар боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-30 103.212.117.180

энэ дүйвээнд МАНгасууд идэж өгнө дөө.

Avatar

Нэргүй 2024-11-30 202.70.43.34

ТӨР өөрөө Өмчтэй, Аж Ахуйтай, БЭТ-тэй, Хуультай юм юмтай АГУУ ТӨР шүү

Avatar

Нэргүй 2024-11-30 202.70.43.34

ТӨР-ийн Хариуцсан юм бүхэн БҮТЭЛГҮЙ байх юм дааа

Avatar

Нэргүй 2024-11-30 66.181.190.205

Муужруулдаг түлшээр ард түмний эсрэг геноцид үйлдсэн Хүрэлсүхийг ОУ-ын шүүхийн тавцанд аваачиж хэрэг үүсгэцгээе

Avatar

түлш 2024-11-30 103.212.118.148

ХОРТОЙ ТҮЛШЭЭ ХОР ХОР БОЛИОЧ ЭЭ ЭНЭ ТӨРӨӨС АМИА НЭХЭЦГЭЭ

Avatar

Нэргүй 2024-11-30 124.158.107.90

Сагсуу Хүүк ЕС байхдаа Гашуунсухайтын төмөр замыг өргөн болгож жонхууруулсан, Нефтын үйлдвэр гэж хөрөнгө оруулалт нь байнга нэмэгддэг, дуусдаггүй дампуу үйлдвэр, Таван Толгой Түлш гээд бас завхарсан мөнгө иддэг иргэдээ хордуулдаг ……. энэ бүгд ард олны нуруун дээр ачаа болон ирж байна. Ямарч тооцоо судалгаагүй…… тэнэг тэнэг төсөлд хамаг мөнгөө үрж, хулгайлж ……… үр ашиггүй төслүүд, эцэст нь ард түмэн төлдөг. Хүүк ард олноо ядууруулсан.

Avatar

Нэргүй 2024-11-30 66.181.177.130

по ганбаатар цөм баяжаад үхтэлээ айлтгүй болсондоо даанч шингэх ходоодтой байгаасай

Avatar

Нэргүй 2024-11-30 139.5.216.158

Түүхий нүүрс хориглосон нь олон Монгол хүний аминд хүрлээ. Нийслэлийн хүн амыг, ялангуяа гэр хорооллынхныг цөөлөх зорилготой байсан юм шиг байна лээ

Avatar

Нэргүй 2024-11-30 139.5.216.181

ХҮРЭЛСҮХИИН БИЗНЭС

Avatar

Нэргүй 2024-11-30 202.9.40.130

Хулгайч манж х***а л******д хулгай шаачаад л***р болх блохоор шалчигнж лаларуудыг л***р болго.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж