Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд болж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын 2025 оны Улсын төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн дагалдах бусад хуулиудад тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг Улсын Их Хурал хэлэлцээд тус хуулиудыг хүчингүй болгохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар шийдвэрлэсэн.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төсвийн тухай хуульд энэ тохиолдолд улсын төсвийн тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэрхэн өргөн мэдүүлэх талаар зохицуулалт байдаггүй. Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу Засгийн газар есдүгээр сарын 1-ний дотор дараа оны улсын төсөв, холбогдох бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр зохицуулсан. 2025 оны улсын төсөв, холбогдох бусад хуулиудын төслийг 2024 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлж хэлэлцүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
ТӨР өөрөөө 8 цагийн өмнө 202.70.43.34
ТӨР ӨӨРӨӨ 9 шидийн Төсөл Гардан Хэрэгжүүлээд эсвэл үй түмэн ТӨХК-иудтай байна л гэдэг чинь Авилга, Хулгай, Шамшигдуулалт Үүрд л гэсэн үг
ХУУЛЬЧ 2024-11-29 202.9.46.244
УГ НЬ УЛСЫН ТӨСВИЙН ХУУЛЬ БАТЛАХ ,УЛСЫН ИХ ХУРЛЫН ОНЦГОЙ БҮРЭН ЭРХ Л ДЭЭ./25-ын1, 7-р заалтыг үз/,.,,,ТҮҮНИЙГ ХЭН Ч ТҮҮНТЭЙ ХУВААЛЦАДГҮЙ ШҮҮ ДЭЭ.,,,,,ХАРАМСАЛТАЙ УЛСЫН ИХ ХУРАЛ БАТАЛЖ,,, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ УЛСЫ ИХ ХУРАЛ ХҮЛЭЭН АВААД ЗАСГИЙН ГАЗАРТ БУЦААДАГ ЖУРАМ БАЙХГҮЙ Л ДЭЭ.,,,,,,ТЭГЭЭД ТҮҮНИЙГ ШИНЭЭР ДАХИН ТӨСВИЙН ХУУЛИА ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛ ГЭСЭН ҮГ ШҮҮ,,,,ЗАСАГ ТҮҮНИЙГ ХУУЛЬ ,ЖУРАМД ЗААСНААР ЭХНЭЭС НЬ БОЛОВСРУУЛ ОРУУЛЖ ХУУЛИА ДЭЭДЭЛЭХ УЧИРТАЙ .,,,
Нэргүй 2024-11-29 45.117.35.17
Эд нар муу аргандаа мэргэжсэн улс, өөрсдийгөө л бодно, яаж сандал ширээ албан тушаалтайгаа үлдэх вэ гэдэг бодол толгойноос нь гардаггүй байх… ийм хүмүүс улсаа бодох уу…?!