НЭМЭЛТ:
The MongolZ баг хоёр дахь тоглолтоо Бразилын "MIBR" багийн эсрэг хийн 13-6 гэсэн харьцаатай хожлоо. Ancient болсон тоглолтод Б.Аюуш буюу "Mzinho" 20-14 гэсэн үзүүлэлттэй аллагынхаа тоогоор багаа тэргүүлжээ. Тэд маргааш "Elimanation Stage" руу шалгарах тун хариуцлагатай тоглолтыг хийнэ. Эхний өдрөө тэд 2-0 гэсэн амжилттай өндөрлүүлж байна.
The MongolZ баг эхний тоглолтдоо Хятадын Rare Atom багийг 13-2 гэсэн харьцаатай хожлоо. Anubis дээр болсон тоглолтод The MongolZ баг өрсөлдөгч багтаа боломж олгосонгүй.
Цахим спортын "CS2"-ийн Шанхайн Мэйжор өнөөдөр/2024.11.30/ албан ёсоор эхэллээ. Арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хүртэл тив, бүс нутаг бүрээс шалгарсан шилдгийн шилдэг 24 баг түүхэнд мөрөө үлдээж, домгуудын эгнээнд нэрээ мөнхлөхийн төлөө өрсөлдөх болно.
1.25 сая ам.долларын шагналын сантай тэмцээний эхний өдөр "Opening Stage"-ийн тоглолтууд эхэлсэн бөгөөд Монголын "The MongolZ" баг 14:00 цагаас Хятадын "Rare Atom"-ийн эсрэг тоглоно. Энэ шатанд гурван хожил байгуулсан багууд "Elimanation Stage" руу дэвших юм. Харин гурав хожигдсон багууд тэмцээнээ өндөрлүүлнэ.
Мэргэжилтнүүдийн олонх нь "The MongolZ" багийг 3-0 гэсэн амжилттай, төвөггүйнхэн дараагийн шатанд шалгарна гэж үзэж байна.
ҮХЭР МОНГОЛ 2024-11-30 202.21.110.94
АА……….САЙХАН, САЙХААН…..
Нэргүй 2024-11-30 59.153.112.186
хөдөлсөн ч спортын төрөл боссон ч спортын нэг төрөл, одоо сайхан баавал спорт болох л үлдлээ
зочин 2024-11-30 14.1.81.141
Амжилт бас дахин амжилт!