НИТХ-ын ээлжит бус II хуралдаан Баасан гаригт боллоо. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин танилцууллаа.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын эх үүсвэрийн 55.6 хувийг гэр хороолол, 28.9 хувийг автомашин, 15.5 хувийг усан халаалтын зуух, бага оврын халаалтын зуух, дулааны цахилгаан станцын үндсэн сан зэрэг бусад хүчин зүйлс бүрдүүлдэг байна. Мөн Статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн тайланг дүгнэж үзвэл, 2020 оноос хойш гэр хороололд амьдардаг айл өрх өнөөдөр 50.2 хувиас 44 хувь болж буурлаа.
Гэсэн ч агаарын бохирдлыг бүрдүүлэгч азотын давхар ислийн 28.2 хувийг гэр хороолол, 63.2 хувийг автомашинаас ялгарах утаа бүрэлдүүлж байна. Үүнээс үзвэл, агаарын бохирдлын багагүй хувийг автомашинаас ялгарах утаа бүрдүүлдэг. Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэр дээрх 712.992 бүртгэлтэй автомашины 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай бөгөөд автомашин 0-5 км/цаг хурдтай явахад ялгарах хорт бодисын хэмжээ нь энгийн үеэс 2-3 дахин ихэсдэг гэдгийг танилцуулгад онцоллоо.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр богино хугацаанд дараах төлөвлөгөөг хэрэгжүүлж байна. Үүнд,
- Сэлбэ, Баянхошуу дэд төвийн 20 мянган айлын орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлт, эрчим хүч, дулааны эх үүсвэрийн төслүүдийг хэрэгжүүлэх,
- Гэр хорооллын айл өрхийн дулаан хангамжийг төвлөрсөн дулаан, хий, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан зэрэг бусад эх үүсвэрт үе шаттай шилжүүлэх, уурын болон усан халаалтын зуухыг бусад эх үүсвэрт холбох,
- Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологид шинэчлэлт хийх,
- Дулаалгын төслүүдэд иргэд, олон нийтийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх,
- Дотоод орчны бохирдлыг бууруулах,
- Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй бохирдлын хэмжээг бууруулах,
- Агаар болон чанарын хяналт, шинжилгээний чадавхыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нэргүй 2024-11-30 66.181.184.234
ха ха солонгосын шаамал түлш гээд бэлээхэн түлш хийдэг технологи нь байхад юун олон сэдэв бэ
арай л мөнгө идэх гэсэн улайрал уу
Эрдэнэ 2024-11-30 66.181.186.151
ичиж үхээсэй бууруулна ч гэх шиг
зочин 2024-11-30 66.181.180.215
Монгол улс өргөн уудам газар нутагтай сайхан цэвэр агаартай улс биллээ Хүн ам ,авто машиныхаа гуравны хоёрыг Улаанбаатартаа цуглуулчихаад нүүрсний утаа машины утаанд хордоод үр хүүхдээ ч хайроахгүй дээр дооргүй хэоүүл болоод жил болгон олон тэр бум мөнгө цацаад төлөвлөөд олон байшин шавааралдуулаад их мөнгөөр бариад байдаг Хөдөө орон нутагаа хөгжүүлээч ажил их дээд сургууль байгуулаач байшин барилгаа тэнд барьлдаа
Зочин 2024-11-30 66.181.179.109
МӨНХБААТАР ГЭДЭГ ХҮНИЙ БҮТЭЭГЭЭД ОЛОН УЛСАД ПАТЕНТ АВСАН ЗУУХЫГ Л НЭВТРҮҮЛЭХЭД УТААНЙ АСУУДАЛ ШИЙД.ЭРЛЭГДЭХЭЭР ЮМ БАЙСАН ДАА.ЭНЭ ХҮНИЙГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ САНАГДАНА
Нэргүй 2024-11-30 202.9.41.69
Олон жил худлаа ярьсан цахилгаан станцаа л барьчих. Цахилгаантай бол ямарч ажил төлөвлөх суурь нь тавигдана.
Нэргүй 2024-11-30 66.181.180.169
Цахилгаан станцаа барь, машинаа цөөл, заримыг нь цахилгаан болгох, хөдөөнөөс шилжин ирэгсэдийг
түр авахгүй байх, ЭЕШ босго оноо нэмэх, зарим байгаль орчны бохирдроын тахх нэмэх гээд олон мю байгаа даа.
Зочин 2024-11-30 66.181.180.169
их сургуулийн тоог цөөлөх ч бас хамаарна.
Нэргүй 2024-11-30 66.181.176.200
цахилгаан халаагуур хэрэглээг нэмэгдүүлэх бодлого утааг бууруулна/цахилгааны үнийг хямдруулах,шугамыг сайжруулах?/ юу ч шатаасан утаа гардаг
Нэргүй 2024-11-30 139.5.219.72
Хөдөөнөөс орж ирж байгаа оркуудаас болж буюу нэмэгдэж байгаа гэр хорооллынхон утааны ба агаарын бохирдлын гол буруутангууд юм. Хөдөөнөөс шилжин ирэх төлбөрийг нэмбэл хүний эрх гэж донгосдог.
Нэргүй 2024-11-30 122.201.31.162
Нямбаатар энэ муу түлшээ халах бодлого явуулна гэсэн худлаа юу…
Нөгөө хоосон амлалт….
Нэргүй 2024-11-30 122.201.31.162
Олигтой шийдэл алга…
зочин 2024-11-30 85.105.181.135
хотын зах руу утаа гаргадаг уурын зуух зөндөө байна Тавантолгойн шигшсэн нүүрс түлүүлж болдоггүй юм байхдаа
Нэргүй 2024-11-30 202.9.40.130
Нам төрд үүрлсн хулгайч өлөн манж х***а л***р манж лаларуудыг манжруунь х***а лаларуудыг х***а руун зайлуулж гяндл2 адгийн хог шаарууд.
Нэргүй 2024-11-30 103.212.117.180
Тог дулааны үнэ өссөн тул хортой түлшээ л түлнэ дээ. энэ өвөл ч тамлагдах нь ээ.
Нэргүй 2024-11-30 84.213.158.171
Түгжрэл мөн утааны гол үүсвэр, бэнзинээ чанаржуулаасай
Нэргүй 2024-11-30 202.131.234.123
126-гаа буулгаж л эсэргүүцлээ үзүүлэх болж байна даа
Зочин 2024-11-30 66.181.177.24
Данх тэргүүтнүүд ярихаас хэтрэхгүй, ажил болох нь, хэрэгжих нь ховорхон доо, УБчууд ч арай хэтэрхий гэнэн, итгэмтгий юм даа
Зочин 2024-11-30 66.181.176.171
яригчид ярьдагаа л ярьж бна одоо хий хэрэгжүүл арга хэмжээ ав зөв эхэл шууд яндан цөөлөх арга хэмжээ ав
Зочин 2024-11-30 66.181.176.171
хотруу ирж бгаа нь 30 мянга хөдөө рүү нүүж бгаа нь 1мянгач хүрэхгүй бна шүүдээ
Нэргүй 2024-11-30 66.181.182.33
нөгөө л байдаг л амны үг
шинэ юм юу ч алга
Jack 2024-11-30 223.119.20.238
Hotiin buh zogsooliig unetei bolgoh heregtei. Bugdiig. Zasgiin gazriin hashaand bgaa mashinuudiug hurtel udriin 20k bolgoh heregtei
Zochin 2024-11-30 108.145.161.50
Sayhan.l.utaanaas.sallaa.bidnii.uushig.hudalaa.
helehgui.ene.ter.geed.soliorood.alga.tashaad.
oriloldood.baisan.bizdee.uheruuudeeeeee!!!!!!!
Нэргүй 2024-11-30 202.9.46.84
УБ хотод одоо юу ч хийгээд нэмэргүй. Нэмж барилга барихыг зогсоох, ипотекийн зээл өгөхийг болих хэрэгтэй. Аймгийн төвүүдээ хөгжүүлж хүмүүсийг нутаг руу нь буцаах бодлого явуулахаас өөр гарц байхгүй
Нэргүй 2024-11-30 66.181.178.109
Хотруу нүүх хөдөөгийн өрхийн нүүдлийг даруй багасга л даа. Хөпдөөрүү нүүж байгаа айл өрхөд дэмжлэгэ үзүүл, ӨӨр арга алгаа