Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

Дотоодын цэргийн байгууллагад татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчид эх орон, ард түмнийхээ өмнө үнэнчийн баталгаа болсон “Цэргийн тангараг”-аа Баасан гаригт /2024.11.29/ нэр төртэйгөөр өргөлөө.

Энэхүү арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул нар оролцсон юм.

Дотоодын цэргийн байгууллага нь 103 жилийн түүхтэй бөгөөд мэргэшсэн, чадварлаг бүрэлдэхүүнтэй, үйл ажиллагаандаа хууль ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдлэх, шуурхай тасралтгүй байх зарчмыг баримтлан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ иргэдэд "цэрэг эх-оронч үзэл", хүмүүжил олгож, эр цэргийг бэлтгэх залгамж холбоог үргэлжлүүлэн гүйцэтгэж байна.

Ийнхүү хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаанд нь мэргэжил олгож, цагдаа, дотоодын цэргийн алба хаагчаар бэлтгэх, мөн авто засварчин, цахилгаанчин, гагнуурчин, токерчин, барилгын засал чимэглэлчин зэрэг нийгэмд эрэлттэй 8 мэргэжлээс сонгон эзэмшүүлж, мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, Монгол банктай хамтран санхүүгийн мэдлэг, боловсрол олгож, залуу үеийнхнийхээ ажил, амьдралын гарааг зөвөөр эхлүүлэхийг зорин ажиллаж байна.

ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-30 103.212.118.134

тангараг өргөх ёслолын ажиллагаагүйгээр зүгээр л тангараг гэдэг үгэнд бүгд багтаж байдаг

Avatar

Нэргүй 2024-11-30 202.131.225.197

ГАЖ ДОНТОЙ, ОФИЦЕР НЭР ЗҮҮСЭН ХҮН ХОГНУУДДАА ХҮҮХДҮҮД ЗОДОЖ АЛЖ БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ НЬ САЙН ОЙЛГУУЛААРАЙ ДАА!!!

Avatar

Нэргүй 2024-11-30 139.5.216.158

Эрх мэдэлтэй даргынхаа
Энхрий гарын чилээг гаргаж
Эд эрхтэнээсээ салж,
Эрүүл мэндээрээ хохирч,
Элий балай болж
Энэ амиа алдталаа диаграмдуулсан ч
Эрхэм дарга таныгаа
Эрүүгийн хэрэгтэн болгохгүй гэдгээ
Эр цэргийн ёсоор тангараглаж байна.

Avatar

Нэргүй 2024-11-30 202.131.234.123

одоо ч зодуурын улирал эхлэллээ дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж