Хятад, Оросын цэргийн онгоцууд Өмнөд Солонгост нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2024.11.30-нд нийтлэгдсэн

Хятад, Оросын цэргийн онгоцууд Өмнөд Солонгост нэвтэрчээ

Хятад, Оросын цэргийн онгоцууд Өмнөд Солонгост нэвтэрчээ

Хятад, Оросын цэргийн нисэх онгоцууд Баасан гаригт дөрвөн цагийн турш Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах хамгаалалтын бүсэд нэвтэрчээ. Нийт 11 онгоц байсныг Өмнөдийн арми мэдэгдлээ. Онгоцнуудыг агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтрэхээс өмнө Өмнөдийн арми таньж, сөнөөгч онгоцуудаа хөөргөсөн байна.

Нисэх онгоцууд агаарын довтолгооноос хамгаалах бүсэд ээлж дарааллаараа нэвтэрчээ. Үүнийхээ дараа ямар нэгэн осол, асуудал гаргалгүйгээр, мөн Өмнөдийн үндсэн агаарын орон зайд нэвтрэлгүйгээр эргэн гарсан байна.

Хятад, Оросын нисэх онгоцууд сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрсэн тохиолдол цөөнгүй бий. Эдгээр тохиолдол болгондоо осол, асуудалгүйгээр эргэн гардаг. Хоёр улс Өмнөд Солонгосын агаарын довтолгооноос хамгаалах бүсийг хүлээн зөвшөөрдөггүй аж.

Өөрийн нутаг дэвсгэрийн агаарын орон зайд ойртож буй нисэх онгоцыг хянах зорилгоор хэд хэдэн улс агаарын довтолгооноос хамгаалах бүс зарласан байдаг.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
20
ХахаХаха
16
ТэнэглэлТэнэглэл
13
ГайхмаарГайхмаар
7
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж