Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Монгол Улсын 2025 оны Улсын төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах бусад хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд тус хуулиудыг хүчингүй болгохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар шийдвэрлэсэн.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд энэ тохиолдолд улсын төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэрхэн өргөн мэдүүлэх талаар зохицуулалт байдаггүй. Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор дараа оны улсын төсөв, холбогдох бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулсан.  2025 оны улсын төсөв, холбогдох бусад хуулиудын төслийг 2024 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-29 103.57.92.230

Дэгээ мэдэхгүй дэг журамгүй авгай төсвийн 3,4 дахь хэлэлцүүлэг дээр хэрүүл босгож самарсан.Анх хэлэлцэж байхад нь юу хийж байсан бол,таг өнгөрөөгөөд, параа нь үүрийн цолмон болоод.Дараа нь эрүүл мэндийн салбар,ардын нам намайг муухай харагдуулаад гээд гонгиноод байсан шүү.

Avatar

ТӨР өөрөөө 2024-11-29 202.70.43.34

ТӨР Өөрөө Татварын Төлөгчийн мөнгийг Наяд наядаар нь дураараа үрж “Богд уул нүхэлж хурдан зам туннель тавих, 5-р Цах, Станц барих, Боржуур солих, Сайжруулсан түлш, Утаатай Утаагүй зуух тараах, Яармагийн Зам гүүр тавих, Соёлын программ Ваучер тараах, Одон тараах…..” гэх мэт 9 Шидийн Төслүүд хэрэгжүүлэхээ больчихоосой доо цаашид !!!

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2024-11-29 59.153.113.104

б/Төсвийн тухай хуулийн 8-р зүйлийн 45 цагалбарын алийг нь мөрдөхийг тогтох.Үүнийг тогтохдоо нэмэлт, өөрчлөлтөөр хөндөгдөж байгаа асуудалд хамаарах субьектуудын хүрээнд хязгаартай авч үзэж Төсвийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах.Ялангуяа ТТБЗ, АҮГ-ын санал дүгнэлтийг анхаралтай авч үзэхгүй бол Цэцд маргаан үүсч мэдэх асуудалдаа.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 1 2024-11-29 59.153.113.104

Ж-нь, бүхэлд нь тавьсан хоригийг хүлээн авсан бол хүчингүй болгож, ГЗ-т буцаах, хэсэгчлэн тавьсан хориг хүлээн авсан бол хориг тавигдсэн төсвийн хуульдаа ЗГ-ын саналыг авсны үндсэн дээр УИХ өөрөө нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдэх г.м. 3/ЗГ-т буцаасан тохиолдолд а/Төсвийн тодотголоор. Гэхдээ Төсвийн хуулийн 34.1-д заасан 5 нөхцөл нь хууль хэрэгжих явцад л үүсэх нөхцөлүүд бөгөөд төсвийн хоригийн мөрөөр авах арга хэмжээнд хэрэглэх боломжгүй тул тусад нь нөхцөл зааж заалт оруулах.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Санал 2024-11-29 59.153.113.104

Аливаа асуудлыг шийдэхэд ерөнхий асуудлаа эхэлж шийдээд дараа нь тодорхой зүйлээ шийдэх аргачлал зөв байдаг юм.1/Дэгийн хуулийн Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэх 90-р зүйлд төсвийн хуульд тавьсан хориг, бусад асуудалд тавьсан хориг хэлэлцэх журам гэж хоёр ангилж оруулах, 2/Хориг хүлээн авсан тохиолдолд төсөвт бүхэлд нь тавьсан хориг, хэсэгчлэн тавьсан хоригийн мөрөөр авах арга хэмжээг мөн ялгамжтай авч үзэх.

Avatar

Нэргүй 2024-11-29 139.5.218.172

Улсын төсвөө батлуулж чадаагүй Засгийн газар шууд огцордог жишиг барууны орнуудад байдаг!? Монгол "онцгой, тусгай" улс болохоор тэр падгүй байх л даа??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж