Хятадын төв хэсэгт ойролцоогоор 1000 метр тонн үнэт метал агуулсан өндөр чанарын алтны хүдрийн орд илрүүлжээ. Тодруулбал, Хунань мужид газрын давхаргаас хоёр км-ын гүнд 40 алтны судал илрүүлснээ Геологийн товчоо мэдээлэв.
Энэхүү нээлтийг ойролцоогоор 600 тэрбум юань буюу 83 тэрбум ам.доллараар үнэлж байна. Цаашилбал, энэ нээлт Өмнөд Африк дахь "South Deep" уурхайн 900 метр тонн нөөцөөс давав. "South Deep" уурхайг бүх алтны нөөцийн эх үүсвэр гэж үздэг. Тиймээс Хятадын шинэ ордыг урьд өмнө байгаагүй хамгийн том, хамгийн ашигтай нөөц гэж тооцох магадлалтай байна.
Өрөмдлөг хийж үзэхэд нэг тонн хүдэрт 138 гр буюу ойролцоогоор таван унц алт агуулагдаж байжээ. Далд уурхайгаас ухсан хүдэр найман грамаас дээш алтны орцтой байвал өндөр агууламжтайд тооцогддог.
Энэ оны эхэн үеийн байдлаар Хятад улс 2000 гаруй тонн нөөцтэй гэдгээрээ дэлхийн алтны зах зээлд ноёрхоод буй. Мөн тус улсын уул уурхайн салбар дэлхийн нийт бүтээгдэхүүний 10 орчим хувийг бүрдүүлж байна. Дээрх судалгааны үр дүнг зарласнаар дэлхийн зах зээлд аль хэдийнэ тэнгэрт хадаад байсан алтны үнэ улам өсөх төлөвтэй байна.
Ст 1 минутын өмнө 202.9.46.142
нийлүүлэлт нь асар томоор нэмэгдэж байхад ханш нь яахаараа өсөх юм, худлаа ш*** гэж
Нэргүй 6 минутын өмнө 202.21.107.20
Тосон Заамар нэгэн үе бараг энэн шиг байсан байх шүү. 1 өдөрт 30 кг гаргаж байсан үе бий рдг.
Нэргүй 15 минутын өмнө 203.91.115.52
Зүгээр тонн гэдэг. Short тонн гэж бий.Манайхан Оросоор дамжуулж дандаа метрийн тонн буюу Си системийн тонн нэгжийг ашигладаг.
Нэргүй 17 минутын өмнө 203.91.115.52
1000 метр тонн??
Нэргүй 25 минутын өмнө 139.5.218.172
Тоог цифр ба үсгээр хольж бичих нь буруу!! Ж: Нэг өгүүлбэр дотор "138 гр … алт … найман грам алт" г.м.!!!
Ху 1 цагийн өмнө 202.126.91.191
1000 метр тонн юу бичиж байгаагаа мэддэг болов уу
Нэргүй 32 минутын өмнө 202.126.90.161
Физикийн шу – нд сүүлийн үед ийм хэмжүүр нэмэгдсэн бололтой. Мэдэжуугаа хүн бнуу?
амьдарлалгаа 28 минутын өмнө 202.9.46.35
A metric ton is a unit of measurement for mass. It is equal to 1000 kilograms, or one megagram (one million grams). Гайхаад бх юм бхгүй, орк ацаа? зүгээр тонн юм бна
Нэргүй 13 минутын өмнө 203.91.115.52
Чи бас их буруу төлөвшиж буй ац юм. Болгоомжтой яриа хө. Хүмүүсийн хэрэглэж ярьж дассан хэллэг гэж бий. Бүхнийг гүүглтранслэйтаар дуусгах аргагүй.